Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд багшлахаар ирсэн гадаадын иргэнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид саатуулсан байна. Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ирсэн 41 настай, эрэгтэй С гэгчийг өчигдөр өглөө /2019.09.16/ 06:45 цагийн орчим Баянзүрх дүүргээс саатуулжээ. Тэрбээр саатуулагдах үедээ биедээ хар тамхины төрлийн бодис хадгалж явжээ. Одоогоор уг үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Тухайн этгээд нь хувийн сургуульд багшлахаар ирсэн ч хичээл зааж эхлээгүй байсан аж. Тиймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон асран хамгаалагч нар хар тамхины болзошгүй эрсдлээс хүүхэд залуусыг хамгаална уу.
Зохиогч: cool
АНУ-ын иргэн, 16 настай Мэйси Керрин дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй гэх Гиннессийн дээд амжилтыг тогтоолоо. Тодруулбал, ОХУ-ын иргэн, сагсчин Екатерина Лисина дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй гэдгээрээ Гиннессийн дээд амжилт тогтоож байсан бол түүний амжилтыг Мэйси Керрин 134.6 см урт хөлөөрөө эвдсэн байна. Дэлхийн хамгийн урт хөлтэй Мэйси Керрин хэмээн тамирчин охины зургуудаас хүргэж байна.
Аймгийн Засаг дарга Ш.Оргил намрын ургац хураалтын байдалтай танилцаж Хушаат суманд ажиллалаа. Тус сумын “Элит үр”ХХК-ий төмсний ургац хураалт, шинэ сорт бий болгон гаргаж авч буй лабораторитой танилцав. “Элит үр”ХХК бол Монгол Улсдаа ганц төмсний үр үржүүлгийн аж ахуйн нэгж. Тус аж ахуйн нэгжийг түшиглэн манай аймаг “Сэлэнгэ-5” шинэ сортын үрийг гарган авч төмс тариалагч иргэд, аж ахуйн нэгжүүддээ нийлүүлж, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Мөн талбайд хаягдаж орхигдсон болон бяцарч няцарсан хэрэгцээнд таараагүй төмсийг ашиглаж цардуулны үйлдвэр байгуулах том зорилтыг аймаг өмнөө тавиад байна. Улсын тэргүүний тариаланч хамт олон шагналын эзэн “Өгөөж мандал уул”ХХК-ийн үтрэмийн талбай дахь шинэ ургацын…
Дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмших боломжийг танд олгох БНЭУ-ын Банглорын их сургуулийн Монгол дахь төлөөлөгч Энэтхэгийн их сургуулийн ээлжит нээлтээ хийлээ. Мэдээлэл технологи, инженер техник, бизнес, анагаах ухаан зэрэг салбарт дэлхийд тэргүүн эгнээнд зогсох болсон Энэтхэгийн боловсролын арга барилаар “Програм хангамж-Англи хэл”, “График дизаын-Англи хэл” гэсэн үндсэн мэргэжлүүдээр таныг олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэхээр хоёрдахь элсэлтийн нээлтээ өнгөрөгч баасан гаригт нээжээ. Тус сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Шижир нээлтийн үеэр оюутан залуучуудад хандаж, орчин үеийн хөгжлийг хурдасгаж буй мэдээлэл технологийн салбарын талаарх онцлог, хэрхэн мэргэжлээ бүрэн эзэмшиж олон улсад үнэлүүлэх, цэгцтэй зөв мэдлэгийг практикаар богино хугацаанд хэрхэн олж авах…
БСШУС-ын яам болон Нийслэлийн боловсролын газрын харьяанд байдаг хоёр сургуулийн байрны эзэмшлээс болж хүүхдүүдийн сурч, боловсрох эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Тодруулбал, БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн хичээлийн байранд Нийслэлийн Боловсролын газрын харьяа 133 дугаар сургуулийг түр нүүлгэн оруулсан байдаг. Гэтэл өнөөдөр 133 дугаар сургуулийн зүгээс “та нар нүүх ёстой бид хичээлээ энэ байрандаа үргэлжлүүлнэ” гэдэг тайлбар өгч, хөөх болжээ. Анх “Монгол тэмүүлэл” лаборатори сургууль мөн л өөрийн байргүй 115 дугаар сургуулийн байранд байж байгаад 2017 онд өөрийн байраа ашиглалтад ормогц нүүж, орсон байдаг. Харин 133 дугаар сургуулийн хувьд барилга барих газрыг нь шийдээд өгчихсөн, барилгынх…
