Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа “Удирдлагын академийн өдөрлөг” 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээ” сургалт аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд явагдаж байна. Энэхүү сургалт 2 өдөр үргэлжилнэ. Сургалтыг Удирдлагын академийн төрийн захиргааны тэнхимийн багш, доктор М.Амартүвшин, доктор Т.Түмэнцогтоо нар явуулж байна. Сургалтад аймгийн ЗДТГ, Үйлчилгээний нэгдсэн төв, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын ЗДТГ-ын мэргэжилтнүүд хамрагдаж байна. Ийнхүү иргэдтэй тулж ажилладаг мэргэжилтнүүд эрдэмтэн багш нараас шинэ мэдлэг мэдээллийг авч байна.
Зохиогч: cool
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг жил бүр хавар намрын 5, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн мод тарих үндэсний өдрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн төр төсвийн байгууллага аж ахуйн нэгжүүд мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүллээ.
Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа “Удирдлагын академийн өдөрлөг” 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өдөрлөгийн хүрээнд сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга, мэргэжилтнүүдэд зориулсан “Орон нутгийн төсвийн удирдлага, төлөвлөлт” сэдэвт хичээлийг доктор, профессор Л.Отгонтуяа орж, шинэ мэдээлэл мэдлэгийг олгож байна. Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтуудын үеэр Удирдлагын академи болон аймгийн ЗДТГ-аас гаргасан эвхэмэл товхимол, ном гарын авлагын үзэсгэлэн гарч байна.
С.Баярын хүү жүжигчин Хүрлээгийн охинтой үерхэдэг Монголын Улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг бол яах аргагүй С.Баяр. Олон охидын аав ууган охиноосоо төрсөн бяцхан хүүг өргөж авч, өөрөөрөө овоглон өсгөж байгаа тухай тээр нэгэн жил “Танайд хоноё” нэвтрүүлгээр ярьж байсан. Тэгвэл С.Баярын хүү Б.Нацаг өдгөө охидтой романс үүсгэх насанд хүрч “том залуу” болжээ. Тэрээр МУГЖ С.Хүрэлхүүгийн бага охин Х.Сүрэнтэй үерхэдэг аж. Б.Нацаг өдгөө Германд суралцдаг бөгөөд зуны амралтаараа эх орондоо ирдэг. Харин түүний найз охин Х.Сүрэн “Асрагч аав” кинонд дүр бүтээсэн байдаг. Өдгөө их сургуулийн 2-р дамжааны оюутан тэрээр аялал хийж, блог хөтлөх хоббитой нэгэн
Г.Анархүүгийн экс эхнэр Б.Тэмүүлэн жирэмсэн “Монгол Бекхэм” гэгддэг Г.Анархүүгийн найз бүсгүй Ю.Балжидмаа амаржсан гэх мэдээлэлтэй зэрэгцэн түүний экс эхнэр Б.Тэмүүлэн өөрийгөө жирэмсэн гэдгээ зарлалаа. Б.Тэмүүлэнг “UB Comedy” клубыг үүсгэн байгуулагч Батбилэгийн дүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. “Итгэл” киноны туслах дүр бүтээж явсан Б.Тэмүүлэн бүсгүй 17-хон настай дунд сургуулийн сурагч байхдаа Г.Анархүүгийн эхнэрээр сонгогдож, энхрий охиныг нь төрүүлж өгч байлаа. Өдгөө 22 настай Б.Тэмүүлэн шинэхэн хайртай учирч түүнийхээ хүүхдийг төрүүлэх гэж байна. Г.Анархүү Б.Тэмүүлэн нарын хувьд тун сайн харилцаатай байдаг гэнэ лээ. Энэ тухай Г.Анархүү “Би охиныхоо ээжид хайртай. Миний хувьд миний охины ээж, эмэгтэй хүнийг харах өнцөг тэр хүн…
Укагийн нөхөр фото модель болов Дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун “Говь”-ын шинэ коллекцын нүүр царай болжээ. Бие бялдар, царай зүстэй түүнийг анх хэн ч харсан фото модель, жүжигчин эсхүл тамирчин гэж андуурдаг гэхэд болно. Уул шугамдаа Г.Эрдэнэчулуун уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг. Тэрээр хэдэн жилийн өмнө Лондонд докторын зэрэг хамгаалсан боловсролтой нэгэн юм.
