Зохиогч: cool

МӨРДӨГЧ ХАРИУЛЖ БАЙНА Асуулт:1.Би цагдаад сарын өмнө гар утсаа алдаад өргөдөл өгсөн боловч одоо болтол намайг дуудахгүй таг чиг болчихлоо би яах вэ? Хариулт:1.Цагдаагийн байгууллага гомдол мэдээллийг амаар болон бичгээр хүлээн авна. Хүлээн авсан гомдол мэдээллийг нэгдсэн дүн бүртгэлд бүртгэж 5 хоногийн дотор ЭХХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулж гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдвол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж МША-г явуулна. Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа 1 сар байх бөгөөд шаардлагатай тохиолдолд прокурор хэрэг бүртгэлтийн хэргийн хугацааг 1-3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно. Таныг дуудахгүй байгаа тохиолдолд таны гомдол мэдээллийг хүлээн авсан мөрдөгчтэй холбогдож хэргийнхээ талаар болон ажиллагааны явц…

Цааш унших

Хөтлөгч Анхаагын ургын овог “Алиа” Монголын шоу урлаг болоод кино урлагт өндрөөр үнэлэгддэг хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр “Алиа” Б.Содном гуайн ач хүү гэдгийг хүмүүс барагтаа мэддэггүй. Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт алиалагч Батын Содном агсныг бид “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдойгоос аваадолон дүрээр нь мэдэх билээ. Б. Содном гуайн үр хүүхэд, ач зээ нар өвөөгөө Монголын алдартай алиалагч байсныг нь дурсаж иргэний үнэмлэх дээрээ “Алиа” гэсэн овогтой болсон гэнэ.

Цааш унших

Хүүхнүүдийн “од” М.Баярбат эр хүний жаргалыг эдэлж явна “37-р тоочик” олон ангит уран сайхны кино олны анхаарлыг татаад байгаа билээ. Уг киноны Ялалтын дүрд тоглосон жүжигчин М.Баярбатын уснаас гарч ирдэг хэсэг охид бүсгүйчүүдийн харааг булааж сэтгэлийг догдлуулсан. Киноны уснаас гарч ирдэг хэсгийн тухай яриа энэ долоо хоногийн трэнд болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл бүсгүйчүүдийн “зүрхийг эзэмдэгч” М.Баярбат өдгөө хэсэг нөхдийн хамт эзгүй хээр эр хүний жаргалыг эдэлж яваа гэнэ шүү. Тэрбээр ан гөрөөнд хорхойтой нэгэн бөгөөд хорхойгоо дарахаар тайгад анд яваа аж. Дашрамд дуулгахад, М.Баярбат хоёр хүүхдийн ганц бие аав аж. https://www.instagram.com/bayarmfa/

Цааш унших

Г.Анхмаа нөхөртөө зориулж цомог гаргана “Гурван охин” хамтлагийн гишүүн Г.Анхмаа “Би чиний хайртай бүсгүй” нэртэй цомгоо гаргахаар ажиллаж байна. Тэрбээр энэ цомгоо өөрийн “шинэхэн” нөхөр Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхонд зориулж гаргаж байгаа аж. Тэд саяхан гэр бүл найз нөхдийн хүрээнд цомхон хурим хийсэн гэнэ лээ. Дуучин Анхмаагийн хувьд тэрбээр жүжигчин Билэгжаргалтай оюутан ахуй наснаасаа хайр сэтгэлээр холбогдон хөөрхөн охинтой болсон ч хосууд хоёр тийш болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ хооронд экс нөхөр нь нэлээд хэдэн хүүхэнтэй нэр холбогдсон бол Анхмаагийн хувьд өдийг хүртэл ганц бие ээжийн үүргээ биелүүлсээр ирсэн.

Цааш унших

Н.Ганбямбын хүү Төрийн банкны захирал хийдэг Төрийн гэсэн тодотголтой болгоны удирдлагаар тэр улс төрчийн хамаатан, тэрний хүн томилогдсон гэсэн шүүмжийг дагуулдаг. Үүний тод жишээ нь төрийн өмчит Төрийн банк юм. Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан тус банкны Ерөнхий захирлаар Д.Баярсайханыг томилсон байдаг. Д.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн төрсөн дүү нь юм. Харин У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэлдсэний дараахан Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг /2018 оны нэгдүгээр сард/ чөлөөлж, түүний оронд Г.Дөлгөөн хэмээх 30 гаруйхан настай залууг томилсон байдаг. Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан, одоогийн Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбын төрсөн хүү нь ажээ. Г.Дөлгөөн 2008 онд МУИС-ийг Олон улсын…