‘Авьяаслаг монголчууд’ шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин, кино найруулагч Г.Анхбаяр морин хуур бэлгэнд авчээ. Хэдхэн хоногийн өмнө Г.Анхбаяр өөрийн найруулсан ‘Огтлолцол’ уран сайхны киноны урьдчилсан үзлэгээ сүр дуулиантай хийсэн. Түүний энэхүү шинэ бүтээлийг мялааж ‘Камертон’ хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд морин хуур бэлгэнд барьжээ. Энэ тухайгаа Д.Болд өөрийн цахим хуудаснаа ‘Үеийн үед МОНГОЛ түмний дархлаа болсон соёл урлаг, ёс заншлаа өнө мөнхөд эрхэмлэн дээдэлж, үр хүүхэд гэр бүлдээ таниулан мэдрүүлж өвлүүлэн үлдээж яваарай гээд өргөө гэрийн жаврыг үргээдэг ИХ ХУУРАА уран бүтээлч дүүдээ гэр бүл үр хүүхдийнх нь өргөө гэрт өргөн барья…Үргэлж өргөө гэрт нь жавар нь үл тогтож,ирсэн зочид гийчид…
Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн бүтээл ‘Хийморь’ уран сайхны кино олон улсын кино фестивальд шалгарчээ. Тодруулбал, Герман улсад 26 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ‘Oldenburg International Film Festival’ хэмээх энэхүү наадам нь дэлхийд чансаагаараа эхний тавд ордог гэдгээрээ онцлогтой. Тэгвэл Монгол уран бүтээлчдийн ‘Хийморь’ уран сайхны кино ‘Spirit of Cinema’буюу ‘Кино урлагийн амин сүнс’ шагналыг хүртжээ. ‘Хийморь’уран сайхны кино нь Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт ‘Хүрэн морь’ найраглалаас сэдэвлэн бүтээгдсэн гэдэг. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан байдаг.
Ийм эрсдэлтэй цаг үе, заагт Монгол Улс ирчихээд байна. Түгшүүртэй сонсогдож байгаа ч ирээдүй хойч үе маань цагаан тахал руу улам бүр татагдсаар байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхины хор хөнөөлийн талаар нухацтай дуугарч залуустаа аюулыг сэрэмжлүүлж эхлээд байна. Хожимдоогүй дээрээ тахлын талаарх мэдээллийг нийтэд хүргэж, урьдчилан сэргийлж чадсанаараа бид ирээдүй хойч үеэ аварч чадна. Ингэж хэлэхийн учир Монгол Улс хар тамхины хэрэглээг хумьж чадах уу эсвэл бүр хараа хяналтаасаа алдах уу гэдэг заагт тулж ирчихлээ. Хоёр том хөрштэй манайх хар тамхины дамжин өнгөрөгч улс болоод зогсохгүй худалдаалдаг, борлуулдаг бүхэл бүтэн бүлэглэл бий болж, залуус тээвэрлэгч болж амь насаа…
‘Ард түмний мисс’ гэгддэг Д.Ариунцэцэг өрх толгойлсон ээжүүдийн эгнээнд элсчээ. Түүний том охин Хайрмаа нь сайхан хүүхнүүдийн эрлэг гэгддэг Мянганбаярын хүүхэд гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин 2014 оноос “баян” Базарын ээлжит эхнэрээр сонгогдож, хамтдаа амьдрах болсон. Тэд өнгөрсөн хугацаанд охин, хүү хоёртой болж нам гүм амьдрах болсон хэдий ч, амьдрал нь дахин бүтэлгүйтжээ. Мисс бүсгүй маань ийнхүү гурван хүүхэд төрүүлсэн хэдий ч сайхан хүүхэн хуримгүйн үлгэрийг үргэжлүүлж байна. Түүний нөхөр ‘Баян’ Базараагийн хувьд анх МУГЖ Д.Оюунтүлхүүртэй нижгэр хурим хийж, Анда нэртэй хүүтэй болсныг хүмүүс сайн мэднэ. Дуучин Д.Оюунтүлхүүр Японд, ‘Баян’ Базараа энд уул уурхайн бизнесээ дөнгөж эхэлж байсан болохоор Япон…
Хувцас бурхан бие чөтгөр гэдэг үг бий. Монгол бүсгүйчүүдийн хувцасны стиль имидж, загвар бүрдүүлэлт нь азидаа л тэргүүлдэг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Сүүлийн үед олны танил хэд хэдэн бүсгүйчүүд яг ижил өнгө загвартай даашинзаар төрсөн өдөр, реклам сурталчилгаа, кино клипэнд гангарах болжээ. Тэдний өмссөн энэхүү чамин даашинз олны анхааралд өртөөд байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл залуу жүжигчин Янжиндулам, загвар өмсөгч Т.Ундармаа нарын гоёл болсон капронан материалтай ягаан даашинз нь стилист Bunny буюу Бүжингийн бүтээл гэнэ шүү. Оддын стилист гэх “чимэгтэй” болсон Bunny энэхүү даашинзаа 1250 ам.доллароор үнэлээд байгаа сурагтай. Түүний энэхүү загварлаг даашинз дэлхийн алдарт Red Carpet.ийн хувцаснаас ялгагдахааргүй харагдаж…
