Зохиогч: cool

Цагтаа ‘Монгол газар’-ын захирал асан Ц.Мянганбаярын гэргий явсан топ модель Д.Пүрэвсүрэн өдгөө ‘Занаду майнз’-ын Ганбаярын ‘цайг чанаж’ буй. Сүүлийн хэдэн жил түүнийг иогоор хичээллэж, бас болоогүй багшлах болсныг та бүхэн андахгүй байх. Жил дараалж хүүхэд төрүүлсэн ч, үзэсгэлэнтэй хэвээрээ байхын нууц нь иог гэж тэр хэлдэг. Тэгвэл үзэсгэлэнт алдарт ээж маань бие хамгаалагчтай болжээ. Хажуунаас нь сүүдэр шиг дагаж, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй хамгаалагч залууг хальт харсан хүмүүс найз нь гэж андуурдаг гэнэ лээ.

Цааш унших

Шинэлэг бүхнийг сэдэгч “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч, дуучин Д.Болд өөрийн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхжээ. Түүний “440Hz records”-ын нэрнийн утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг юм. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчдоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан байна. Тун удахгүй дуучин Д.Болдын шинэ уран бүтээл хүрэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан дуучдын хэн ч, хаана ч сонсож байгаагүй гайхалтай дуунууд олны хүртээл болно. Одоогоос 13 жилийн өмнө дуучин…

Цааш унших

Хөхүүрийн ам цаашлаж хүйтний ам наашилсан энэ цаг үед “Сайн” нэртэй шахмал түлш хүмүүсийг хордоосон гэх үндэслэлээр БНХАУ, БНСУ-уудад шинжилгээнд хамрагдах боллоо. Бөөн хэл амтай эхэлсэн энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт, тараалт иргэдэд хүрэлцэхгүй талаар БЗД-ийн иргэн Б.Батмөнх бидэнд мэдээллэсэн юм. Эх сурвалийн хэлж буйгаар “Хүн хордлоо гээд шуугиад байгаа ч гэр хороололынхон бидэнд үүнээс өөр түлш түлэхийг томчуул хориглоод байгаа. Манайх төслийн зуухтай учраас гэртээ угаартах асуудал гарахгүй байх гэж итгэж байгаа. Гэвч нөгөө алдарт шахмал түлш чинь захын гэр хороололд хүрэлцэхгүй байна. Шархадны чиглэлд нүүрс түлээ зардаг цэг гарын 10  хуруунд тоологдоно. Өнгөрсөн баасан гаригаас хасаг хэмийн хүйтэн болж эхэлсэн.…

Цааш унших

Монголд анх удаа акуа фитнессийг эхлүүлж байсан хүн бол ‘Aqua fitness’ клубын захирал Б.Уянга буюу ‘усны гүнж’ Ука. Энэ хүнийг танихгүй хүн бараг байхгүй биз ээ. Өдгөө тэрбээр 45 насыг шүргэж байгаа ч, 20 настай охин мэт харагддаг. Түүний ийнхүү харагддагын нууц зөвхөн усан спорт биш гэнэ. Харин хоол хүнсэндээ анхаарлаа хандуулж, өдөрт цэвэр усыг их хэмжээгээр уудаг аж. Мөн тэрбээр чөлөөт цагаа ихэвчлэн дасгал, сургуулилт хийж өнгөрүүлдэг аж. Нэгэнтээ хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эмэгтэй хүн бүр гоо сайхан байх хэрэгтэй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээр амьдрал тэтгэгддэг юм. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бэлхүүстэй холбоотой” гэж байсан.

Цааш унших

Цагдаагийн байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаа болон зохион байгуулж байгаа арга хэмжээ, олон нийтийн анхаарал татсан зарим томоохон хэргүүдийн талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавтай ярилцлаа. Тэрбээр уг албанд томилогдсоноос хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байгаа юм. -Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. – Баярлалаа. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. -Та Цагдаагийн ерөнхий газрын даргын албыг хоёр дахь удаагаа хүлээн аваад ажиллаж байна. Томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд таны удирдлагын багаас үйл ажиллагаандаа ямар бодлого чиглэл баримтлан ажиллаж байна вэ? -Юуны өмнө цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл…

