Энэ өдрийн тухай хэдэн зүйл ухаан бодолд санагдсанаа бичиг дор буулгах ану мөхөс миний мэдэх хоёр настан буурлуудын тухай юм. Алин хэмээвээс бага балчир насандаа учирч явсан өвөг эцэг болон өвгөн лам багшийн тухай юм. Тэд бүгд бага залуу насандаа лам яваад 1937 онд цагийн эрхээр хурал ном хаагдаж, багш нарыг нь барьж хэлмэгдүүлсэн ба тэднийг цэрэгт явуулжээ. Тэр үеийн цэрэгт очсон залуу лам нар цэргийн эрдэм сурах нь нэн хялбар байсан агаад учир нь бусдаас оюун ухаан нь илүү хөгжсөнд байсан хэмээн хууччуул ярьдаг байлаа. Ингээд 1939 онд Халх Гол лугаа эх орноо хамгаалахаар тэд дайнд мордсон ажээ. Хэргийн тухайд алдрыг…
Зохиогч: cool
Хүн үргэлж өөрийгөө хөгжүүлж байх ёстой билээ. Тэгвэл анхаарал төвлөрөлт, асуудлыг хурдан шийддэг болоход тань туслах зорилгоор тархины фитнесс болох 10 дасгал ажлыг хүргэж байна. Арван дасгал ажлыг нэг минутад хийгээрэй. Хэрвээ 10 дасгал ажлыг эхнээс нь зөв хийсэн эсэхээ харахыг хүсвэл доошоо гүйлгээрэй. Зөв хариулт дарааллаараа байгаа. Бэлэн үү? Эхлэх үү? Зурагт хичнээн квадрат байна вэ? 2. Зурагт хичнээн пентагон байна вэ? 3. Гурван шүдэнз хөдөлгөөд дахин нэг гурвалжин нэмж үүсгээрэй. 4. Хоёр шүдэнз хөдөлгөөд квадрат үүсгээрэй. Ингхэдээ хоёр арга ашиглаарай. Нэг аргаар хэн ч чадна шүү дээ… 5. Зурагт хичнээн дөрвалжин байна вэ? 6. Зурагт хичнээн гурвалжин байна…
Морь, илжиг, тахийн эрлийз унагыг Кенийн ‘Masai Mara National Reserve’-д байхад нь гэрэл зурагчин Франк Лиу даржээ. Тэрбээр тахийн сүрэг дэхь толботой унагыг хараад эхэндээ гайхан ч гэсэн Тира хэмээх нэр өгчээ. Төрөөд долоо хонож байгаа тэрбээр сүргийнхнээсээ өөр харагдаж байсан нь мэдээж. Ийм дүр зураг тэр бүр гэрэл зурагчдын дуранд өртөөд байдаггүй бөгөөд энэхүү ховорхон агшинг хүргэж байна.
Хүмүүс бодохдоо баян, мөнгөтэй нөхөртэй, хүссэн зүйлээ санаа зовох зүйлгүй хийгээд л гоё юмаа гэдэг. Хүүхэдтэй зууралдахгүй, гэр орны ажил гэхгүй гээд л … Гэвч яг үнэндээ би өдөр бүр 5:30 д босож, 6:00 д ажилдаа ирж, 23:30 д гэртээ харьдаг. Бүх зүйлийг өөрийн хөдөлмөрөөр олж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Би хүүхдүүдээ өсгөх үедээ өсгөж,гэр орны ажилаа амжуулах үедээ бүгдийг амжуулсан. Хүсэл мөрөөдлөө орхихгүйн тулд өдөр бүр цүнхээ үүрээд жимлүү алхдаг байлаа. Мөнгөө хэмнэж автобусанд ч суулгүй алхаж, өсгийтэй гутал, даашинзаа зараад цээж мах, уураг аваад, багшилж олсон мөнгөө тэмцээний зардалдаа хадгалдаг байсан. 7 жилийн турш надад бэлтгэл хийлгүй амарсан…
О.Ариунзул: Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь . Би чиний талд үргэлж бат зогсоно санаж яваарай. Удахгүй уулзья. Өнгөрсөн шөнө буюу 19-20-нд шилжих шөнө дуучин Б.Амархүү автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Тодруулбал, нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлж, гэрийг нь нэгжсэн байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад үнэн гэсэн мэдээлэл өгсөн байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид хорьж байгаа аж. Сүүлийн үед урлаг, соёлын одууд хар тамхины хэрэгт ихээр холбогдож, шийтгүүлэх болжээ. Олны танил эрхмүүдийг өсвөр насны хүүхэд, залуус даган дууриах нь элбэг. Гэвч тэд ийн муу үлгэр дууриалал үзүүлж…
