Зохиогч: cool

Манай аймаг төв, хангай бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, урлаг спортын арга хэмжээг аймагтаа анх удаа зохион байгуулж байна. 12 дахь удаагийн арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Үйлчилгээний гавъяат ажилтан, МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох, “ХХААХҮЯ-ны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Даваадулам, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академийн ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү, Монголын мэргэжлийн зөөгч нарын холбооны тэргүүн Н.Баттулга нарын албаны хүмүүс, аймаг тус бүрээс ирсэн тогооч, зөөгчид оролцлоо. Төв, хангай бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, урлаг…

Цааш унших

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг Ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэхүү олон улсын санаачилгад Монгол Улс нэгдэж ойн зурвас бүхий “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 3,5 га газарт байгуулж эхлээд байна. Өнөөдөр тус аяны нээлт манай аймагт болж Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудын эко бүлгэмийн гишүүн сурагчид цэнгэлдэхийн хажууд төв зам дагуу 3,5 га газарт мод тарилаа. “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг нь хүүхэд багачуудыг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, ойг танин мэдэх,…

Цааш унших

Сайн байцгаана уу? Нэг зүйлийн талаар ярихгүй, хэлэхгүй байж тэсэхгүй нь ээ Миний бие 2019.09.26 ний ѳдѳр Нарантуул орохоор явж байв./микрт/ гэтэл 100н айл орчимоос жоохон манцуйтай хүүхдээ тэвэрсэн эгч гартаа том цүнх барьцан хүүхдээ дааж ядан суух үед алив би гээд хүүхдийн аваад тэврээд суув. Хүүхэд нь сар ч хүрээгүй болтой нярай.хаа хүрэх гээд явж байгаан эгчээ гээд асуусан зах дээрээс хѳдѳѳ гэрлүүгээ явах унаанд суух гээд явж байгаа юмаа гэж хариулаад цаашаа үргэлжлүүлээл ярьсан байдаг юм. 8н сарын сүүлээр ЭХЭМҮТ ирж амаржаад эрэгтэй хүүхэдтэй болоод буцсан гэнэ. Гэтэл сумандаа тѳрсний гэрчилгээг нь авах гээд хѳѳцѳлдтѳл #эрэгтэй хүүхдийг #эмэгтэй…

Цааш унших

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү дэмжлэгийг шүүхийн цахимжилтын өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг мөн хүссэн байна. ХБНГУ-ын Засгийн газрын 1.5 тэрбум төгрөгийн тусламжийг хэрэгжүүлснээр Монгол Улсын шүүхийг цахимжуулах шинэтгэлийн хөтөлбөрт нэг том алхам болох юм. Монгол Улсын шүүхэд хэрэгжүүлж байгаа программ хангамжтай ХБНГУ-ын шүүхийн экспертүүд танилцахдаа өөрийнх нь улсад хэрэгжүүлдэг программуудаас илүү байгааг тэмдэглэж байсан нь ийнхүү тусламж үзүүлэх шалтгаан болжээ.

Цааш унших

Намайг Ц.Сэлэнгэ гэдэг. Би Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Үйлдвэрчний эвлэлийн бодлого зохицуулалтын газрын нарийн бичгийн дарга ажилтай хүн. Анх шүүхээс ярихад нь их гайхсан. Манай ажил маш олон иргэдийн хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэхээр шүүхэд ханддаг юм. Тэр үүднээс дуудсан байх гэж бодтол шүүх хуралд иргэдийн төлөөлөгч болон оролцоно уу гэсэн. Энүүхэндээ гэхэд эхлээд их л дургүй байлаа. Эхний шүүх хурал хойшилсон. Дахин ирэх болоход яадгийн билээ гэтэл хамт ажилладаг хүмүүс маань та шүүхийн ажилд гар бие оролцож байна гэдэг нэр төрийн хэрэг, та томоохон сугалаанд хожсон байна гээд инээлдсэн нь надад дараагийн хуралд ирэх шалтгаан болсон. Шүүхийн хаалгаар ороод, хавтас хэрэгтэй…