Цааш унших

Одоогоос гурван долоо хоногийн өмнө сэтгүүлчид, түүний найз нөхөд нийлэн сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах “Жаргалын мод” хандивын аяныг санаачлан эхлүүлсэн. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд сайхан сэтгэлт Монголчууд өглөгийн гараа сунган энэхүү “Жаргалын мод”-аянд оролцож, нийтдээ 80 сая төгрөг цуглараад байгаа юм. Хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвслээс болж бөөрний архаг дутагдалд ороод байгаа Ж.Жаргалсайхан гуравхан хоногийн дараа Солонгос руу ниснэ. Тэрээр Сөүлийн Ханян их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр болоод байгаа юм . Одоо эмчилгээний зардал 90 сая төгрөг болох бөгөөд одоо 10 сая төгрөг дутуу байгаа юм. Иймд сайхан сэтгэлт нүүр номын найзууд минь Та нарыгаа “Жаргалын мод”-ны мөчир салааг ургуулан төлжүүлэхэд сэтгэл…

Цааш унших

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах төв комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан тус ажлын хэсэг архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч арилгуулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангах, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явц байдлыг тогтоон дүгнэх зорилготой. Төрийн архивын улсын үзлэгт аймгийн ЗДТГ-ын харьяа агентлагууд, төрийн байгууллагууд, аймгийн болон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд хамрагдах бөгөөд ХЗДХ-ийн Сайдын баталсан удирдамжийн хүрээнд 96 үзүүлэлтээр дүгнэх юм. Үзлэгээр албан…

Цааш унших

Загвар өмсөгч Ю.Балжидмаа нярайлаад удаагүй байна. Эх сурвалжийн мэдээллээр тэрээр сар орчмын өмнө амаржиж, хүүтэй болсон байна. Тэрээр өдгөө 22 настай бөгөөд анх давхар биетэй болсноо мэдсэн мөчийнхөө тухай “Нэг тийм сонин байсан. Мэдчихээд аль аль нь нэг их цочирдож хүлээж аваагүй. Итгэж өгөхгүй л байсан байх. Хэн хэн нь одоо хүртэл хоорондоо ярихдаа нэг л итгэж өгөхгүй юм тэ гээд л. Гэхдээ аль аль нь хаппи байгаа нь мэдрэгдээд л. Хувь тавилан гэж хүлээж авсан гэх юм уу” хэмээж байсан юм. Түүнийг “Ньюс агентлаг”-ийн захирлын хүү Г.Анархүүтэй гэр бүл болж байгааг хэн хүнгүй сайн мэднэ. Тэднийг шүүмжлэх хүмүүс байдаг…

Цааш унших

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Караокены микрофон сүрьеэ, хурц халдварт өвчин үүсгэдэг. Караокены микрофон олон төрлийн өвчин үүсгэдэг болохыг эмч нарын судалгаа нотоллоо. Тодруулбал, нийслэл хотод 3500 гаруй караоке үйл ажиллагаа явуулдаг ч эрүүл ахуйн шаардлага хангасан нь цөөн байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан. Хүний шүлс, элдэв бактери, олон төрлийн нянгаар бохирдсон караокены микрофоныг үйлчлүүлэгч шууд хэрэглэдэг. Бусад улс оронд халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд үйлчлүүлэгч солигдох бүрт микрофоны нэг удаагийн хамгаалалтыг шинэчилдэг. Гэтэл манай улсад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах энгийн дадал хэвшээгүй гэдгийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг ярилаа. Тэрбээр “Караокенд ашиглагдаж буй микрофоныг нарийн…

Цааш унших

25 жилийн ойгоо тэмдэглээд удаагүй байгаа Никитон хамтлагийн бөмбөрчин Билгүүн уржигдар буюу 2019.10.04-ны өдөр Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр энгэрээ мялаажээ. Урлагийнхан төрийн энэхүү цол, тэмдэгээ албан ёсны хувцастай  гардан авдаг бол Никитон хамтлагийн бөмбөрчин Билгүүн богино ханцуйтай цамц буюу подволктойгоор гардан авсан. Улмаар ая зохиогч, гитарчин Өөжгийгийн тоглолтод  оролцсон юм. Бөмбөрчин Билгүүний зургуудаас хүргэж байна. 

Цааш унших