Монгол Улсын Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад Улсын хил дагуух аймгуудтай өнө эртний найрамдалт хамтын ажиллагаатай. Хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, салбар бүрт хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эв модны наадам” уламжлалт арга хэмжээг 2 жил тутамд Монгол, Оросын талд ээлжлэн зохион байгуулж хэвшээд байна. Манай аймаг хойд хөршийн зэргэлдээ районуудтай боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуйн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэн, салбар чиглэлийг нэмэгдүүлж, харилцан туршлага судлах зорилгоор ОХУ-ын Буриад Улсын Сэлэнгийн районы баг бүрэлдэхүүн манай аймагт албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ОХУ-ын Буриад Улсын Сэлэнгийн районы…
Зохиогч: cool
Сэлэнгэ аймгийн 17 сумдын ИТХ, ЗДТГ-ын мэргэжилтэн албан хаагчдын дунд зохион байгуулагдаж байгаа спортын нөхөрсөг тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шатрын тэмцээний түрүү, гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй эмэгтэй хүрэл медалийн эзэд тодорлоо. Шатрын тэмцээний тэргүүн байрт Сүхбаатар сум, удаах байруудад Баянгол, Мандал шалгарлаа. Цагааннуур,Сант сумд эхний 5-т орлоо. Гар бөмбөгийн хүрэл медалийн эздээр эмэгтэйчүүдээс Ерөө, эрэгтэйчүүдээс Мандал сумын багууд тодорлоо. Шигшээ тоглолтод эрэгтэйчүүдээс Сайхан, Ерөө, эмэгтэйчүүдээс Мандал, Хушаат сумдын баг шалгарч маргааш аваргын алтан медалийн төлөө тоглоно. Одоо сагсан бөмбөгийн тэмцээн явагдаж байна.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Гүйцэтгэх захирал Э.Болортулгатай ярилцлаа. -Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага шинэчлэгдэж, шинэ бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацааг өнгөрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд Эвлэлийн зүгээс ямар, ямар ажлыг зохион байгуулав аа? -Миний хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн /МСНЭ/ өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллаж байна. Ажлын алба маань МСНЭ-ийн Бага хурал, Удирдах зөвлөлөөс гаргасан бодлого шийдвэрийн хүрээнд төлөвлөгөөт болон цаг үеийн ажлуудыг хийж гүйцэтгэх эрх, үүрэгтэй ажилладаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй зүйлийг хийж, амжуулжээ. МСНЭ бол 21 аймгийн 24 салбар зөвлөлтэй, Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл гэсэн бүтэцтэй,…
Сайжруулсан шахмал түлш хэрэглэсний улмаас угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тухай мэдээлэл цацагцаад байна. Мөн угаартаж нас барсан иргэдийн тоо нэмэгдсэн гэх мэдээлэл бий. Угаартсан иргэдийн тоог НЭМҮТ нэгтгэж буй бөгөөд уг төвөөс өнөөдөр /2019.10.08/ 13.30 цагт нэгдсэн дүнг танилцуулах юм байна. Урьдчилсан байдлаар “Өнгөрөгч шөнө олон дуудлага ирээгүй. Найман дуудлага ирээд буцсан. Харин өнөөдөр өглөө 09.00 цагаас хойш байдал өөр болсон. Дүнг нэгтгэж байна. Удахгүй мэдээлэл өгнө” гэж НЭМҮТ-ийн тандалт шуурхай удирдлагын дарга Р.Даваадорж мэдээллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор түлшийг хэрхэн түлэх тухай зөвлөмжийг хүргэж байна.
“Нүүдэл шийдэл” нэвтрүүлгээрээ олны танил болсон “Монгол HD” телевизийн мэдээний албаны дарга асан Э.Лхавга цэнхэр дэлгэцээр харагдахаа болиод нэлээд хугацааг үджээ. Шаггүй боловсролтой түүнийг өнөө цагийн ханш өндөртэй хөтлөгч гэдэг. Тэгвэл түүнийг Оюутолгой компани “онилж”, татгалзахын аргагүй санал тавьж, өөрийн “өмч”-өө болгосон гэнэ шүү. Угаасаа боловсролтой мэдлэгтэй залуусыг томоохон компаниуд булаалдаад авдаг жамтай. Ямартаа ч, хувь хүний амбиц өндөртэй түүнийг хаа хүргэхийг хэн мэдлээ.
Баян айлын “бандгар хүү” гэгддэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр экстрийм спортод тун дуртай нэгэн аж. Тэрбээр өөрсдийн ур ухаанаараа тоноглосон машиныхаа эд хавыг үздэг “Зэрлэг 4х4” тэмцээнд оролцож дэд байрыг хүртэж, цом мөнгөн шагналаар шагнуулжээ. Мөн зохион байгуулагчдийн зүгээс тун удахгүй болох олон улсын бартаат замын уралдаанд эрхэм гишүүн оролцох болсныг бахархалтайгаар зарласан гэнэ шүү. Сонирхуулахад, Н.Номтойбаяр гишүүний оролцсон тус тэмцээнд өрсөлдөхийн тулд техникийн үзлэгийн нарийн шалгууруудыг давж, такс болох 200 мянган төгрөг төлөх ёстой гэнэ. Ингэсний хүчинд 80км гаруй үргэлжлэх шавран зуурмаг дунд давхих эрхийг хүртэх ажээ.
“Мобиком”-ын босс Хамада Тацуяа салбартаа шалгалт хийхдээ ажилчиддаа шоколад тараадаг гэнэ шүү. Монгол хэлийг төгс эзэмшсэн тэрээр Монголын хөрсөнд үүрэн холбооны ууган операторыг нутагшуулж, бизнесийн шинэ загвар соёлыг төлөвшүүлсэн нэгэн. Тэрээр хэдэн зуун салбартаа гэнэ гэнэхэн гэнэтийн шалгалт хийхдээ ажилчид, үйлчлэгч нартаа шоколад тарааж тун боловсноор заавар зөвлөгөөг өгдөг аж. Түүний энэхүү өгөөмөр занг ажилчдад нь маш их таалагддаг гэнэ лээ. Ноён Хамада Тацуяа арлын эх орондоо амьдрахаас илүү Улаанбаатарт ажиллаж амьдрахад илүү тайван байдаг гэдгээ нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдсан байдаг.
Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан. Улмаар прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…хахууль авсан…” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Түүнийг 266 сая төгрөг авсан гэх хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг…
ОРОН НУТГИЙН БИЗНЕС БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйг дэмжих сан юу санал болгож байна вэ? Сэлэнгэ аймгийн засаг дарга болон тамгын газрын зүгээс орон нутгийн бизнесүүд болон хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулж 15 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх “Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан”-г танилцуулахад таатай байна.Төслийн саналуудыг Засаг Даргын Тамгын газар цуглуулж, тусгай сонгон шалгаруулах хороо нь хамгийн ирээдүйтэй гэсэн төслүүдийг сонгон шалгаруулна. Сэлэнгэ аймагт бүртгэлтэй бүх төрлийн аж ахуй нэгж болон иргэд уг санд төслөө ирүүлэх боломжтой. Сонирхсон байгууллага, нөхөрлөл, хувь хүмүүс нь хөрөнгө оруулалтын…
Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай үзүүлж байна. Хордлогын тусламж үйлчилгээг 28 хүнд үзүүлж, 15 хүн хэвтэн эмчлүүлснээс одоогийн байдлаар 8 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа. ЭМЯ-ны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: НЭМҮТ-ийн ТЗШУА-ны дарга Р.Даваадорж, 99185473, ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Т.Амаржаргал 99179899. .
