УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг манай сайт папараци дурандаа онцлон буулгалаа.
Түүний хувьд Аялал жуулчлалын тухай хуультай хамт Бооцоот тоглоом, Казиногийн хуулийг өргөн мэдүүлэхээ мэдэгдээд байгаа. Энэ тухайгаа тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээллэхдээ “2023-2025 оныг Монгол Улсад зочлох жил болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хууль шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлтгэж байна.
Тус хуулийг дагаж 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Аялал жуулчлалын тухай хуультай хамт Бооцоот тоглоом, Казиногийн хуулийг өргөн мэдүүлнэ. Бүлгийн хурлаар тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн хуулийг энэ онд багтаан хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж байгаа. Ирэх оныг нэгэнт Монгол Улсад зочлох жил гэж зарласан тул холбогдох хууль эрх зүйн орчин нь бүрдсэн байх ёстой” хэмээн ярьсан.