Зохиогч: cool

Олон нийтийн сүлжээгээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нь  байгалийн үзэсгэлэнт газруудад хууль зөрчиж 53 алтны лиценз олгосон мэтээр худал мэдээлэл тарааж нэр хүндэд нь халдлаа. “Ашигт малтмалын тухай” хуулийн 11.1.19-д зааснаар “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” буюу Ашигт малтмал газрын тосны газраас түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог. Ийнхүү  аймгийн Засаг даргаас алтны зөвшөөрөл, лиценз олгодоггүй байхад 53 алтны лиценз олгосон мэтээр ор үндэслэлгүйгээр гүтгэж байна. Иргэд та бүхнээс ор үндэслэлгүйгээр хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол Зөрчлийн…

Цааш унших

Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагаар Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах  Их хурд уралдааныг  3 жил тутам 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор энэхүү уралдаан наадмыг 2019 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулагдсан. Монголын морин спорт, уяачдын холбоо хурдан морины аливаа наадмыг морин уралдаан төвтэй хандлагаар зохион байгуулж ирснийг өөрчилж, морьтны соёлыг бүхэлд нь илэрхийлэх, үндэстний их өв соёл болохыг түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэхээр зорилгын хүрээнд тус уралдааныг “Их хурд-VIII”-Монгол туургатны морьтны өв соёлын наадам” нэртэйгээр, уран зургийн үзэсгэлэн, морьтны соёлын дууны улсын уралдаан, адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн яармаг, худалдаа, айраг фестиваль, 21…

Цааш унших

Би гурван найзаа л меншион хийсэн… Би нэг их амьдрал үзчихсэн хүн биш л дээ. Гэхдээ хэрэгтэй гэвэл ярья л даа, бүр эхнээс нь… Дэслэгч Мөнхшүр ЕБС-иа төгсөх жил айл бүрт “Энэ хүүхдийг ямар мэргэжилтэй болгох вэ” хэмээх асуулт ундарч эцэг, эхчүүд олон хоног бодол тээж явдаг даа. Би ч ээж, аав хоёртойгоо нухацтай ярилцаж, “Би чадна” гэж эрс шийдээд цагдаагийн академи руу хувийн хэргээ бариад алхчихсан. Хуулийн дагуу шалгалтаа өгсөн, тэнцсэн, сонсогч болсон. Томдсон хээрийн хувцас, ташаа холгосон суран тэлээ, хатуу ултай израйл өмсөөд “Зэрэгц” командаар нэг эгнээнд жагсаад эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөх эмэгтэй хүнд амар биш. Тэгсэн ч…

Цааш унших

Монголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа онлайн сэтгүүлзүйг хөгжүүлж, ‘Монголын сайтын холбоо’-г үндэслэж, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Жарантайн Жаргалсайханы эмчилгээнд нь зориулж “Эко констракшн” ХХКомпанийн зүгээс 5 сая төгрөг хандивлалаа. Дөрөв дэхь засаглалынхаа үүргийг нэр төртэй биелүүлж, үндэсний бүтээн байгуулагчдыг үргэлж дэмжиж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлст цаг наргүй хөдөлмөрлөдөг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусламж дэмжлэг шаардлагатай үед “Эко констракшн” ХХК нь үргэлж дэмжсээр ирсэн билээ. Мөн үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, жил бүр эрүүл мэндийн салбар, Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн ажлууд өрнүүлж, нэн шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн бөгөөд 2019 оны 07…

Цааш унших

​​​​Хуульч Т.Энхсайхан хэмээх нэг эмэгтэй АН-ын санхүүжилттэй, төлбөртэй жагсаал цуглаан хийж, сүүлийн үед олонд танигдаж байгаа билээ. 2016 оны УИХ-ын сонгуульд хэнд ч танигдаагүй нэгэн Төв аймагт дархан аварга А.Сүхбаттай өрсөлдөж ялагдсан бөгөөд тэрбээр 2020 оны сонгуулийн сурталчилгаа, олонд танигдах ажлаа нэлээд эртнээс хийж буй нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсаалаар илрэх болсон. Ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүн болох зорилготой нь Үндсэн хууль зөрчсөн мэдэгдэл ч хийх болсноос ч харагдана. Үндсэн хуулийн 16.14-т заасан “Гэм буруутай хүний ял, зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэдэг ч Ц.Нямдоржтой хийж буй мөчөөрхлөө…

