Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сахилгын шийтгэл хүлээсэн гурван шүүгчийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэнэ
Папарацци

Сахилгын шийтгэл хүлээсэн гурван шүүгчийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/05/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар Шүүхийн сахилгын хорооны шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, С.Батгэрэл, Н.Баярмаа нарт холбогдох сахилгын хэргийг лхагва гарагт хянан хэлэлцэхээр болжээ. Бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэрэгт холбогдож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь хэлэлцсэн “Ургах говь” ХХК-ийн захирал О.Энхжаргал эл гурван шүүгчийн эсрэг Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан аж. Сахилгын хорооныхон өнгөрсөн долдугаар сард хэлэлцээд дээрх гурван шүүгчид хаалттай сануулах сахилгын шийтгэл оноосон байдаг. Уг хорооны шийдвэр, магадлалыг шүүгч С.Батгэрэл эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм байна.
Үүнээс өмнө О.Энхжаргал шүүгч Л.Галбадарын эсрэг гомдол гаргасан бөгөөд тухайн шүүгч илт алдаа гаргасан байсан учраас нээлттэй сануулах сахилгын шийтгэл оноосон байдаг. Тодруулбал, Л.Галбадар нэр бүхий шүүгдэгч ямар гэмт хэрэгт гэм буруутай болох талаар шийтгэх тогтоолд бичээгүйгээс гадна хохирлын асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар тодорхой болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Улсын дээд шүүх дээрх гурван шүүгчийн холбогдсон сахилгын хэргийг ийнхүү хэлэлцэхээр товлосон бол Шүүхийн сахилгын хорооны хурлаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар, Т.Өсөхбаяр нарын холбогдсон сахилгын хэргийг энэ сарын 7-ны лхагва гарагт хэлэлцэхээр товлоод байна. “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Даш “Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт ёс зүйгээ зөрчсөн” хэмээн эдгээр зургаан шүүгчид сахилгын арга хэмжээ авхуулахаар гомдол гаргасан билээ. Шүүхийн сахилгын хорооны гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард уг сахилгын хэргийг хэлэлцээд Б.Халиун, З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарыг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн үед нэг газар цугларсан нь ёс зүйгээ зөрчсөн үйлдэл гэж дүгнэсэн. Харин өмгөөлөгч Б.Баасанцогттой тухайн өдөр нэг орон сууцад байсан нь тогтоогдоогүй, хоёр эмэгтэй шүүгч тэдэнтэй тухайн байранд хоносон гэдэг нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан билээ. Улмаар З.Болдбаатарыг огцруулах, С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, Т.Өсөхбаяр нарт цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах, Б.Ариунхишиг, Б.Халиун нарт сануулах шийтгэл оноосон юм.

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.