Хотын дарга асан Г.Мөнхбаяр залуу эхнэртэй болжээ Хотын дарга асан Г.Мөнхбаяр анхны эхнэрээсээ салж, эрүүгийн ертөнцийн зартай хурандаа нарын нэг “шанага” М.Ганболдынд хүргэн оржээ. Түүний шинэ эхнэрийг Г.Уянга гэдэг бөгөөд Г.Мөнхбаяраас үе мултарсан насаар дүү юм. Тиймдээ ч эрхэм “дарга”-д хэнз үрийн зулайг 55 насанд нь үнэрлүүллээ. Г.Мөнхбаярын хувьд өмнөх амьдралаасаа М.Тэмүүлэн гэх ганц хүүтэй. Ганц хүү нь залуу эхнэрээс нь нэг их олон эгч биш гэдгийг эх сурвалж мэдээллээ. Г.Мөнхбаярын анхны гэргийг Х.Мөнх-Өнөр гэдэг. ОХУ-д боловсрол эзэмшин Колорадогийн их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан тэрээр нөхрөө хотын дарга байхад саагаж дагаж давхиж байгаагүй гэдгээрээ хүмүүс түүнд ам сайтай…
Хөтлөгч Л.Дөлгөөн давхар ажил хийдэг “ТВ5” телевизээр овоглогдон олны танил болж байсан хөтлөгч Л.Дөлгөөн хэдэн жилийн өмнөөс “Монгол HD” телевизийн албат болсон. Хэсэг хугацаанд чимээгүй байсан тэрээр саяханаас “Эмчийн эсрэг интернет” гэх тун сонирхолтой нэвтрүүлгийг хөтөлж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд тэрээр бүл нэмсэн байна. Мөн “MCS” группэд маркетингийн албанд ажиллах болсон аж. Харин түүний хөтөлдөг “Эмчийн эсрэг интернет” нэвтрүүлэг түүний хоббигоороо хийж буй ажил гэнэ шүү.
Ө.Энхтүвшин сайд амралтын өдрөө “SPA”-даж өнгөрүүлдэг Шадар сайд Ө.Энхтүвшин туйлийн цэвэрч хүн ажээ. Тэрээр хэдий 62 настай ч хаана явсан гараа угааж, сүрчиг анхилуулж, гутлаа толийтол зүлгэж явдаг. Тэрбүү хэл, амралтын өдрөөр гоо сайханд цаг авч эхнэр Ж.Булганмаатайгаа зэрэгцээд маникюр, педикюр хийлгэсэн шигээ өнждөг сурагтай. Түүнчлэн, хөдөө гадаа томилолтоор явахдаа гар тээшиндээ арьс арчилгааны комтой явдаг гэнэ шүү. Ер нь улс төрд Ө.Энхтүвшин сайд шиг гоо сайхан, цэвэрч нямбай хүн байдаггүй гэдгийг эрхэм гишүүд ч хэлдэг. Тэрээр БСШУ-ны сайд байхдаа солих хувцасаа өөрөө бариад ирдэг байсныг ажилчид нь ам булаалдан ярьдаг.
Т.Дэлгэрмөрөн, Солонгон аашт хоёр эвлэрчээ Гэр бүлийн хэрүүлээ сошиалд нийтлэж, олны анхаарлыг өөрсөддөө татсан дуучин Т.Дэлгэрмөрөн, түүний хоёр дахь эхнэр Солонгон аашт буюу Х.Ананда хоёр эвлэрсэн бололтой. Хэн хэн нь сүүлийн үед нэвтрүүлэг, зураг авалтад орохдоо өөрсдийн хос бугуйвчаа гарнаасаа салгаагүй байгааг гярхай үзэгч, уншигчдын анзаарчээ. Дуулиан шуугиантай муудалцсан хосуудын хэн хэн эвлэрэх талаар одоог хүртэл ам цухуйгаагүй. Гэвч өмсөж зүүсэн бүхэн нь тэднийг эргэн эвлэрч хамт амьдарч буйг илэрхийлэх мэт.
