2019 оны шинэ ургацын хүнсний болон бараа бүтээгдэхүүний “Сэлэнгэ ургац-2019” үзэсгэлэн худалдаанд 17 сумын 117 аж ахуйн нэгж, иргэд 70 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэйгээр оролцож 23,2 сая төгрөгийн борлуулалтыг хийлээ. Үзэсгэлэн худалдааны “Зохион байгуулалт сайтай оролцсон сум”-аар Хүдэр сум, “Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Сайхан сумын “Сүүн зам” бяслагийн үйлдвэрийн “Бяслаган бүтээгдэхүүн”, Баянгол сумын иргэн Д.Хишигмаагийн “Хушгатай ногоон цай, цайны цуглуулга”,“Органик бүтээгдэхүүн”-ээр Цагааннуур сумын иргэн Л.Тунгалагийн “Мах махан бүтээгдэхүүн”, “Шилдэг хоршоо”-гоор Сант сумын “Сэлэнгэ таван хайрхан” дундын хоршоо, “Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр Мандал сумын “Зүүнхараад үйлдвэрлэв” гутлын үйлдвэрийн “Гутал”, “Зүүнхараа кашмер”-ийн “Ноос ноолуур бүтээгдэхүүн”, Сүхбаатар сумын Б.Ууганбаярын “Ширэн эмээл,…
Зохиогч: cool
П.Анужин та өөрийгөө хүмүүний төв хэмээн юунд андуурна вэ! Анужингуа миньдээ одоо болих хэрэгтэй иймэрхүү хүнд хэрэгтэй гэхээсээ илүү алсдаа асар хортой зүйл хийж явахаар больчих хэрэгтэй шүү. Ёс суртахууны өндөр соёлтой эмэгтэй гэж бодож явлаа гэтэл том эндүүрч. Одоо тэгээд будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр бүр элийрч эхэллээ. (Эмч нарыг шүүмжлэх арай болоогүй л байлтай, эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьсан иргэн хүн эмчээс асуух нь зүйн хэрэг баймаар) Олон нийтийг турхирч хэт нэг талыг барин юу хийхийг заана гэдэг ухамсрын том доройтол буюу эго үзэлдээ автсан нэг төрлийн эмгэг. Интэрнэтээс олж авсан эрээвэр хураавар дутуу дулимаг мэдээллээ өөрөө…
Гэрэл зураг түүхийн гэрч гэж. Гэрэл зургийн аппарат зохион бүтээгдэж бий болсноосоо хойш бараг сүүлийн 200-гаад жилийн түүхийг харах цонх болжээ. Дэлхийн II дайны төгсгөл үеийн эмгэнэлт нэгэн түүх энэ гэрэл зурагт шингэж үлджээ. Японы Хиросима, Нагасаки хотуудад америкчууд атомын бөмбөг хаясны дараа Хиросима хотод 146 мянган хүн, Нагасакид 80 мянган хүн тус тус амиа алдсан нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн эмгэнэлт түүхүүдийн нэг яах аргагүй мөн. 1945 оны наймдугаар сарын 6-9-ний хоорондох хэдхэн хоног милитарист Японы эзэнт гүрэн, түүний ард түмэнд хар дарсан өдрүүд байлаа. Учир нь наймдугаар сарын 6-нд америкчууд Хиросимад атомын бөмбөг хаясан бол ердөө хоёр…
Миний ярилцлагыг унших гэж байгаа хүн бүрд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрийн энэ ярилцлагыг олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна. Та бүхэн уншаад өөрийн сэтгэгдлээ хуваалцаарай. Миний ярилцсан эмэгтэйн үгс олон хүнд нэгийг бодогдуулах байх гэж бодож байна. Хүний амьдралд сонголт хийхэд оройтно гэдэг аюул байх юм. Оройтно ч гэж дээ, сонголт хийхэд хэцүү болно гэж нэрлэх нь зөв байх. Гэхдээ сонголт хийхэд мэдээж оройтохгүй. Амьдралын замаа буруу сонгосон тэр нэг эмэгтэйг би “янхан” аль эсвэл “биеэ үнэлэгч” гэж нэрлэхийг хүсэхгүй байна. Тэр бол сайн ч, муу ч эмэгтэй хүн. Миний хүндтэй ярилцагчдын нэг. Ингээд та бүхэнд өөрийн хаалттай…
Аялагч Г.Ганхүү гоонжоо санагалзав “Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүү Аялал жуулчлалын холбооны дээд шагнал хүртжээ. Тэрээр энэ тухайгаа “Зүгээр явж байгаад Аялал Жуулчлалын холбооны шагналаар энгэрээ цооллоо. Мэдсэн бол муу ганц гоонжоо өмсдөг байж” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна. Г.Ганхүү одоогийн байдлаар нийт 106 оронд аялсан байна. Тэрээр хамгийн гайхалтай аяллаа Бутан байсан гэж тодотгодог. Мөн аялагч залуустаа Японд болон Энэтхэгт очих хэрэгтэй гэж зөвлөдөг аж. Учир нь Японд очсоноор хариуцлага, хүндлэл, цаг барих хичнээн чухал вэ гэдгийг мэдэх болно. Харин Энэтхэг юм уу Бангладешт очвол Монголд төрсөндөө баярлана гэж ярьдаг.
