Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Хүндэт профессор” цол хүртлээ
Мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Хүндэт профессор” цол хүртлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/25/2022Шинэчилсэн:12/13/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн доктор, профессор, Д.Зүмбэрэллхамд Дотоод хэргийн их сургуулийг хөгжүүлэх үйлсэд оруулсан олон жилийн хөдөлмөр, эрдэм шинжилгээний бүтээл, хувь нэмрийг үнэлж, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар их сургуулийн “Хүндэт профессор” цол гардууллаа.

 

 

Энэхүү ёслолын арга хэмжээ өнөөдөр (2022.11.25) ДХИС-ийн Соёлын төвд болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын гэр бүл, ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчдын төлөөлөл оролцон хүндэтгэл үзүүлсэн юм. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн доктор, профессор Д.Энхболд, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт, Эрдэм шинжилгээний газрын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт болон Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, Захирлын зөвлөлийн гишүүд, үе үеийн эрдэмтэн судлаач, багш, албан хаагчид оролцов.

 

 

Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”-ын диплом, ёслолын өмсгөл, хүндэтгэлийн зүүлт, энгэрийн тэмдгийг Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт нар гардууллаа.

 

 

Энэ үеэр доктор, профессор Д.Зүмбэрэллхам “Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор” цол хүртсэндээ туйлын баяртай байна. Би энэ сургуультай олон жил хувь заяагаа холбож явна. Энэ сургуульд багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирлын албыг хашиж, цагдаагийн ахмадаас цагдаагийн хурандаа хүртлээ ажиллалаа. Энэ сургуулийн хаалгаар орж ирэх бүртээ бахархаж, гэртээ ирж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. О.Зоригт захирлын сая танилцуулсан мэдээллээс энэ сургууль олон сайн судалгаа хийдэг, бүтээл гаргадаг, салбарынхаа судалгааны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чаддаг болсон байна хэмээн бодож, бахархаж суулаа. Та бүхэнд баяр хүргэе” хэмээв.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн доктор, профессор, Их сургуулийн “Хүндэт профессор” Д.Зүмбэрэллхам нь криминологи, эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухааны салбарт 20 гаруй нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага туурвиж, гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 50 гаруй эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл, нийтлүүлсэн, Цагдаагийн академи, ДХИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх үйлсэд 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан, Их сургуулийн Эрдмийн болон Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Эрүүгийн процессын эрх зүйн профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, Монгол Улсын эрүүгийн процесс, криминологийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг юм.

 

 

Энэхүү хүндэт цолыг шинжлэх ухааны тодорхой салбар, их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, дотоод, гадаадын эрдэмтэн, багш, судлаачид хүртээж байхаар тогтоосон байна.

 

 

Уг арга хэмжээ Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын өдрийг тохиолдуулан их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг тайлагнах, үнэлж, дүгнэх, эрдмийн бүтээл туурвилаараа хамт олноо тэргүүлсэн эрдэмтэн, багш, судлаачдаа шалгаруулан урамшуулах, их сургуулийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдэд хүндэтгэл үзүүлэхээр зохион байгуулагдсанаараа онцлог юм.

 

 

ШЕЗ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.