Зохиогч: cool

Сэтгүүлч А.Бүрэнбаатар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай холбоотой мэдээлэл хийсэн. Тэрбээр сэтгүүлчийн нэр хүнд унаж байгааг МСНЭ-ийн ерөнхийлөгчтэй холбон тайлбарлаж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан юм. Энэ талаар Х.Мандахбаяртай ярилцлаа. -Саяхан сэтгүүлч А.Бүрэнбаатар тантай холбоотой мэдээлэл хийж, ажлаа хугацаанаасаа өмнө өгөхийг шаардсан. Уг асуудалд та хэрхэн хандаж байна вэ? -А.Бүрэнбаатар гэж хүн мэдээлэл хийж байгаа боловч цаана нь улстөрчид бий. Монголын томоохон улстөрч, олигархи байгаа. Энэ нь тун удахгүй ил болно. Өөрсдийнх нь дотоод зөрчил, тэмцэл нь эздээ зарлана. Би тодорхой мэдээллүүд авсан. Энэ бол хувь Мандахбаяр руу дайрч байгаа, ажил хэрэгч шүүмжлэл биш юм. Харин Монголын сэтгүүл зүйг…

Цааш унших

Ч.Анугийн эгч дүүс уурхайчин дүүгээ бусдаас нуудаг Урлагийн тайзнаа “Гала” хамтлагаар танигдсан дуучин Ч.Уранхолбоог ихэнх хүмүүс Ану нэрээр нь мэддэг. Овсгоотой сэргэлэн дүүгийнхээ ачаар эгч Ч.Уянхолбоо, дүү Ч.Номинхолбоо нар нь хүртэл олны танил болж яваа нь үнэн. Гэвч тэд бага зулай зулайгаа гишгэж төрсөн бага эрэгтэй дүүгээ олноос нуудаг төдийгүй хоорондын харицаа нэг их сайн биш гэнэ шүү. Тэдний бага дүү Ч.Ганхолбоо өдгөө нэгэн уул уурхайн компанид уурхайчин хийдэг. Эгч нарыгаа бодвол тэрээр тун энгийн амьдралаар амьдарч яваа шулуун шударга зантай гүндүүгүй монгол залуу байдаг ажээ.

Цааш унших

Н.Алтанхуяг Азийн зах зээлийг “базна” “Шинэчлэлийн Засгийн газар”-ын тэргүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг чацарганаараа Азийн зах зээлийг гартаа авахаар зэхэж эхэлсэн гэнэ шүү. Мань эрийн үйлдэрлэдэг “Хабу хаяа” брэнд саяхан Японд болсон “Food expo”-гоос Азийн шилдэг хүнсээр шалгарсан байна. Улс төрөөс хөндийрч охидоо эрхлүүлэнгээ гэр бүлээрээ аялал хийсэн шигээ амьдарч буй экс сайддаа амжилт хүсье ээ

Цааш унших

“Баян айлын бандгар хүү” клубын тамирчин болов Нефтийн толгой магнатуудын нэг “МТ” Р.Ганзоригийн дунд хүү Г.Дашням клубын тамирчин болжээ. “Жи мобайл”-ын захиралын албыг хашдаг тэрээр чөлөөт цагаараа жюү жицү барилддаг болсон аж. Тэрээр саяхнаас “Гаруда” клубын албан ёсны тамирчин болж, тэмцээнд 85 кг-ын жинд барилдаж, Америкийн тамирчинг ялсан байна. Спортод элэгтэй гэгддэг тэрээр бизнесээс олсон орлогынхоо ихэнх хувийг хөл бөмбөгт хөрөнгө оруулдаг байсан. Харин өөрөө барилдаж эхэлснээсээ хойш жүдо болон жюү жицүгийн тамирчдад хайр хүндэтгэлээ “гамгүй” өгдөг болжээ.

Цааш унших

МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг “буруу замаар” оржээ Хайртай ханиасаа төрсөн өдрийн бэлэг болгож авсан хагас сая төгрөгийн студи бэлгэнд авч байсан МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг “буруу замаар будаа тээсний” хүчинд өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн тухайгаа нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрээр “10-р ангиа онц дүнтэй төгсөөд гэнэт СУИС-ийн дуучны ангид орно хэмээн аав ээжийгээ сандаргаж байлаа. Хэрвээ тэр үед зөрүүдэлж, зүтгэж “буруу замаар” ороогүй бол өдийд сайн сэтгэл судлаач байх байсан” хэмээн ярьсан байна. Тухайн үед дуучин бүсгүйн зөрүүд занг дийлээгүй аав ээж нь багшид нь ховлож, түүхийн багш нь гэрт нь ирж уулзаад ятгаж байсан тухайгаа дурсжээ.