Цааш унших

Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохьцуулах газрын дарга Д.ДОРЖХАНД авилгын хэргээр хоригдоод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд тэрээр хэргийн үнэн бодит байдлын талаар мэдүүлгээ өгч эхэлжээ. Түүний мэдүүлэгт тус яамны сайд, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэр бүхий эрхэмүүд дурьдагдсан гэх мэдээлэл байна. Ийнхүү зам тээврийн хөгжлийн яаманд нэгэн цагт бугшсан эдээ, бээрийг шахаж гаргах сайд дарга нар луу чиглэсэн утасны үзүүр хөвөрч эхэлсэн бололтой.

Цааш унших

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд хоол үйлдвэрлэлийн салбарын ажиллагсдын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх үүднээс Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгуудын тогооч, зөөгчдийн дунд ажил мэргэжлийн аварга шалгаруулах ур чадварын уралдааныг зохион байгуулах гэж байна. Ур чадварын уралдааны нээлт маргааш буюу 10 дугаар сарын 03-ний өглөө болно. Оролцогчид Сүхбаатар сум дахь Алтанбуудай хөшөөнөөс Партизаны талбайд алхан ирж нээлтээ хийнэ. 10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Спортын ордонд ажил мэргэжил, ур чадварын тэмцээн явагдах тул та бүхэн тухлан саатаж сонирхоно уу? Ажил мэргэжлийн уралдаанд оролцож байгаа аймгийнхаа…

Цааш унших

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнд 17 сургуулийн 120 гаруй сурагчдаас тэргүүлсэн Мандал сумын 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Төв, Архангай аймгуудын 7 багийн 60 гаруй өсвөрийн аврагч нартай хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж ТЭРГҮҮН БАЙР эзлэн алтан медаль, шилжин явах цом мөнгөн шагналаар шагнагдаж Улсын аварга шалгаруулах…

Цааш унших

ВХ бизнес хийгээд завгүй гүйнэ Нэгэн цагт залуусыг “Ийм нэгэн дурлал”, “Sorrow”, “My love” зэрэг хит дуугаараа байлдан дагуулж байсан дуучин BX буюу Ц.Батбаатар уран бүтээлийн завсарлага аваад нэлээдгүй хугацааг үдлээ. Тэгвэл малгайны бизнесээс гараагаа эхлүүлсэн тэрээр өдгөө бэлэн хувцас, бөс барааны бизнес хийгээд тун завгүй гүйгээд байгаа сурагтай. Хаана ч нөхрийгөө дуулахаар үсэрч, дэвхцээд үнэхээр ч их дэмжиж харагддаг түүний гэргий О.Үен харин “Airmarket”-аас охин компани тасалж аван бие даан ажилуулж байгаа аж. Тус тусын бизнестэй болсон хосууд уран бүтээл битгий хэл, гурван хүүхэддээ ч анхаарал хандуулах завгүй байгаа гэнэ дээ.

Цааш унших

Жүжигчин Э.Тодгэрэл алс холын Америкт амьдарч байсан хайрт П.Шүүдэрцэцэгийнхээ араас очиж хамт амьдарч эхэлжээ. Энэ тухайгаа жүжигчин залуу маань өөрийн инстграм хуудаснаа ийнхүү бичсэн байна. Салчихсан гэдгээ болиорой таануус Болж л өгвөл холдуулчих гээд л байх юмаа Юм болгонд хариу өгч, юм бүхнээ тайлагнаж болохгүй бээз… Бид хамтдаа ажиллаж, сурч, хөдөлмөрлөж, амьдарч байна. Бидэнд хийх зүйл маш их байна. Зав зай ер нь олдохгүй, хоёр биентэйгээ ч тухтай уулзаж чадахгүй, яг л бусдын адил амьдралынхаа төлөө хичээж явна. “Надтай холбоо барихгүй удлаа” гэж боддог байсан ч, өөрөө энд ирээд…”нээрээ ч тийм юм даа” гэж биеэр мэдэрч л сууна. Бид нар…

Цааш унших