Зохиогч: cool

Наро банчэн гэгээнтэн хямрахгүй байх аргыг зөвлөв Олны дунд царайлгаараа алдаршсан гэгээнтэн бол Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв билээ. Тэрээр “Аливаа мэдээллийг ажиглан шинжлэлгүйгээр итгэх нь хов жив, худал үгэнд автаж сэтгэл хямрахын шалтгаан болдог бол учир шалтгааны үүднээс нягтлан шинжиж үнэн, худлыг ялгадаг байх нь сэтгэлээ худал хуурмагаас сахихын уг суурь болно” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Дашрамд дуулгахад, Наро банчэн гэгээнтнийг харсан хүн бүхэн “Ямар царайлаг юм бэ” хэмээн уулга алддаг хэмээдэг. Ямарсайндаа л бүсгүйчүүдийн дунд “Ийм хүн лам байхад дэндүү царайлаг” гэх яриа хөвөрч битүүхэндээ хайрын…

Цааш унших

Аливаа зүйлд хязгаар бий. Сэтгүүлч А.Бүрэнбаатар, “Хатуу мэдээ” гэх пэйж хуудсыг ажиллуулдаг Б.Мөнхтөр, Ноцтой мэдээ сонины эзэн, яруу найрагч Б.Галсансүх, ТВ4 телевизийн захирал Т.Алтаншагай нарын хууль бус, ёс зүйгүй үйлдэл хэрээс хэтэрлээ. Та нарын үйл ажиллагаа шүүмжлэл биш доромжлол, гүтгэлэг, заналхийлэл болоод удлаа. Хуулийн болоод сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн хязгаараа та бүхэн аль хэдийнэ давчихсан. Миний бие олон нийтэд болон сэтгүүлчдэд энэ байдлыг нээлттэй мэдээлэхээс өөр зам үлдсэнгүй. Тэд ер нь яагаад над руу дайрах болов оо?! ТВ4 телевиз Б.Чойжилсүрэнд худалдагдаж, Тост тосон бумбын тэмцлийн үнэнийг гуйвуулж, намайг хагас жилийн турш гүтгэн доромжилсон. Худалдагдсан сэтгүүлч гэж тэднийг хэлнэ. Худалдагдсан хэвлэл…

Цааш унших

Хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, яруу эгшиглэнт эх хэлнийхээ гайхамшигт сайхныг  түгээн дэлгэрүүлж бахархах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Уран жиргээ” аймгийн наадам 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар суманд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү наадамд сум орон нутгаас шалгарсан 13 сумын 65 хүүхэд оролцож, сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах насны ангиллаар авьяас билгээ уралдуулснаас сургуулийн өмнөх насны ангилалд Сүхбаатар сумын 7-р цэцэрлэгийн Б.Энхнаран, бага насанд Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн сурагч А.Амарзаяа, дунд насанд Ерөө сумын ЕБС-ийн сурагч Ө.Хулан, ахлах насанд Алтанбулаг сумын ЕБС-ийн сурагч Э.Энхсүлд нар тэргүүлжээ.Тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд энэ сарын 25-нд болох Улсын уралдаанд оролцох эрхээ авсан байна. “Уран жиргээ” аймгийн наадамд хүүхдүүд С.Эрдэнийн “Чөдөр”, Ш.Сүрэнжавын “Ерэн баатарын дууль”, Д.Цоодолын “Харамчийнхан”, Жамьянгийн “Цасангаа”, Ж.Лхагваагийн…

Цааш унших

АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулсан “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийн хүрээнд аймгийн Нийтийн номын санд “Авлигатай тэмцэх гарын авлага”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” зэрэг гарын авлагыг өгч номын сангийн баяжилтад хувь нэмэр үзүүллээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй соён гэгээрүүлэх аяны хүрээнд иргэд олон нийтэд эх хэлний ариун нандин чанарыг эрхэмлэн дээдэлж номыг хайрлах, номоор дамжуулан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго бүхий “Номтой Сэлэнгэчүүд” аяныг аймгийн хэмжээнд зарлаж “Хамтдаа уншъя” уриалгат уншлагыг явуулж байгаа билээ. Энэхүү уншлагад аймгийн хэмжээний төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдаж байгаа юм.

Цааш унших

“Нэг зам-Нэг бүс” Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО болон Сэлэнгэ аймаг найрсаг хамтын ажиллагаатай. Энэхүү хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, тус бүс нутгаас нэвтрүүлж болох шинэлэг санаа шийдлийг сум орон нутагтаа нутагшуулах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, сумдын Засаг даргын орлогчид ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос хотуудаар ажлын айлчлал хийлээ. Дээрх хотуудын эрчимжүүлсэн МАА, хүлэмжийн аж ахуй, хот төлөвлөлт, сүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж,хамтран ажиллах саналыг тавиад байна. Манай аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ӨМӨЗО-ны гадаад харилцааны газрын дарга Fu Yongchan биечлэн хүлээн авч уулзжээ.

Цааш унших

Монгол Улсад вакцин, биобэлдмэл үйлдвэрлэдэг цор ганц үйлдвэр 10 жил хаалттай байсан бол өнөөдрөөс /2019.10.22/ дахин хаалгаа нээлээ. Хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Монгол Улсад 1932 онд биобэлдмэлийн үйлдвэрийг нээснээр зарим вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон юм. Тухайлбал, долоон жилийн уйгагүй хөдөлмөрөөр цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг гарган авч, 1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгаж байжээ. Мөн 1955 онд сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс, 1957 онд галзуу өвчний эсрэг вакцин, 1960 онд сийвэн нөхөх, сэлбэх шингэн зэрэг маш олон вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон юм. Харамсалтай нь, 2010 онд байр, тоног төхөөрөмж зэрэг зүйлсээс…

Цааш унших