Зохиогч: cool

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулиас хамтран зохион байгуулсан “ЭМИЙН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор Б.Өнөрмаагийн хэлэлцүүлсэн илтгэл. ЭМИЙН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ, ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ ШААРДЛАГА, ҮНДЭСЛЭЛ Нэг. Оршил Сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгслээс гадна биобэлдмэл үйлдвэрлэх, худалдах, түгээх, импортлох явдал нэмэгдэж, тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд энэхүү үйл ажиллагааг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаагаас хүн амын эрүүл мэндэд аюул учруулах болсон бөгөөд малын эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, эрүүл ахуйн шаардлагын талаар ноцтой мэдээлэл нийгэмд түгээгдэх болсон. Иргэдийн…

Цааш унших

Монгол улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин О.Очирмаа өдгөө ОХУ-ын  Москва хотод элчин сайдын түр орлон гүйцэтгэгчээр сууж байгаа билээ. Түүний нөхөр хурандаа Ш.Батжаргал  О.Очирмааг ОХУ-д байх хугацаанд тамхины хэргээр 3-4 удаа баригдаж хууль бус наймаанд хутгалдсан мөн л эрэн сурвалжлагдаж байгаа. Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин Очирмаа гэр бүлээрээ ОХУ-д 3-4 удаа томилогдож ажиллахдаа улс орныхоо нэр төрийг гутаасан хар бараан хэрэгт орооцолдож байсан нь ийнхүү илэрч байна. Өөрөөр хэлбэл Польшийн цагдаагийн газраас Монгол Улсын 69 дипломатчийг эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг Т.Аюурсайхан гишүүн мэдээлэхэд жагсаалтын 28 дугаарт тэдний нэр орсон байгаа юм. Нөхөр нь элчин сайдын яамны эрх ямбаар …

Цааш унших

ТӨВ, ХАНГАЙН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН, СУРГАЛТ, УРЛАГ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Манай аймагт төв, хангай бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, урлаг спортын 12 дахь удаагийн арга арга хэмжээ 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр оролцогчдын дунд бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан явагдаж байна. Энэхүү тэмцээний үйл явцыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзэж сонирхлоо. Тэмцээний үеэр оролцогч аймгуудын брэнд хоолны үзэсгэлэн гарсан байв. Тэмцээний дүн өнөө орой гарч аваргууд тодорно. Маргааш бүсийн арга хэмжээнд оролцогчдын дунд урлаг, спортын арга хэмжээ явагдана.

Цааш унших

Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө, Хүдэр сумдын нутгаар уулнаас баавгай бууж ирэх явдал гарсаар байна. Нутгийн иргэд эдгээр баавгайг Сибирийн ой шатсанаас үүдэн Монгол руу дүрвэн орж ирсэн хар баавгай хэмээн ярьж байгаа юм. Энэ нь тус бүс нутгийн малчид, ойн бүс нутгаар яваа ард иргэдэд ихээхэн саад бэрхшээлийг учруулж, анхаарал хандуулахгүй байхаас өөр аргагүй байдалд хүргээд байна. Баавгай малчин айл руу, айлын хот руу орж эрсдэл үүсгэж байгаа тул аймгийн онцгой комисс хуралдаж дээрх бүс нутагт онц байдал зарлалаа. Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил “Бид юу юуны түрүүнд хүнээ бодох учиртай. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Баавгай явж…

Цааш унших

Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 16-р хуралдаан хуралдлаа. Энэ удаагийн хурлаар 3 асуудлыг хэлэлцэж баталлаа. 1.Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцуулав. Аймгийн ИТХ-ын Бодлогын хороод уг асуудалд санал дүгнэлтээ танилцуулан хэлэлцсэний дүнд аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явцыг 82.3 хувиар дүгнэлээ. 2.Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, асуулт хариулт, санал явагдаж 3 бүлгийн 152 зүйл заалттайгаар баталлаа. 3.Сэлэнгэ аймгийн 2019 оны төсөвт зохицуулалт хийх талаар аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Мөнхбаяр танилцуулав.…

