Зохиогч: cool

Манай аймгийн төвд “Удирдлагын академийн өдөрлөг” энэ сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр өдөрлөгийн нээлт “Удирдах ажилтны сургалт”-аар аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд эхэллээ. “Удирдах ажилтны сургалт”-ыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Удирдлагын академийн сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Я.Бямбаяр нар нээж үг хэллээ. “Удирдах ажилтны сургалт”-д аймгийн ЗДТГ-ын нэгжүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, газар, хэлтэс, төрийн үйлчилгээний байгууллага, ОНӨААТҮГ-ын дарга нар, сумын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, тосгоны захирагч нар хамрагдаж байна. Энэхүү сургалт дээр “Төрийн албан хаагчийн сургалтын бодлого, тогтолцоо” сэдвээр Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Я.Бямбаяр, “Удирдах ажилтны манлайлал” сэдвээр Хүний нөөцийн…

Цааш унших

Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн Сэтгэцийн  эрүүл мэндийн өдрийг Амь аврах “40 секундын үйлдэл”-д нэгдэцгээе уриан дор тэмдэглэх ба дэлхий нийтээрээ амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах зорилготой юм. Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа хорлон нас барж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа хорлодог тухай ДЭМБ мэдээлсэн. ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь…

Цааш унших

Танилц: Монголын “Aquaman”-ууд 1. Дасгалжуулагч Х.Мөнхбилэг Бодибилдингийн тамирчин, дасгалжуулагч Х.Мөнхбилэг хэдийн “Монгол Aquaman” хочтой болоод буй. Түүний булчинлаг бие, урт үс хөтлөгч найруулагч Анхаагийн анхаарлыг татаж “Огтолцлол” кинонд тоглуулсан. munkhbileg.kh 2. Орлон тоглогч С.Хүслэн С.Хүслэн сүүлийн үед инстаграмд “Монгол Aquaman” нэрээр алдаршаад буй. Цахим хуудаснаа ихэвчлэн булчинлаг, бараг л төгс гэмээр биеэ гаргасан зургууд нийтэлдэг С.Хүслэн сүүлийн үед “U FILM”-ийн бүтээл “Single Ladies 4” уран сайхны кинонд орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэж байна. Өмнөх гурван анги нь нэгэнт үзэгчдийн хүртээл болсон уг төслийн шинэ анги мэдээж үзэгчдэд өндөр хүлээлт үүсгээд байгаа. Зарим кино сайхан хүүхнүүдийг нээдэг бол жүжигчин Г.Ундармаагийн найруулагчаар нь…

Цааш унших

“Мөнхийн залуу” хатагтай Э.Одгэрэлийн үнэн түүх Энэ бол “мөнхийн залуу” тодотголт топ модель Эрээхүүгийн Одгэрэл. Олон жил загварын тайзнаа өөрийн гоо сайхныг гайхуулж, гайхагдаж яваа түүнийг 50 хол гарсан гэвэл хэн ч итгэхгүй л болов уу. Түүний загварын ертөнцөд орсон түүх нь их сонин. Анх угаагчаас топ болсон түүний амьдрал кино шиг. Дунд сургуулиа төгсөөд “Халдвар судлал”-д угаагч хийдэг байхад нь Н.Соёлмаа хатагтай, одоогийн “Донж” төвийн Б.Төгөлдөрийн ах, талийгаач Б.Түвшин хоёр түүнийг “олж ирсэн” гэдэг. Дараа нь “Шилмэл загварын ордон”-д бичээчээр ажиллаж эхэлжээ. Тэр үед буюу 1988 онд анхны “Гоёл” наадам болсон. Энэ наадам загвар зохион бүтээгчдийн гэхээсээ илүү загвар…

Цааш унших

М.Энхболдын охин Э.Хулан Лондонд очиж амаржив МАН-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан энэ сарын эхээр Лондонд очиж нярайлжээ. Амин хайртай ганц охин нь ийнхүү М.Энхболдыг 55 насанд нь зээтэй болгож, энэ гэр бүл бөөн баяр хөөртэй байгаа сурагтай. Э.Хуланг түүний ээж Ж.Туяацэцэг доктор асарч буй бөгөөд охиноо тэнхэртэл Лондонд амьдрахаар шийдсэн байна. Дашрамд дуулгахад, хатагтай Э.Хулан хүүхдийнхээ өлгий даавуу, сүү угжийг эх орноосоо базаасан сурагтай. Лондонгоос зүсэн зүйлээр нь базааж болох байсан ч, тэрээр эх орныхоо худалдаачдыг илүүд үзжээ.

