Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»М.Сономпилын давж заалдах шатны шүүх хурал болно
Гэмт хэрэг

М.Сономпилын давж заалдах шатны шүүх хурал болно

coolНийтэлсэн: cool10/08/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан. Улмаар прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…хахууль авсан…” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Түүнийг 266 сая төгрөг авсан гэх хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл ялтан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний өргөдлийг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 09:00 цагт хэлэлцэх юм.

Ялтан М.Сономпил шүүх хуралд цахимаар оролцох юм.

Түүнийг эрүүгийн хуулийн 22.4.4-т зааснаар яллаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл.Хахууль авах: “4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

М.Сономпил хэргийг задалж, мөрдөн байцаалтад буцаах саналтай байгаа гэх мэдээлэл байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх бөгөөд яллагдагчаар нэмж хүн татуулах саналтай байгаа аж.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

гэмт хэрэг шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.