Цааш унших

Монголын халуухан ээжүүд Олны танил хүн байна гэдэг үнэхээр хэцүү байдаг. Өөрийнхөө гадаад төрх байдал, мэдлэгт нэлээд анхаарал хандуулах шаардлагатай. Ялангуяа төрсний дараа биеийн жингээ хэвийн байдалд нь оруулах хэцүү байдаг. Зөвхөн одууд гэлтгүй ер нь л төрсний дараа бүсгүйчүүд маань энэ асуудалтай тулгардаг. Ингээд төрсөн ч гэсэн биеийн жингээ хэвэндээ хадгалж үлдсэн халуухан, залуухан ээжүүдийн гэрэл зургийг хүлээн авцгаая. Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо “Гала” хамтлагийн дуучин Ч.Ану өдгөө 5 охины ээж ч гэлээ галбираа огт алдаагүй. Түүний гоо сайхны нууц жирэмсний явцад таргалахгүй байж дасгал хөдөлгөөнтэй байх явдал гэсэн. “Мацагтан монгол”-ын багш П.Анужин Хөтлөгч П.Анужин өдгөө 4 хүүхдийн ээж…

Цааш унших

  Та бидний хэрэглэдэг түүхий нүүрснээс олон төрлийн хорт хий, тоосонцор, хүнд металлууд ялгарч байдаг. Тэр дундаа уушгийг хамгийн ихээр гэмтээдэг PM2.5 тоосонцор хамгийн ихээр ялгардаг байна. Нийслэлийн нийт өрхийн 57.9 хувь буюу 204161 өрх гэр хороололд амьдардаг гэсэн тоон мэдээлэл бий. Эдгээр өрх өвлийн улиралд түүхий нүүрс хэрэглэдэг. Ингснээр агаарын бохирдол нэмэгдэж, тоосонцорын хэмжээ өссөнөөр амьгүй ураг төрөх, иргэд халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл хамгийн ихээр тулгардаг аж. Тэр дундаа уушигны үрэвсэл, багтраа, амьсгалын замын халдвар, ханиалга сүүлийн үед эрс нэмэгдсэн. Түүнчлэн орчны бохирдол нь хүний сэтгэн бодох чадвар буурах, төв мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна. Улмаар харвалт, зүрхний шигдээс, амьгүй ураг…

Цааш унших

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”- ийн хүрээнд хойд хилийн Алтанбулаг боомтын авто зам зогсоолын барилга угсралтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Цааш унших

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат үүрэгт ажлаасаа түтгэлзэж байгаа ажээ. Тэрбээр энэ талаар цахим орчинд мэдэгдсэн юм. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Цагдаагийн алба хаагч Э.Бөхбат миний талаар өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 25-ны өдөр zarig.mn цахим хуудсанд миний эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байна гэсэн мэдээлэл тараасан. Миний бие өөрийн эзэмшлийн байраа 2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс иргэн Б.Гантулгад хоолны газрын чиглэлээр ажлын байрны түрээсийн гэрээ үйлдэж түрээслүүлсэн. Түрээсэлсэн иргэн Б.Гантулга хоолны газар, хүнсний захын чиглэлээр ажиллуулж байгаад орлогогүй болсон учраас 2018 оны 11-р сараас давхар түрээсийн гэрээ хийсэн гэдгээ…

Цааш унших

MODE загварын урлангийн анхны бие даасан шоу энэ хагас сайн өдөр буюу 2019/09/28-нд The Corporate Hotel and Convention Centre-д ГАНЦХАН УДАА болох гэж байна. Намрын загварын сенсааци болох энэхүү шоу нь үндсэн 3 хэсэгтэй байх ба топ загвар өмсөгчид ,олон улсын шагналт миссүүд тайзнаа алхахаас гадна монголын урлаг соёлын нэр хүндтэй төлөөлөл болсон шилдэг эрэгтэй кино жүжигчид -bespokesuit- цуглуулгыгтанилцуулах тул загварын шоуны хувьд урьд хожид байгаагүй шинэлэг баг бүрэлдэхүүн болж байгаа аж. Дизайнер Н.Оюун-Эрдэнийн ур ухаан шингэсэн энэхүү цуглуулгууд нь өөр өөрийн дахин давтагдашгүй хийцтэй бөгөөд бүсгүйчүүдийн ертөнцийг өөрийнхөөрөө тольдож донж, хэв маяг, агуулгыг хослуулан загварын салбарын шинэлэг өнгө төрхийг…

Цааш унших