Цааш унших

Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа “Удирдлагын академийн өдөрлөг”-ийн хүрээнд тус академийг төгсөгчдийн уулзалт аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо. Уулзалтын эхэнд Төрийн албаны сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Байгал, Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор Я.Бямбасүрэн нар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, төгсөгчдийн асуултад хариулж, харилцан ярилцлаа. Төгсөгчдийн уулзалтын дараа спортын ордонд аймгийн ЗДТГ, академийн багш нар, сум, агентлагт ажиллаж байгаа төгсөгчдөөс бүрдсэн багуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн явагдлаа. Нөхөрсөг тэмцээнийг агентлагийн төгсөгчдөөс бүрдсэн баг тэргүүллээ.

Цааш унших

Өдгөө Монголд хөзрийн мэргэ төлөг, заслын аргаар цор ганцаархнаа олонд танигдсан эмэгтэй бол Наранжаргалын Доржмаа юм. Олны өмнө тэр болгон ил гараад байдаггүй, онож хэлсэн хэдэн үг нь өөрийг нь шүтэн сүсэглэсэн олон ардын зүрхний утсыг хөндөж зүглэх замыг нь зааж өгдөг гэдгээрээ алдартай түүнтэй хэдэн хором ярилцсанаа хүргэж байна. Намар цаг хаяанд ирж олны хөл үймээнд дарагдсан энэ үеэр “Хөзрийн хатан” авхайг зорин очих хүмүүсийн тоо ч их харагдана, зорчин ирэх сүсэгтэн олны хүндлэл ч илхэн үзэгдэнэ. – Тавтай сайхан намаржиж байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу, өөрт тань болон уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.…

Цааш унших

Бүтээлч залуу багш шалгаруулна МЗХ-ноос зохион байгуулж буй “БҮТЭЭЛЧ ЗАЛУУ БАГШ” шалгаруулах ёслолын ажиллагаа нь энэ жил дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээ өмнөх жилүүдэд зөвхөн салбартаа тэргүүлэгч залуу багш нарыг шалгаруулдаг байсан бол энэ жил Бүтээлч залуу багшийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлэж, нийт залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож байгаагаараа онцлог болж байна. Учир нь МЗХ 2018-2044 оныг “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-ын он хэмээн зарлаж, түүнийхээ хүрээнд МЗХ-ноос ажил мэргэжилдээ эзэн болсон хөдөлмөрч, бүтээлч залуучуудыг дэмжих зорилгоор бүтээлч залуучуудын 339 холбоодыг байгуулж ажиллаж байгаа. Эдгээр холбоодын төлөөлөл болсон МСҮТ, коллежийн ЗЗ, Их дээд…

Цааш унших

Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан прокурорын хэрэг “цагааджээ” Прокурор хүн хахууль авч байгаад үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийнханд баригджээ. Улмаар хэргийг харъяаллын дагуу АТГ-аас шалгаж яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ял сонссон прокурорын хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх дээр хэрэг нь ирээд замхарсан байна. Уг нь хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой байв… Гэтэл прокуророор ажиллаж байсан Ж.Отгонбаяр гэгчид хууль өөрөөр үйлчилсэн бололтой байна… 2016 онд Нийслэл болон Сүхбаатар дүүргийн ахлах прокуророор ажиллаж байсан Ж.Отгонбаяр гэгч нь П.А гэх бүсгүйд “хэрэг…

Цааш унших

Монгол Улсын Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад Улсын хил дагуух аймгуудтай өнө эртний найрамдалт хамтын ажиллагаатай. Хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, салбар бүрт хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эв модны наадам” уламжлалт арга хэмжээг 2 жил тутамд Монгол, Оросын талд ээлжлэн зохион байгуулж хэвшээд байна. Манай аймаг хойд хөршийн зэргэлдээ районуудтай боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуйн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэн, салбар чиглэлийг нэмэгдүүлж, харилцан туршлага судлах зорилгоор ОХУ-ын Буриад Улсын Сэлэнгийн районы баг бүрэлдэхүүн манай аймагт албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ОХУ-ын Буриад Улсын Сэлэнгийн районы…

Цааш унших