Хонь Энэ сарын эхээр ажилд орох эсвэл аяллаар явах гэж байгаа бол бүтээж чадна. Ажилдаа шаргуу хүмүүст их хэмжээний цалин хөлс, ажилд дэвших санал ирнэ. Албан тушаал эсвэл цалингийн өсөлт нь танд шагнал болно. Өсөн нэмэгдэж буй амьдралын эрч хүч, идэвхтэй байдал таны хувийн болон мэргэжлийн хөгжил цэцэглэлтэд ихээхэн дэмжлэг болно. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Ажил хэргийн холбоо хайр дурлал болон хувирч болзошгүй. Шийдвэр гаргах гэж бүү яар. Энэ сарын дунд үед харилцан тохиролцох, буулт хийх шаардлага гарна. Шийдвэр гаргахаа түр хойшлуул. Үйл явдлаас хол ажиллах нь бүтээлч байдалд саадгүй байх болно. Буруу тоглоомонд бүү оролц. Олон нийтийн цуглаан, хэлэлцээрээ…
Зохиогч: cool
“Emart” их дэлгүүр, “Скайтел” группийн ТУЗ-ийн дарга, МҮОХорооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” олимпын багийн ахлагч Б.Баттүшигтэй ярилцлаа. Тэрбээр Олон улсын олимпын хорооны Маркетингийн комиссын гишүүн, Дэлхийн Бадминтоны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн юм –Таныг Харвардын бизнесийн сургуулийг төгсөгч, том аж ахуйн нэгжийн тэргүүн байхын зэрэгцээ спортод элэгтэй нэгэн гэдгээр нь мэднэ. Спорт Таны төлөвшилд хэрхэн нөлөөлсөн бэ? -Би сагсан бөмбөг тоглож өссөн. Эмээтэйгээ зэрэгцэж суугаад NBA-ын тоглолт үздэг байлаа. Тухайн үед манай нийгэмд барууны улс, үндэстний тухай ойлголт хомс байхад монголчууд Майкл Жордан гэдэг нэрийг андахгүй мэддэг байсан шүү дээ. Майкл Жордан намайг төдийгүй хүн төрөлхтөнг сагсан бөмбөгт дуртай болгосон…
Цагдаагийн Ерөнхий газраас зам тээврийн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яах вэ дээ” аяныг амжилттай зохион байгуулсан. Аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар, амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар, гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Тэгвэл энэ удаад Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний соёлыг олон нийтэд түгээх, хэвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Дураараа биш ээ ДҮРМЭЭРЭЭ” аяныг эхлүүлээд байна. Дураараа биш дүрмээрээ аян нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, сөрөг хандлагыг өөрчлөхөд оршиж…
Хүн болгонд ухаан, сэтгэл, бодол, зүрх байдаг. Хүн аав ээжтэйгээ байх үедээ л амьдралын чадвар, үг даах, ухамсар суухын зэрэгцээ худал хэлж хулгай хийхгүй байх сэтгэлийн хатуужилтай болж хүмүүжих юм бол аав ээжээсээ хойш амьдралын хатууд нугарахгүй бүдрэхгүй амьдарч юу ч тохиолдсон даваад л гардаг. Ямар ч хүчирхэг, эрэлхэг байсан ч хүн хааяа сөхөрчих үе гардаг. Тэсэж тэвчсэн бүхнээрээ эргээд бахархах амьдралын хамгийн гайхалтай цаг мөчүүд ирдэг. Хүн орчлон хорвоод олуулаа байлаа гээд чухал биш. Цөөхүүлээ байсан ч бие биенээ гэсэн сэтгэлтэй байхдаа л аз жаргал ирдэг ээ. Хэчнээн хайрлаж, юугаар ч тогтоосон явах хүмүүс нь яваад л өгдөг. Амьдралд үлдэх хүмүүс нь…
Ж.Баясгалан: Амьдрах үнэхээр сайхан “Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж Солонгос эмчийг хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн. Гэр бүл үр хүүхэлтэйгээ аз жаргалтай амьдрах нь өөрөө эрүүл байх хариуцлагыг шаарддаг.
Германы бэлгийн цөөнх буюу ЛГБТ хүмүүсийн харьяалагддаг ‘Fecal Matter’ агентлагийн моделиудын дийлэнх нь стандарт бус ажээ. Тус агентлагаас стандарт бус моделиудын сюрреалист нүүр будалт хийж гэрэл зургуудыг нь авсан байна. Тэдгээр зургуудаас хүргэж байна. ч
АНУ-ын ‘Mattel’ хэмээх компани зургаан төрлийн барби худалдаанд гаргасан. Тухайн барбинуудыг худалдан авснаар эрэгтэй эмэгтэй болгон өөрчилж, үс засалтыг нь хүссэнээрээ солих боломжтой гэдгээрээ бусад барбинаас онцлогтой юм. Хэрвээ эрэгтэй барби болгох бол үсийг нь аваад эрэгтэй хувцас өмсүүлнэ. Эмэгтэй болгох бол үсийг нь өмсүүлээд хувцсыг нь солино.
Дуучин Ч.Хишигдалай Монголын хөгжмийн ертөндөд өвөрмөц дуу хоолойгоороо бусдаас ялгарч буй залуу дуучдын нэг. Урлагийн ертөнцөд гялалзах болсон дуучин бүсгүй өөрийн стиль, имиждээ анхаарч богино хугацаанд дур булаам бүсгүй болж чадсан. Үүнийгээ тэрээр спорттой холбон тайлбарлажээ. Ч.Хишигдалай долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа фитнесээр хичээллэдэг гэнэ. Жингээ барихаас гадна эрүүл мэнддээ анхаарч, спортыг зорилгынхоо нэгээхэн хэсэг болгосон байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Надад нээх сайхан бие байхгүй л дээ. Гэхдээ яахав биеээ хоол унд, хөдөлгөөнөөр туранхай болгосон. Охиддоо хэлэхэд өглөө өөх тос ихтэй хоол унд идээд гар. Өдөр шөл устай хоол ид, орой 7 цагаас хойш юу ч битгий ид. Идмээр…
Монгол гэрийг бага зэрэг өөрчлөн тансаг зэрэглэлийн орон сууц болгосон залуус хилийн чандад цөөнгүй байдаг ажээ. Энэ тухай гадаадын хэд хэдэн сайтад VIP сууц өөрийн гараар барьсан нь гэсэн утга бүхий мэдээлэл байршуулсан байна. Шинэлэг Монгол гэрийн дүр төрхийг хамтдаа харцгаая.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг ‘Зайсангийн савдаг’ хэмээн хошигнож нэрийдэх болсон гэнэ шүү. Тэрбээр өнгөрсөн жил Зайсангийн баруун энгэрийг ухсан бол, энэ жил зүүн энгэрийг нь ухаж эхэлжээ. Түүний энэ үйлдлийн талаар хэл ам гаргасан нэгнийг ‘Чаддагын бол зэрэгцээд ух. Чадахгүй бол чацга царайлаад дуугүй яв’ хэмээн зандардаг аж. Түүний ингэж авирлах нь учиртай. Зайсан хавийхныг дулаанаар хангадаг ганц станц Л.Гүндалайн мэдлийнх. Дургүйгээ хүрвэл та нарыг хөлдөөнө гэж дайрч мэдэх нөхөр хэмээн тэндэхийн оршин суугчид нүдээ аниж, амаа дарж өнгөрүүлдэг аж.
