Нүүрсний хулгай өндөр авахын хэрээр энэ хэрэгт УИХ, Засгийн газрын гишүүд ч нэр холбогдож байгаа тухай дуулиан дэгдэж буй. Тодруулбал, эл хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан холбоотой тухай сошиалаар шуугиулж байгаа.
Харин мань эр асуудлыг эрс үгүйсгэж “Зарим хүн өөр шигээ битгий бод. Би “Эрдэнэс тавантолгойгоос” нэг хадаас ч тендер аваагүй, нэг шанага нүүрс ч аваагүй, нэг машин ч явуулж үзээгүй. Тийм юманд оролцсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Нэр нь яригдаад байгаа хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш. Үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй” гэж тайлбар хийсэн.
Нүүрсний хулгайд сэрдэгдэж яваа түүнийг папараци дундаа онцолж байна.