Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»ОРОН НУТГИЙН БИЗНЕС БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН
Фото

ОРОН НУТГИЙН БИЗНЕС БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН

coolBy cool10/08/2019Updated:12/19/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ОРОН НУТГИЙН БИЗНЕС БОЛОН

ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН

Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйг дэмжих сан юу санал болгож байна вэ?

 

Сэлэнгэ аймгийн засаг дарга болон тамгын газрын зүгээс орон нутгийн бизнесүүд болон хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулж 15 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх “Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан”-г танилцуулахад таатай байна.Төслийн саналуудыг Засаг Даргын Тамгын газар цуглуулж, тусгай сонгон шалгаруулах хороо нь хамгийн ирээдүйтэй гэсэн төслүүдийг сонгон шалгаруулна.

Сэлэнгэ аймагт бүртгэлтэй бүх төрлийн аж ахуй нэгж болон иргэд уг санд төслөө ирүүлэх боломжтой. Сонирхсон байгууллага, нөхөрлөл, хувь хүмүүс нь хөрөнгө оруулалтын саналаа дэлгэрэнгүй тайлбарласан төсөл боловсруулан ирүүлж, энэхүү үйл ажиллагаанд оролцоно. Тухайн ирүүлсэн төслийн санал нь шалгарсан байгууллага, хувь хүн ямар бараа/үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгааг нарийн тодорхой тусгах бөгөөд Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан нь төслийн бүх зардлыг бус зөвхөн хөрөнгө оруулалтын тодорхой хэсэгт хувь нэмэр оруулна (жишээ нь: шинэ хөрөнгө, үйлчилгээний гэрээ, зөвлөх үйлчилгээ гэх мэт).

 

Бид юуг хайж байна вэ?

 

Ажлын байр бий болгох, илүү сайн бүтээгдэхүүн/ үйлчилгээ санал болгох, илүү сайн үнэ санал болгох гэх мэт арга замаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн бизнесүүдийг хайж байна.Төслийн санааны хувьд хэрэгжих боломжит байдал сайтай, Сэлэнгэ аймагт ажлын байр нэмэгдүүлэх байдал, ногоон болон шинэлэг санаатай эсэх, орон нутгийн үнэ цэний сүлжээнд шинэ суваг нэмэх гэх мэт бүхий л төрлийн санаа бидэнд чухал.

Дараах бизнесийн чиглэлийн төслүүд давуу талтай.

Үүнд:

·         Хүнсний ногооны зоорь, агуулах

·         Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны нарлаг болон өвлийн хүлэмж

 

Хэрхэн ажиллах вэ?

 

Алхам 1- Өөрийн саналаа ирүүлэх

Бүх шаардлагатай материалуудыг бүрдүүлж ирүүлэх (бэлэн загварыг  www.selenge.gov.mn хаягаар орж харж болно.

“Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан” гэж гарчиглан материалаа [email protected] (орон нутгийн зохицуулагч) цахим хаягаар ирүүлэх, эсвэл аймгийн ЗДТГ-т өөрийн биеэр очин “Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан”-ын материал хүлээн авах баг хаана байгааг асуун хүлээлгэн өгч болно. Материал хүлээн авсныг мэдэгдэж, танд зохион байгуулалтын багаас цахим шуудангаар бүртгэлийн код илгээнэ.

Алхам 2- Шалгаруулалтын үйл явцад төслийн саналуудыг бэлтгэх

Сангийн зохион байгуулалтын баг төслийн саналуудыг хүлээн авч, материал хүлээн авах сүүлийн хугацаа (Сэлэнгэ аймаг: 11-р сарын 04) дуусгавар болсноос 7 хоногийн дараа сонгон шалгаруулах комисст төслийн санааг төсөл ирүүлэгчийн хувийн мэдээллийг нууцалж танилцуулна,

Алхам 3 – Сонгон шалгаруулах комиссын шалгаруулалтын үйл явц

Сонгон шалгаруулах комисс 5 гишүүнээс бүрдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.selenge.gov.mn веб сайтаас авах боломжтой. Комисс хүлээн авсан төсөл бүрийг хэлэлцэж, эхний шатанд шалгарсан төслүүдийн жагсаалт гаргана.

Алхам 4 – Сонгох үе шат

Шалгаруулах комисс төсөл хэлэлцэх үеэр нэмэлт мэдээлэл шаардлагатай бол тантай холбоо барина. Эхний шатанд шалгарсан төслүүд санхүүгийн дэмжлэг авна гэж ойлгож болохгүй гэдгийг анхаарна уу!

Алхам 5 – Сангаас дэмжлэг авахаар шалгарсан тохиолдолд хэрхэн мэдэгдэх вэ?

Сангийн удирдлагын баг санхүүжилт авахаар шалгарсан төслийн хэрэгжүүлэх үйл явц, үе шатны талаар төсөл ирүүлэгчтэй уулзалт зохион байгуулна.

Шалгарсан бүх төслүүдийн (бизнесийн нэр)болон санхүүжилт авч буй хүмүүстэй зөвшилцсөний дагуу зарим төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.selenge.gov.mn сайтад байршуулна.

Алхам 6 – Бараа үйлчилгээ худалдан авах

Төслийн санхүүжилтийг бэлэн мөнгөөр олгохгүй ба шаардлагатай бараа үйлчилгээг худалдан авч өгнө.

 

Бидэнд дэлгэрэнгүй юу хэрэгтэй вэ?

 

Таны зүгээс бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд:

·         Санал болгож буй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангах. Төслийн саналын жишиг загварыг www.selenge.gov.mn -аас татан авч бөглөх.

·         Тухайн орон нутагт оршин сууж, үйл ажиллагаа эрхэлдэг болохыг нотлох баримтын хуулбар.

·         Бизнесийн үйл ажиллагаанд ашигладаг хөрөнгийг нотлох баримтын хуулбар.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 70363849 утсаар, [email protected] цахим хаягаар эсхүл www.selenge.gov.mn вэб сайтаас авч болно.

Хавсралт document  файлыг эндээс татаж авна уу

Хавсралт excel файлыг эндээс татаж авна уу

Хавсралт pdf файлыг эндээс татаж авна уу

Хавсралт pdf файлыг эндээс татаж авна уу

 

БҮТЭЭЛЧ БАЙЖ ӨӨРИЙН САНАЛАА БИДЭНД ИЛГЭЭНЭ ҮҮ!

ФАЙЛЫГ ТАТАХ
Сэлэнгэ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.