Ц.Нямдорж О.Баасанхүүг заналхийлэв Өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын хооронд хэрүүл болсон. Тэдний хэрүүлийн бай нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг байв. О.Баасанхүү гишүүн Хууль зүй, Дотоод хэргийн сайдыг Т.Чимгээ, Б.Содномдарж нарыг байн, байн эргэж байгааг хэлээд тэднийг хорихын эмнэлэгт тарвалзаж байгаа гэсэнд Ц.Нямдорж уурсаж, “Чи гудамжинд гарна шүү” хэмээн заналхийлэв. Хариуд нь О.Баасанхүү гишүүн мөчөөгөө өгсөнгүй “Би гудамжинд гарсан ч шоронд орохгүй” гэсэн нь сошиалд тавигдаад байна.
Зохиогч: cool
1.Монгол Улсын хэмжээнд хүн амын дунд хорт хавдрын өвчлөл өндөр үүний дотор хорт утаанаас хамаарсан өвчлөл нэн их байгааг холбогдох судалгааны байгууллагууд гаргасан, бүгд ярьж шийдэх гарц замыг хайж байгаа, бүх шатандаа яриад эхний ээлжинд утааг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн. Дэлхий нийтэд туршигдсан,хорт утаанаас салдаг нэг арга бол сайжруулсан түлш гэдэгтэй бүгд санал нэг байгаа. Шахмал түлшийг үйлдвэрлэх, бэлтгэх, нийлүүлэх, хэрэглэх явцад эрсдэл хүндрэл гарч эхэлсэн. Ялангуяа энэ түлшийг хэрэглэх явцад иргэд амь насаа алдах, угаартах асуудал удаа дараа гарч хэд хэдэн эмт хэрэг, зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгагдаж байгаа гэмт хэргүүд хууль журмын дагуу олон талаасаа…
Агий сэтгэлзүйн эмчилгээ хийлгэжээ “Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агий СЭМҮТ-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хамтран амьдарч байсан ч албан ёсны гэргий болж чадаагүй. Уг асуудлаас болж сэтгэл гутралд орсон гэж эх сурвалж мэдээллээ. Сэтгэл гутрал гэдэг нь сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах нь хүн болгонд үүсч болдог сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийн нэг юм. Уйтгар гуниг гашуудал нь хүний амьдралд тохиолдох хэвийн бөгөөд түр зуурын хариу урвал юм. Сэтгэлийн гутрал нь 2 долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүргэж болдог ажээ.
Манай аймагт зохион байгуулагдаж байгаа “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийн арга хэмжээний хүрээнд “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт иргэдтэй хийх уулзалт “Сэлэнгийн долгио” чуулгын байранд боллоо. Уулзалтын эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Н.Дамдинсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан комиссар Ц.Баасандэлгэр нар АТГ-ын үйл ажиллагаа болон иргэдэд шинэ мэдлэг мэдээлэл олгох чиглэлээр танилцуулга мэдээллийг хийв. Мэдээллийн дараа Сүхбаатар сумын 8 багийн иргэд болон төрийн албан хаагчдын төлөөлөл асуулт асууж, санал сэтгэгдлээ илэрхийллээ.
Өнөөдөр манай аймагт АТГ-аас зохион байгуулсан “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийн арга хэмжээ явагдлаа. Арга хэмжээний хүрээний хүрээнд “Төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтанд зориулсан сургалт” болж сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн холбогдох мэргэжилтнүүд, эрх бүхий албан тушаалтнууд нийт 110 хүн хамрагдлаа. Өдөрлөг, сургалтын арга хэмжээг АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн тэргүүтэй ажлын хэсэг зохион байгуулав. Энэхүү сургалт төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхижуулах, шинэ мэдлэг мэдээллээр хангах, Авлигын эсрэг хууль тогтоомж, түүний хэрэгжилттэй танилцуулах, цаашид юун дээр хэрхэн анхаарч, хэрхэн…
Усанд сэлэлтээр олон жил хичээллэсэн ахмад тамирчдыг алдаршуулан танилцуулах, хүүхэд залуусын дунд усан спдортыг түгээн дэлгэрүүлэх, бие бялдарыг нь чийрэгжүүлэх, аймаг орон нутагтаа хөгжүүлэн сурталчилах, тамирчдын авъяас чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “МАСТЕРСИЙН УЛСЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймаг анх удаагаа амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа, Монголын усан спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандах, Биеийн тамир спортын газрын ахлах дасгалжуулагч Д.Энхбат, Усан спорт сургалтын төвийн эрхлэгч Ц.Уртнасан, Онцгой байдлын газрын дарга Г.Баатар болон баг тамирчид оролцлоо. Мастерсийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Хангарьд, БГД, Виста, БЗД, ОБЕГ, Орчлон,…
Ду Вон Чан, эхнэр Жин Сүкийн хамт 1981 онд АНУ-д хөл тавьжээ. Удирдагч Пак Чун Хи алагдаж, Өмнөд Солонгос цэргийн дэглэмээ дөнгөж цуцлаад байх үед тэд эх орноо орхиж, эрх чөлөөний орныг зорин ирсэн нь энэ. “Тэр үед Солонгост амьдрал сайнгүй байсан. Ажил хийж амжилтад хүрэх боломж ч бага байлаа. Тэгээд л бид хоёр Америкт ирсэн” гэж Ду Вон тэр үеэ дурсч байна. Өдгөө 57 настай Ду Вон, 60 настай Жин Сүкийн гэр бүлийн бизнес 48 оронд 790 дэлгүүртэй, 43 мянган ажилтантай, жилдээ 4,4 тэрбум ам.долларын борлуулалттай маш том компани болон өргөжжээ. Энэ бол тэдний үүсгэн байгуулсан “Forever 21” брэндийн…
Монголчууд бидний үзэн яддаг Хятад улс саяхан дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлаа нээж, 70 жилийн ойгоороо өмнө нь харуулж байгаагүй шилдэг цэргийн зэвсгүүдээ олонд танилцуулж, оюутнууд нь дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд үүрийн 5 цагаас эхлэн номын санд дугаарлаж байхад манай залуус архидсаар, зодолдсоор, нэг нэгнээ шүүмжилсээр, жалга довны хэрүүлээ хийсээр л… Бичлэг үзэх Одоо бүр эрчүүдээсээ илүү эмэгтэйчүүд нь архи ууж, нэг нэгнээ зодож, танхайрч гэмт хэрэгт холбогдох нь их болжээ. Юутай харамсалтай. Ид хийж бүтээх насан дээрээ хийцгүйрч яваа залуус Монголын ирээдүйг дэндүү харлуулж байна. Тэгээд болоогүй ийм ухамсаргүй залуусаас үр хүүхэд мэндэлнэ гэхээр төсөөлөхөд ч бэрх юм.…
Л.Онон хатагтай онгоцны буудал бэлгэнд авчээ “Жигүүр гранд”-ын босс Д.Баттөр эхнэр Л.Онондоо онгоцны буудал бэлгэсэн гэнэ шүү. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах Баатарван амралт сувилалын газар Д.Баттөрийн “хэнз” эхнэр Л.Ононгийн мэдлийнх. Группынхээ 30 жилийн ойг угтаж уг амралтын газартаа онгоцний нисэх буудал барьж буй гэнэ. Л.Онон хатагтай сүүлийн үед дийлэнх цаг заваа хотоос 580 км-ийн цаана байрлах тус амралтын газартаа өнгөрүүлдэг болсон бөгөөд нөхрийнхөө хийж буй бүтээн байгуулалтыг шалгасан шигээ явдаг болсон аж.