Н.Энхбаярын хүү Э.Батшугар Буянт голыг заналхийлэх болжээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын “Сод Маргад” ХХК Ховд аймгийн Дуут сумын Шивэр багын нутагт орших Халзан Бүргэдтэй хайрханы орчмыг ухаж төнхөх болжээ. Энэхүү хайрхан нь Ховд аймгийнхны бахархал болсон Буянт голын эх ундрага ажээ. Энэ асуудлаар нутгийн иргэд Байгал орчны яамны сайд Н.Цэрэнбатад гомдол хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн шийдэл хариу өгөөгүй ажээ. Энэ талаар нутгийн иргэн З.Баянмөнх хэлэхдээ “Ховд аймгийн Дуут сумын Шивэр багын нутагт орших Халзан Бүргэдтэй хайрханы орчим 11.600 орчим га газарт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын “Сод Маргад” ХХК нь бид бүхний төрж өссөн нутгийн минь шүтээн…
Эрэгтэйлэг пүүзтэй этгээд хүүхнүүд Бүдүүн баараг, болхи ч гэмээр загвартай, царай муутай пүүзнүүд энэ намрын трэнд болжээ. Холливудын оддыг соронздсоор байгаа зузаан, палбигар ултай энэ эрэгтэйлэг загварын хэтийдсэн гэмээр мэдрэмжтэй Э.Туул, Ө.Содгэрэл нар сонгожээ. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туулын сонгосон пүүз нь Balenciaga Triple S загвар. Худалдаанд гарсан үнэ нь $895. Харин УИХ-ын гишүүн асан М.Зоригтын бэр, Buro 24/7-гийн Ө.Содгэрэл алдарт Louis Vuitton загварын ордны $1090 үнэтэй Archlight загварыг сонгожээ.
Сэлэнгэ нутгийн үржил шимт хөрсөнд ургасан 2019 оны шинэ ургацын экологийн цэвэр бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа аймгийн Спортын ордонд эхэлж аймгийн Засаг дарга Ш.Оргил албан ёсоор нээлээ. “Сэлэнгэ ургац-2019” үзэсгэлэн худалдаанд 17 сумын өрхийн үйлдвэрлэгчид төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, зөгийн бал, даршилж савласан ногоо, эмийн ургамал, гар урлал, ноос ноолууран эдлэл, гутал зэрэг бүтээгдэхүүнтэйгээр оролцож байна. Өнөөдөр орой энэхүү үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүний эзэд тодорно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. НЭМҮТ-ийн ОЭМА-наас 2019 оны Гар угаах Дэлхийн өдрийг тохиолдуулан “Нян устгагчид” хэмээх дохионы хэлний нэмэлт тайлбартай видео шторк болон 5 төрлийн инфографик мэдээллийг олон нийтэд хүргэхээр бэлтгэлээ. Тус албаны ажилтнууд Гар угаах Дэлхийн өдрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор бэлтгэсэн мэдээлэл сурталчилгааны материалуудаа Өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагад түгээн хамтран ажиллав. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон…
Энэ жор зөвхөн тураагаад зогсохгүй эрүүлжүүлэх биеийг шаарнаас цэвэрлэх найрлагатай. Манайд олдоц сайтай энэхүү хүнсний бүтээгдэхүүнээс 14 хоногийн хоолныхоо орцыг нэгмөсөн худалдаж авада хөргөгчиндөө хийчих нь үр дүнтэй байдаг. Заавал 14 хоног ч биш ердөө 7 хоног мөрдөхөд л онцгой үр дүн өгдөг эд. Гагцхүү нууц нь энэ дарааллыг алдахгүй яс барихад л байгаа юм. Тахиатай өдөр загасаар орлуулах юмуу за яахав энийг идчихээс гэж ямар нэг хөнгөн хуудам юмаар төсөөлүүлэн орлуулж огт болохгүйг сануулах нь илүүдэхгүй биз, тийм айхтар юм биш, байдаг л хүнс. Ач холбогдол нь хүнийг уургаар эсвэл эрдсээр эсвэл ямар нэг чухал бодисоор дутааж байж тураадаг…