Цааш унших

Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБын суурин төлөөлөгчийн газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клубууд хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор JCI Монгол ТББ-ын санаачлагаар “ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгуулахаар болжээ. “ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” дагуу нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өөр өөр хэрэгт шалгаж буй билээ. Тэгвэл тус газарт шалгуулах болсон Ерөнхий сайд албан тушаалтай хүн нэгээр нэмэгджээ. 2016 оны сонгуулийн үр дүнд МАН олонхын санал авч, Засгийн газраа бүрдүүлэхэд УИХ-ын гишүүдийн саналаар томилогдсон Ж.Эрдэнэбатад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Хууль сахиулах байгууллагуудын хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудлаар Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тэргүүтэй эрх бүхий албан тушаалтнуудыг буруутган шалгаж буй гэнэ.…

Цааш унших

Маск продакшны тулгын гурван чулууны нэг МУГЖ М.Баярмагнай гоо сайхандаа анхаарч, холливуд смайл хийлгэжээ. Түүний “байгаль”-ийн шүд нь өнгөө алдаж, өөр хоорондоо харилцан адилгүй зай завсар гарсан учир хэсэг хугацаанд шүдний аппарат зүүсэн. Харин одоо танан цагаан шүдтэй, талимаарсан хөөрхөн харцтай болчихож. Түүний энэхүү багын найз И.Басхүү эмч хийж өгсөн гэнэ лээ.

Цааш унших

Улсын их хурлын “бөхчин” гишүүн А.Сүхбат отгон гэргий Н.Гарамхандаа төрхөмдөнө буцааж, өөрөө хоёр дахь эхнэр гэгддэг Содоотойгоо хамт амьдрах болжээ. Адтай сэргэлэнгээрээ гайхагддаг Н.Гарамханд, А.Сүхбат аварга нарын амьдрал өнгөрсөн жилээс ан цав үүсэх болсон бөгөөд эцэст нь салах шийдвэрийг гаргажээ. Н.Гарамханд бүсгүй хөвгүүдээ аваад гадагшаа амьдрах бодолтой байдаг ч аварга зөвшөөрдөггүй болохыг ойр дотныхондоо хуучилдаг аж. Харин “даян аав” хочтой А.Сүхбат аварга тун удахгүй шинэ үрийн зулай үнэрлэхээр хүлээж буйг эх сурвалж мэдээлээ. Түүний хоёр дахь эхнэр, хоёр хүүгийн ээж Содоо дахин А.Сүхбат аваргад шинэ хүн төрүүлж өгөхөөр давхар биетэй болсон гэнэ. Цагтаа МУГЖ, дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо Баянхонгор…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны авааль гэргий Анжелика Даваин Монголд төвхөнөжээ. Тэрээр Сингапурт чамгүй удаан хугацаанд “нуугдсан” юм. Харин сар гаруйн өмнөөс Монголд төвхнөх байр сууцаа судлаж, хотын үнэтэй дүүргийн нам гүмхэн хэсэгт суурьшсан байна. Түүний энэхүү байр орон сууцны асуудлын төлбөр тооцоон дээр Монголын томоохон банкирууд ажилласан болохыг эх сурвалж мэдээллээ. Хамгийн сонирхолтой нь, орон сууц худалдан авахдаа өөрийн иргэншил болон нэрээ нууцалжээ. Хэдийгээр Улсын тэргүүн хадагтай гэдгээ олонд мэдэгдэхгүйг хичээж даруу төлөв загнасан хэдий ч түүний дээрх үйлдэл олны анхаарлыг татаад байгаа юм. Дашрамд дуулгахад, Х.Баттулга Анжелика Даваин нар 2003 онд гэр бүлээ батлуулсан гэх сураг байна.…

Цааш унших