Зохиогч: cool

2019 оны 09 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Зүрхний төв, зүрх судасны эмч нарын нийгэмлэг хамтран  “Зүрх судасны үндэсний конференци 2019”  зохион байгууллаа. 17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа тус үндэсний конференци нь орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй зүрх судасны эмгэг, зүрхний мэс засал, дотрын мэргэжлийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, оношилгоо эмчилгээний шинэ тутам гарсан мэдээ мэдээллээр хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, сонирхолтой тохиолдлуудын шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх, олон улсын түвшинд шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, эмнэлзүйн удирдамж заавруудыг танилцуулах зорилгоор “Бүтцийн өөрчлөлт бүхий зүрх судасны эмгэг” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан…

Цааш унших

Дэлхий нийтээр аймшигт тахал мэт тарж хүн болгоны сэтгэлийг зовоож буй Цагаан тахал буюу хар тамхины эсрэг сэтгүүлч Б.Төрмөнх  ‘Бүсгүй’ цуврал зохиомж  бичиж эхэлсэн байна. Уг цувралын эхний хэсгийг хүргэж байна.  Хүйтэн ѳрѳѳнд дагжин чичрэн суусан Зулаа дотуур хувцастайгаа бас сэмэрсэн нимгэн даавуу нѳмѳрѳн сууж байв. Гэрэл ѳчүүхэн тусах жижигхэн цонхноос хаврын хүйтэн салхи хоосон ѳрѳѳг дүүргэнэ. Хамаг бие нь сулбайж маш их ядарч хоёр нүдийг нь тойроод хѳхѳрч уруул нь хагарч зүүн гараар нь дүүрэн тарианаас үлдсэн сорви жижигхэн хѳхрѳлт үүсгэн харагдана. Цоожтой хаалгыг түмэн удаа нүдэж орилсон ч хэн ч үл сонссон болохоор хоолой нь бас сѳѳжээ. Хаврын хүйтэн үлээх салхи нь түүнд бараг хань болж буй мэт. Уйлъя гэвч…

Цааш унших

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Д.Дагвадорж өнгөрсөн хавраас хойш нутаг нугаараа явж, иргэдтэй уулзалт хийж, бэлэг сэлт тараах болсон гэнэ. Түүнийг хөдөөгийн иргэдтэй ийн уулзалт цуглаан хийж буйд нутгийнхан их таатай хүлээж авдаг ажээ. Дашрамд дуулгахад, Аса аварга саяхан баруун гурван аймагт байрлах алт, хүдрийн их нөөцтэй газрыг ашиглах тендерт ялсан гэнэ лээ.

Цааш унших

Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын гуравдугаарт осол гэмтэл ордог. Осол гэмтлийн төрлүүд дотроос зам тээврийн ослын шалтгаант нас баралт насанд хүрэгчдийн дунд тэргүүлж байгаа бол хүүхдүүдийн дунд уналт, түлэгдэлтийн шалтгаант нас баралт тэргүүлдэг. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох осол гэмтлийг бууруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай ойр хамтран ажиллаж байна. Осол гэмтэл бол урьдчилан сэргийлж болох асуудлуудын нэг мөн. Зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд суудлын бүс бүслэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, уналтаас сэргийлэхийн тулд цонхны хамгаалалтын хаалт, шатны дээр аюулгүйн гарцууд суурилуулах, түлэгдэлтээс сэргийлэх зорилгоор утаа мэдрэгч дохиолол суурилуулах,…

Цааш унших

“The Hu” хамтлаг “Биллбоард”-ыг тэргүүлж, BTS-ийг ардаа орхилоо Өчигдөр манай “The Hu” хамтлаг хоёр том амжилт тогтоолоо. Монгол Улсын хөгжмийн түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж өнгөрлөө. Эхлээд тэд Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтсан. “Official Charts” байгууллагын гаргадаг энэ жагсаалтад багтах нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөний баталгаа юм. Нэр хүндтэй энэ жагсаалтад монгол уран бүтээлч орж байсан удаа байхгүй. “The Hu” хамтлаг 21-т бичигдсэн. Дараагийн түүхэн амжилт нь Америкийн “Биллбоард”-ын жагсаалтыг “Гэрэг” цомог нь тэргүүллээ. “The Hu” хамтлагийн анхны “The Gereg” цомог нийт есөн дуутай. “The Gereg”, “Wolf Totem”, “The Great Chinggis Khaan”, “The Legend of Mother Swan”, “Shoog Shoog”, “The…