Төр нийгмийн ахмад зүтгэлтэн, тэргүүний сэхээтэн, чадварлаг удирдагч Аюушжавын Ганболд таалал төгсөж, бурхны хутгийг оллоо. А.Ганболд нь 1957 онд Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай бригадад Аюушжавын ууган хүү болон төрсөн. 1973 онд Ерөө сумын 8 жилийн сургууль, 1975 онд Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 1979 онд Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. 1979-1990 онд Сэлэнгэ аймгийн Орхоны САА-д ерөнхий эдийн засагч, 1990-1992 онд Ерөөгийн САА-н дарга, 1990-2007 онд “Ерөө” ХХК-ийн ерөнхий захирлын албыг хашсан. 1996-2000 онуудад Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 1992-1996 онуудад Ерөө сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байсан.…
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооныхоо иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны иргэн байх юм. “Соёлын элч”-ээр ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг 2019…
МУГЖ Г.Ариунбаатарт улсын заан Ч.Батзориг байр бэлэглэсэн байна. Тодруулбал, Ч.Батзориг зааны дотны найз МУГЖ П.Ганбат агсны “Ус мөрөн олон чиг” дууг тунчиг сайхан дуулж амилуулсан юм. Энэхүү дууг хэр баргын дуучин хүний зүрх сэтгэлд хүртэл дуулдаггүй гэдэг. Харин Г.Ариунбаатар гавъяатын дуулсан хувилбар зааны сэтгэлийг нь ихээхэн хөдөлгөсөн болохоор ийнхүү “Арцат вилла” хотхонд төвхнөх байрыг нь бэлэглэжээ. Монгол Улсын заан Ч.Батзориг, Кёкүшюзан Д.Батбаяртай хамтран нийт 8 төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ лээ. Тухайлбал, Яармагт “Ханбогд резиденс” /2000 айлын 20 хэсэг барилга, орон сууц/, “Арцат апатмент”, “Арцат вилла хотхон” гэсэн 3 байгууламжийг бүтээн байгуулж буй ажээ.
МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолт УДБЭТ-ын тайзнаа 2019 оны 09 дүгээр сарын 30-нд болно. Тоглолтт болохтой холбоотойгоор түүнтэй ярилцлаа. -Таны “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Рондо”, “Сайхан чамдаа” зэрэг олон сайхан поп дууг сонсох дуртай. Та олон жил гадаадад амьдарч байна. Эх орондоо ирсэн төдийгүй сонгодог тоглолт үзүүлэх болсон тухай мэдээ сонсоод илүү их сонирхол татлаа ? -Би 1997 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр Д.Дашиймаа багшийн удирдлага дор төгссөн. Түүнээс хойш дуурь дуулж чадаагүй л дээ. Оюутан байхдаа хөгжмийн зохиолч Б.Шарав…
Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын том охин Б.Намууныг ‘Монгол Иванка’ хэмээн хочлох болсон. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн охин Иванка Трампаа ‘албан бус тэргүүн хадагтай’ хэмээн ард түмэндээ ойлгуулсан байдаг. Яг түүншиг манай улсын Ерөнхийлөгч охин Б.Намуунаагаа нийгэм улс төрийн зүтгэлтэй, амбицтай нэгэн болгосон гэхэд болно. Тэгвэл ирэх сонгуулийн дуулиан уу, эсвэл үнэхээр сайхан сэтгэлийн бэлэг үү? Ерөнхийлөгчийн охин өөрийн нэрээр нэрлэсэн “Намуун” хүүхдийн сангаас 14 аймаг, зургаан дүүргийн өрхийн эмнэлгийн албан хэрэгцээнд зориулан 20 машин бэлэглэжээ. Түүний энэхүү бэлэг олон хүнийг баярлуулаад байгаа юм. Ямартаа ч, “хүн баярлуулна гэдэг их том буян” хэмээн учир мэдэх настайчууд хэлдэг.
