Зохиогч: cool
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо маргааш буюу 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд 10 цагаас “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III форумыг зохион байгуулах юм байна. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид оролцох юм байна. Форумын үеэр “Худал мэдээллийг хэрхэн таних, яаж сэргийлэх вэ” асуулт, хариулт, хэлэлцүүлэг хийж, цахим орчинд мэргэжлийн ёс зүйн төлөвшүүлэх талаар…
Альберт Эйнштейн “Хүний хамгийн дээд үнэ цэн бол бусдын төлөө амьдрах” гэж бичсэн байдаг. Эмч хүн л хүний төлөө бүхнээ зориулж чаддаг. Энэ сайхан мэргэжлийг бий болгоход, олон сайхан эмч нарыг төрүүлэхэд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн \АШУҮИС\ оруулсан гавьяа үнэлж баршгүй юм. Анх МУИС- ийн дэргэд хүн эмнэлгийн факультет дөрвөн тэнхим, гучин дөрвөн оюутантай байгуулагдаж, анхны деканаар Оросын эрдэмтэн В.Н.Топольский томилогдож, зөвлөлтийн мэргэжилтэн багш нар орчин цагийн анагаах ухааныг монгол улсад хөгжүүлэхээр ажиллаж, багшилж эхэлснээр Монгол Улсад үндэсний эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэгдэж эхэлсэн түүхтэй. 1943 онд хүн эмнэлгийн факультетын үндсэн ангид 24 Монгол, 10 Орос, нэг жилийн бэлтгэл ангид…
Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Улёын бүртгэлийн хэлтсээс “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2019 оны 10 сарын 26-ны өдөр Нутгийн захиргааны 3-р байранд буюу өөрсдийн байрладаг байранд зохион байгуулахаар болсон тул иргэд хөдөлмөрчид та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна. Өдөрлөгийн үеэр: -Иргэний улсын бүртгэл -Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл -Хуулийн этгээдийн улсын бүртгэл зэрэг үйлчилгээг иргэд та бүхэнд үзүүлнэ.
“Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгоо”-ны хоёр дахь шатны үзлэгий энэ сарын 18-20-ны өдрүүдэд Хүдэр суманд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “Эрүүл мэнд 8/20” зорилт, “Тэмбүүг устгая” аян, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд явагдаж байгаа бөгөөд нийт 1583 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж, “Мэдээллийн цахим сан”-д баяжилт хийлээ. Хүдэр суманд явуулсан үзлэгийн үйл ажиллагааг Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, ЭМГ-ын дарга Ж.Од, Эрүүл мэндийн салбарын үзлэгийн баг, Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хамтран зохион байгуулсан бөгөөд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан төр, төсвийн байгууллагын төлөөлөл туршлага судалж хамтран ажиллав. Эрт…
Монголын Залуучуудын Холбоо 2017-2044 оныг бүтээн байгуулалтын он болгон зарлаж “Залуусаа бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Бүтээлч залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 17 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн боловсролын газар,…
Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын хамтран дуулсан “Сүүдэр буусан өглөө” шинэхэн дууны клип энэ сарын 16-ны өдөр сонсогчдын хүртээл боллоо. “Сүүдэр буусан өглөө” дууны үгийг “Mongol Art World Tour” үүсгэн байгуулагч, орчуулагч А.Түвшинтуяа хайрт ээждээ зориулан бичиж, ая зохиогч, дуучин Б.Ангирмаад өгснөөр энэ уран бүтээлийн эхлэл тавигдсан байна. Дууны клипийг “Тусгал Арт”, “Лемон” студийн хамт олон бүтээсэн бөгөөд клипмейкрээр Д.Лхагвадорж, координатороор А.Чимэд-Очир нар ажиллажээ.
Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу сэргээш илэрсэн тадаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл сэргээш хэрэглэсэн нь хоёр ч шинжилгээгээр тогтоогдсон тул наадмаар ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд болон тав давж цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын асуудлыг Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар хэлэлцлээ. Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэж, бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал зэрэг шийдвэрүүд гаргажээ. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболд болон Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй…
Дуучин С.Зоригт найз бүсгүйтэй болжээ Дуучин А.Хишигдалайгийн “алтан портнёр” гэгддэг дуучин С.Зоригт найз бүсгүйтэй болжээ. Тэрээр ганц бие байхдаа “Эмэгтэй хүний тухайд мэдээж царай зүс, ааш занг нь харна. Даруухан эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь амьдрал, үр хүүхэд гээд бүх зүйл дээр хариуцлагатай хандах тийм хүн надад таалагддаг. Урлагийн хүн учраас өдөр шөнөгүй завгүй явдаг. Энэ бүхнийг ойлгож, ард минь бат бөх зогсдог хүн байх нь чухал. Гэлээ гээд эмэгтэй хүн гэртээ аяга таваг угааж, гэр орон цэвэрлэх ёстой гэсэн үг биш шүү. Хоёулаа хамт амьдралын төлөө зүтгэе л гэсэн бодолтой байдаг” хэмээн ярилцлага өгч байжээ.
Чөлөөт эмэгтэйчүүд С1 рүү “урважээ” Бидний эргэн тойронд өрнөж байгаа гэрэл гэгээтэй, сонин содон сонирхолтой сэдвийн талаар өөр өөрсдийн өнцгөөр үзэгчдийн мэлмийг мялааж, чихийг баясгаж байдаг “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хуучин хөтлөгчид С1 телевиз рүү “урважээ”. Тодруулбал, сэтгүүлч Э.Энэрэл, дуучин С.Хишигжаргал, Р.Дэлгэрмаа, жүжигчин Д.Гэрэлцэцэг нар хуучин нэвтрүүлгээ “Бүсгүйчүүд клуб” нэртэйгээр шинэ уран бүтээлээ эхлүүлж буй аж. Тэд “Бүсгүйчүүд клуб” нэвтрүүлгээрээ нийгмийн эргэн тойронд өрнөж байдаг олон сэдвийг хөндөж гаргах аж.