Цааш унших

Эрхэм хүндэт үе үеийн  багш сурган хүмүүжүүлэгчид Соёл, урлагийн ажилтнууд Бяцхан дүү нартаа Монголын багш нарын 53, соёл урлагийн ажилтны 26 дахь өдрийн баярын халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Бидэнд баярлаж бахархах, сайн сайхан амжилтууд дүүрэн байна. “2019 оны Улсын Тэргүүний цэцэрлэг”-ээр Мандал сумын Хэрх тосгоны Д.Шинэчимэг эрхлэгчтэй цэцэрлэгийн хамт олон шалгарлаа. Тив, дэлхий, улсын хэмжээнд аймгийнхаа нэрийг сурлага, урлаг, спортын төрлүүдээр алдаршуулан мөнхжүүлж яваа шилдэг тамирчин сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, удирдах ажилтан,  уран бүтээлчдээрээ бахархаж байна. Багш нарын улсын олимпиадад мэргэжлийн ур чадвараараа манлайлагч багш нараа, үе тэнгийнхнээсээ илүү их зүтгэл гаргаж оюунлагаа улсдаа үнэлүүлсэн сурагч дүү нараа аймгийн удирдлагын…

Цааш унших

Шаргал үс, тачаангуй төрхөөр имижээ бүрдүүлсэн дуучин С.Хишигжаргал ээж болсон ч үзэсгэлэн төгөлдөр хэвээрээ. Тэрбээр хүүхдээ харан, гэртээ суухын хажуугаар 3,4-р хороололд дэлгүүр ажлуулж байгаа аж. Дуулахын хажуугаар шүлэг бичдэг тэрээр үрдээ зориулж дараах мөртүүдийг тэрлэжээ. “Үр минь энэ бол Намар…. Өнгө зүс тансаг, бүх зүйл дэлгэр баян налгар намар үнэхээр сайхан улирал… Ээж нь өөрөө намар төрсөн болохоороо налайгаад аядуу тайван байх дуртай… Бүх зүйлээр элбэг хангалуун байж өгөөмөр сайхан өнгөлөг цоглог байхыг хүсдэг… Харин сайхан Үр минь чи Намар шиг налгар Өвөл шиг өлчир Хавар шиг сэргэг Зун шиг дэлгэр Хүн болоорой Үр минь энэ бол Намар….

Цааш унших

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Дангаагийн Ганбатыг уржигдар орой АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ. Хууль сахиулах байгууллагынхан одоогоор уг мэдээллийг нууцалж буй юм. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж буй гэнэ. Д.Ганбатын холбогдсон яллагдагчаар татагдсан хэрэг дахиад нэмэгдэж буй нь энэ. Түүнийг өмнө нь Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагын холбогдсон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон билээ. Тодруулбал, Сэлэнгэ…

Цааш унших

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн 14 дүгээр бүлэгт зааснаар эмнэлгийн анхан шатны байгууллагууд тамхи татдаг хүмүүст тамхинаас гарах тусламж үйлчилгээг хүргэх, тамхинаас гарах зөвлөгөөг өгөхдөө богино хугацаанд үр дүнтэй ажиллах чадвартай байх талаар тусгасан байдаг аж. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр “Тамхинаас гарах зөвлөгөө өгөх” сургагч багш бэлтгэх сургалтыг энэ 2019 онд нийт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн өрх, сумын эмнэлэгт амжилттай зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд тамхинаас гарахад бэлэн байгаа мөн бэлэн бус үйлчлүүлэгчдэд тамхиа хаях сэдэл төрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, никотины хамаарлыг нь тогтоож 3-5 минутанд…

Цааш унших

Монголын эмэгтэй зохиолчдын энэ цаг үеийн төлөөлөл болсон Бямбаагийн Сарантуяа “Самар хатан” романыг уншигч түмэнд хүргэсэн нь олны таашаалд нийцсэн, шилдэг борлуулалттай бүтээл болсон билээ.  15-р зууны эхэн үе алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нийгүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар энэ романы үйл явдал эхэлнэ. Самар гүнжийг эргэн ирэхэд Элбэг хаан хилсээр хороосон шадар туслахынхаа хүү Батулагаас уучлал хүсэн охиноо өгөхөөр шийдсэн байв. Ийн хайртай хүндээ очих замаасаа буцаагдан ирсэн залуу бүсгүй сэтгэлгүй хүнтэйгээ эвлэрэх аргагүй болоход хааны ордноос оргон зайлах гэж оролдох боловч Батула түүнд татгалзах…

Цааш унших