Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Капитал”-ын зээлдэгч “Монголын торгоны зам”-ын Ц.Гантөмөр компаниудаа дампууруулах болсны учир юу вэ
Мэдээ

“Капитал”-ын зээлдэгч “Монголын торгоны зам”-ын Ц.Гантөмөр компаниудаа дампууруулах болсны учир юу вэ

Эрхэм админBy Эрхэм админ12/17/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банкны үйл ажиллагаа доголдож, Төвбанкнаас 2019 онд эрх хүлээн авагч томилсноос хойш нэлээд хэдэн жилийг ардаа орхив. Энэ хугацаанд хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлсээр.

Харин тус банкнаас зээл авахын тулд барьцаалсан хөрөнгүүдийг үнэгүйдүүлж, Хөгжлийн банкны болон Нийгмийн даатгалын сангийнх байж болзошгүй мөнгөнөөс олон тэрбум төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжийн удирдлага санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй байдлаар компаниа дампууруулах болсон. Үүний нэг тод жишээ нь Хөгжлийн банкнаас “Капитал” банкаар дамжуулан олгосон, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний зөвлөх бөгөөд ШИНЭН-ын дэд дарга Г.Аюулгүй нарын “Азийн бамбар” гэх компанийн нэрээр авсан 12.6 тэрбум төгрөгийн зээл. Хүү, алдангитайгаа нийлээд 17-18 тэрбумыг тэд төлөх ёстой ч аж ахуйн нэгжээ дампууруулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн байдаг. Энэ зээлийг авсан аж ахуйн нэгжээ дампууруулсныг “Капитал”-ын гүйцэтгэх захирал асан А.Ариунболд мэдэж тэднийг шалгуулахаар АТГ-т хандсан талаараа манай сонинд энэ оны аравдугаар сарын 17-нд өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан. Тодруулбал, тэрбээр “Зээлүүд хангалттай хэмжээнд төлөгдөөгүй, банкны өр төлбөр олигтой барагдаагүй, эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа тодорхой бус байгаа. Зарим барьцаа хөрөнгийн чанарыг муутгасан, үнэлгээ нь өндөр, чанартай барьцааг өөр хөрөнгөөр сольсон асуудлууд ч дуулдсан. Сүүлдээ банкны хөрөнгөөр өр төлбөрийг төлж хүрэлцэхгүй гэх юм яриад эхлэхтэй зэрэгцэн манай банкаас зээл авсан “Азийн бамбар” ХХК дампуурсан, шүүхийн шийдвэр гарсныг мэдэж, хангалттай барьцаатай, барьцаагаар нь төлүүлэх боломжтой компани дампуурсан асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан юм. Эл компаниа дампууруулснаас болж уг зээл нь найдваргүй болчихоод байна. Нөгөө талаас нь харвал банкны хөрөнгө дутагдуулсан, надад холбогдуулсан хэргийн хохирол болж энэ зээлийн төлбөрийг надад хариуцуулаад байгаа юм” хэмээсэн.

Тэгвэл “Капитал” банкнаас олон тэрбумын зээл авчихаад түүнийгээ төлөөгүй байхдаа аж ахуйн нэгжээ дампууруулахаар шүүхэд хандсан тохиолдол ганц “Азийн бамбар” биш аж. УИХ-ын гишүүн асан, Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн хадам аав байсан хэмээн цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичдэг “Монголын торгоны зам” ХХК-ийн захирал Ц.Гантөмөр өөрийн нэр дээрх хоёр аж ахуйн нэгжээ дампууруулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад удаж буй юм билээ. Нэг нь барилгын засвар хийх, худалдааны зуучлалын дээрх “Монголын торгоны зам” бол нөгөө нь аялал жуулчлал, цайны газар, ашигт малтмалын хайгуул, гадаад худалдааны чиглэлээрх “Хайрхантрейд” ХХК аж. Уг хоёр компанийг дампуурсанд тооцуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал хянаж, хурлаа товлосон ч эцэслэн шийдвэрлээгүй байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. С.Жавхлангийн гэргий асан Г.Долгормаагийн аав Ц.Гантөмөр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Хайрхантрейд” ХХК-ийнхан 2013 оны арваннэгдүгээр сард “Капитал” банкнаас дөрвөн тэрбумын зээл авсан ч нэг ч төгрөг төлөөгүй гэх.

Энэ талаар тус банканд Төвбанкнаас томилогдсон эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүүгээс тодруулахаар хандсан ч утас нь холбогдох боломжгүй байв.

Хэрэв “Хайрхантрейд” ХХК-ийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дампуурсанд тооцчихвол “Капитал” банкнаас авсан дөрвөн тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүй нь лавтай. Уг мөнгө төлөгдөхгүй бол Нийгмийн даатгалын санд сар бүр мөнгөө төлсөн жирийн иргэд бидний хөрөнгийг “Хайрхантрейд”-ийнхэн завшаад өнгөрч болох юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.