Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөтлөгч Цэцэгсайхан хөөрхөн охиныхоо төрсөн өдрөөр 50 хүүхдэд гутал бэлэглэжээ
Папарацци

Хөтлөгч Цэцэгсайхан хөөрхөн охиныхоо төрсөн өдрөөр 50 хүүхдэд гутал бэлэглэжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/18/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

UBS телевизийн хөөрхөн хөтлөгчдийн нэг гэгддэг байсан Цэцэгсайхан өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч буй. Томоохон цэцгийн дэлгүүр эрхэлдэг тэрбээр өөрийн цахим хуудаснаа охиныхоо төрсөн өдрөөр 50 хүүхдэд орос гутал бэлэглэсэн тухайгаа дурьджээ.
Тэрбээр “Хөөрхөн үрийнхээ төрсөн өдрийг энэ жилээс эхлэн арай өөр утга агуулгатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдсээн. Миний охины хувьд ухаан орсон цагаасаа л ээжийнхээ ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан өнгө өнгийн цэцэгс, амтат бялуу, нүд гялбам шаар чимэглэл дунд өсч байгаа хүүхэд. Өөрийнхөө хүүхдийг нэг өдөр тултал нь эрхлүүлж тансаглахын оронд цөөхөн ч гэсэн өөр зорилтот бүлгийн хүүхдүүдэд охиныхоо нэрээр сэтгэлийн бэлэг өгөхийг хүссэн юм.
Black pink-ийн зурагтай шаараар дүүрэн хана, Lisa – ийн дүрд хувирах чамин ганган өмсгөл, хүсэн хүлээсэн амттан, танхим дүүрэн найзууд, танил дуучдын тоглолт, уут уут бэлэг бүхнээсээ татгалзан 50 хүүхдийн хөөрхөн хөлийг дулаацуулах том хайрыг бяцхан зүрхэндээ багтаасан охиндоо баярлалаа. Болж буй үйл явдалд сэтгэл нь хөдөлсөн охин минь жил жилийн төрсөн өдрөөсөө татгалзан цаашид дандаа сэтгэлийн өглөг өгч байхаар шийдсэн шүү бүр..
Өдөр бүрийн нар айл айлд өөр өөрөөр жаргаж бас манддаг. Бидний мэдэхгүй олон олон амьдралыг бид бүхэлд нь өөрчилж чадахгүй ч жаахан ч гэсэн гэрэл асааж харин чадна. Хахир хүйтэнд дагжин чичрэх хөөрхөн бяцхан хөлнүүдийг дулаацуулах 50ш ДУЛААН ГУТЛЫГ сэтгэлээ шингээн бэлгийн боолт хийсэн жаргалтай нэгэн төрсөн өдөр байлаа.
Охин бид 2ын өчүүхэн сэтгэл хамгийн хэрэгтэй хүндээ очин цөөхөн ч гэсэн бяцхан зүрхийг дулаацуулаасай гэж хүсч байна. Хүүхэд бүхэн эрүүл сэтгэл зүйтэй ээж аавын хайранд өсөх болтугай. Аз жаргалтай хүүхэд нас..
Дулаан гутал
Хорвоогийн түмэн учрыг нээж
Хонгорхон үр наддаа таниулсан
Хайрт ээж таныгаа би чинь
Харах бүртээ баярлаж сууна аа.
Ээжээ тандаа би хайртай
Энгүй орчлонд жаргаах хүсэлтэй
Элбэг хангалуун энх амьдралыг
Ээж тандаа бэлэглэх юмсаан..
2022.12.12” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.