Цааш унших

Танилц: Олны танил хүмүүсийн онцгой нэртэй хүүхдүүд Монголын олны танил хүмүүс урьд өмнө өмссөн зүүсэн, унаж яваа машин, амьдардаг байшин хаусаараа өрсөлддөг гэхэд хилсдэхгүй. Тэд бяцхан үрсдээ ч нэр хайрлахдаа аль болох өвөрмөц, содон, хорвоод ганц байх нэрийг бодож олж, өгдөг “мода”-ыг дэлгэрүүлээд буй. Угтаа хүний нэр их утга учиртай байдаг гэдэг. Д.Болдын Эзлэн Хар залуудаа Төрийн соёрхол хүртэж, монгол попоор өвчлөх болсон Д.Болд С.Жавхлангийн араас орж байгаа бололтой. Саяхан төрсөн бяцхан хүүдээ Эзлэн хэмээх сонин янзын нэр хайрлажээ. Охиндоо Эгшиглэн, хүүдээ Энэрэлэн хэмээх утга төгөлдөр нэр өгчихөөд отгондоо юуны учир Эзлэн хэмээн нэр өгсөн нь одоохондоо хариултгүй байна. Эзэрхийл,…

Цааш унших

Сайхан залуу Б.Самади тулааны спортын Ерөнхийлөгч болов Ерөнхий сайд асан С.Батболд гарын таван хуруу шиг таван хүүхэдтэй. Тэдний нэг нь Б.Самади. Тэрээр саяхан Монголын Кэндогийн Xолбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Е-мартын Хан-уул болон хорооллын салбарыг толгойлдог түүнд мөнгө бол мөнгө, царай бол царай харамгүй заяасан болохоор бизнест ч, амьдралд ч, өөртөө тун ч итгэлтэй байдаг юм билээ. Эх сурвалжийн мэдээллээр эрхэм кэндогийн Ерөнхийлөгч маань сүүлийн 15 жил уг спортоор хичээллэж буй гэсэн. Дашрамд дуулгахад, Кэндогийн спорт манай улсад 1994 оноос хөгжиж ирсэн бөгөөд одоогийн байдлаар Монголын Кэндогийн холбоо 200 гаруй тамирчинтай. Улаанбаатар, Монгол, Бээс, Оргил, Чикара гэсэн таван клуб ажилладаг аж. Нийт…

Цааш унших

МУГЖ Т.Баясгалан 47 компанийн тамга атгадаг гэв үү Цагтаа баяжихын тулд Дэнжийн 1000-д мах зарж зогссон охин өдгөө монголын цуутай дуучин болж, бас болоогүй толгой баячуудын эгнээнд орно гэж хэн төсөөлөх билээ. Энэ бол МУГЖ Т.Баясгалан. Тэрээр сумогийн “мэхний их дэлгүүр” гэж алдаршсан Кёкшюүзан Д.Батбаяртай ханилсан сууж хоёр хүүхдийн ижий аав болоод удаж буй. Тэдний мэдэлд хэдэн тэрбумаар хэмжигдэх тоо томошгүй их хөрөнгө байдаг гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Эдгээр хөрөнгийн ихэнх мэдэл хатагтай Т.Баясгалангын халаасанд багтдаг гэнэ шүү. Тэрээр нийт 47 компанийн тамгыг атгаж суудаг аж.

Цааш унших

Халуухан “Тогосоо”-гийн гэрэл зургууд “Фантастик продакш”-ны 10 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “37-р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулсаар байна. 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулсан тус өвөрмөц кинонд “Өнчин улааны Тогосоо” гэх хотын хээнцэр ганган, “шалиг” бүсгүйн дүр гардаг. Уг дүр орчин цагийн залуусын зүрх сэтгэлийг булиглуулж, аазгайг хөдөлгөж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тус дүрд тоглосон залуу жүжигчин Д.Хулангын гэрэл зургуудийг сонирхуулж байна.

Цааш унших

“Бридж”-ийн Д.Ганхуягийнх модель хүргэнтэй болжээ Өнгөрсөн 2017 онд УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийгөө хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон олон нийтийн сүлжээнд цацсан. Тэрбээр Монголын урдаа барьдаг томоохон компаниудын эздийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж, улмаар хүчирхийлж байсан гэх мэдээллийг дуулиан шуугиантай дэлгэж байв. Тэгвэл “сенсаци таригч” бүсгүй маань өдгөө хүний хань, хүүхдийн ээж болж намба суужээ. Түүний ханийг н.Далай гэдэг бөгөөд загвар өмсөгч гэнэ шүү.

Цааш унших