Цааш унших

‘Киви’ хамтлагийн гишүүн Ц.Намуунааг танихгүй хүн ховор. Тэрээр өнгөрсөн он жилүүдэд хүний гэргий болж, бяцхан хүүгээ өлгийдсөн. Түүний ханийг Д.Тамир гэдэг бөгөөд ‘Cодон фүүд’–ийн босс гэнэ шүү. 2016 онд Ц.Намууныг брэндийнхээ нүүр царай болгож, ‘Содон’ нэртэй кофены рекламдаа тоглуулсан. Тухайн үедээ Ц.Намуунааг ‘Содон фүүдс’-тэй 300 сая төгрөгийн гэрээ хийсэн гэж шуугиж байсан ч, өдгөө тус брэндийнхээ тэргүүн хадагтайн суудалд эзэн суужээ үзэсгэлэнт бүсгүй маань. Дашрамд дуулгахад, Д.Тамир Ц.Намуун нар ‘Гранд плаза’ доторх “ZA“ супермаркетыг ажиллуулдаг гэсэн шүү.

Цааш унших

Өчигдөр 20:10 цагийн орчим ‘ river bich resort’ амралтын газар  үед Дао Нгуен Фү гэх Вьетнам улсын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн даргыг согтуу Монгол хүн зодсон байна гэсэн мэдэээл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгахад: Вьетнам улсын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга  Дао нгуен фy нь БЗД-11-р хороо ‘river bich resort’ амралтын газраас гарч явах үед нь БГД-4 хороонд оршин суух ‘М’ /эр,41н/ нь согтуу биед нь халдаж танхайрчээ. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд гэмтлийн зэрэг зэргийг тогтоосны дараа эрүүгийн хэрэг үүсгэх аж. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Цааш унших

Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү найруулагч Б.Чингүүнийг өдгөө хүмүүс андахгүй. Бээжингийн их сургуулийн кино урлагийн академийг найруулагч мэргэжлээр дүүргэсэн энэ авьяаслаг залуу чамгүй хөрөнгөний эзэн гэгддэг ч, баярхаж аархахаас илүүтэй шаргуу хөдөлмөрлөхийг урьтал болгодог нэгэн. Тэрээр хэдэн жилийн өмнө өөрөөсөө 12 насаар дүү цэцэг цэврүү шиг бүсгүйг дэр нэгтгэж, ихэр хүүхэдтэй болсон. Тэгвэл тэд өнөөдөр албан ёсоор гал голомтоо бадрааж, хуримлаж байна. Тэдний хуримын гэрчээр найруулагч Ангараг, жүжигчин Ганзориг, Батзаяа, Базараа гэх мэт олны танил хүмүүс сонгогджээ. Ямартаа ч, хадам аавын хатуу зарчим зөөлөрч, хөөрхөн бэрээ хүлээн зөвшөөрлөө. Хосуудын зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Сар орчмын өмнө нийтийн дуучин МУСТА Д.Хишигбаяр цус харвасан тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Тэрбээр цаг алдалгүй Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн зүрхний шигдээс, цус харвалтын тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. Үүний хүчинд дуучны биеийн байдал нь харьцангуй гайгүй дээрдсэн тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Сошиалд маш идэвхитэй байдаг тэрээр өчигдрөөс өөрийн фенүүдтэйгээ мэндчилж эхэлсэн байна.

Цааш унших

Зарим хэвлэлээр нэгэн прокурор эхнэрээ 10 жил хүчирхийлж, түүнийгээ хуулийн байгууллагад мэдэгдэхгүй, нууж явдаг байсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл прокурор гэх О нь удаа дараа зөрчил гаргасны улмаас прокурорын байгууллагаас халагдаад удаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Харин албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Прокуророор ажиллаж байсан О нь ажлаасаа чөлөөлөгдөөд удаж байгаа. Прокурорын байгууллагаас 2019 оныг сахилга, хариуцлагыг өндөржүүлэх жил болгон зарласан. Тэр хүрээндээ ажиллаж байна. Ёс зүй хийгээд мэргэжлийн алдаа гаргасан ажилтнуудад сахилгын арга хэмжээг авдаг” гэв. Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр эхнэрээ 10 жил хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байгаа О гэх этгээд өмгөөлөгчөөр ажилладаг байсан гэх…

Цааш унших