Зохиогч: cool

Эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, oАзийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 248 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө хоёр оролтуудаа (240, 245) амжилттай гүйцэтгэсэн юм. Гавьяат маань 248 кг-ыг өргөснөөр энэ жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Цааш унших

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Шаамар сумын иргэдийн гомдлын мөрөөр маргаантай байсан 300 га газрыг хууль тогтоомжийн хүрээнд  цуцлах шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болголоо. Болсон үйл явцын тухайд:- Шаамар сумын ИТХ-ын 2018.12.14-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга 2019.02.01-ний өдрийн А/12 дугаар захирамж гарган дуудлага худалдаа явуулахад “Сэлэнгэ үндэс” ХХК шалгарч уг газрыг авсан бөгөөд гэрээ байгуулан газар эзэмших эрхтэй болсон байна. Гэвч 2019.03.11-ний өдөр “Сэлэнгэ үндэс” ХХК нь Лиу Хэшун захиралтай “Хэшун агро” ХХК-д компанийхаа 50.0 хувийг шилжүүлсэн нь “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 3.1.5-д зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон бөгөөд…

Цааш унших

Монгол улсын 27 дох Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өдгөө Европын орнуудаар гэр бүлийн хамт зугаалж яваа аж. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Альппын нуруунд алхав…” хэмээн гэрэл зургуудаа нийтэлжээ. Түүний хувьд өнгөрсөн хавраас хойш АТГ-аар эргэлдэж, намын зарим нөхөдтэйгөө “зарга булаалдах” болсон. Түүний энэхүү үйлдлийг зарим улстөр судлаачид “улс төрийн замналаа дуусгахгүйн тулд ард түмний анхаарлыг өөртөө татаж байна” хэмээн дүгнээд байгаа юм. Экс Ерөнхий сайпын хувьд гэр бүлээрээ аялж зугаалахыг илүүд үздэг бөгөөд гадаад дотоодгүй үзэсгэлэнт эхнэрээрээ гангардаг юм. Түүний гэр бүлээрээ гангарсан бусад зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг гэх монгол бүсгүй Холливудын алдарт жүжигчин Жонни Депптэй хамт  ‘Waiting for the Barbarians’ буюу ‘Зэрлэгүүдийг хүлээхүй’ киноны гол дүрийг бүтээжээ. Түүний тоглосон уг бүтээлд ‘Бүрэнхийд’ цуврал киногоороо алдаршсан Роберт Паттинсон мөн тоглосон гэнэ. Холливудад Монголын нэрийг гаргаж яваа Б.Ганчимэг гэх энэ бүсгүй Баянхонгор  нутгийн унаган охин бөгөөд жил бүр эх орондоо ирж түр саатдаг аж.Хэдийгээр Холливудад алдаршаагүй ч түүний ‘Ронин -47’ кинонд тоглосон дүрд дуртай хүмүүс цөөнгүй бий болж, Б.Ганчимэг фэнүүдтэй болсон байна. Б.Ганчимэг ээжтэйгээ амьдардаг агаад түүний аав бурхны оронд заларсан Монголын алдартай жүжигчин байжээ. Тэрээр Холливудын 10 гаруй кинонд тоглоод амжжээ. Үүний дотор ‘Wonder Woman’…

Цааш унших

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан асуудалд  “Мongolia s next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч, загвар өмсөгч Э.Одонтунгалагийг хорлосон байж хэмээх хардлага гарсан. Үүнтэй холбоотойгоор Э.Одонтунгалаг нэг хэсэг цахим орчинд идэвхигүй байж нам гүм байх болсон. Тэгвэл загвар өмсөгч бүсгүйн шарх аньсан бололтой тэрбээр цахим орчинд идэвхитэй байж, моделийн ажлаа хийх болжээ. Түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Монгол HD телевизийн захирал, Гацууртын Чинбатын охин Ч.Номин дэлхийн олон шилдэг контентыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монголчуудад хүргэж яваа чадварлаг нэгэн билээ. Энэ удаад бид түүний ажлын сонин сайхныг бус амьдралд шинэ хүн нэмэгдэх гэж буй баярт мэдээг хүргэх гэж байна. Өөрөөр хэлбэл гурван хүүтэй тэрбээр өдгөө одонгийн хүүхдээ тээж байгаа ажээ. Хэдийгээр өөрийнхөө цахим орчинд хөл хүнд зургаа оруулдаггүй ч гэсэн олноос нуухааргүй болтол түүний гэдэс томорсон ажээ.

Цааш унших

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн МУ-ын гавьяат багш, ШУ-ны доктор, профессор М.Базаррагчаа, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр нар удирдан явуулах юм. Энэхүү…

Цааш унших

Дээрхийн гэгээнтэн, XIV Далай ламын мэлмий гийсний 84 насны ойн өдөр 7-р сарын 6-ны өдөр тохиолоо. Мөн эл өдөр бурхан багшийн номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр давхцсан буян ном дуудсан сайн өдөр байсан ба тус өдөр Имарт хайпермаркет болон “Таны буянд даган баясъя” төв хамтран Өргөө амаржих газар амаржсан эх, хүүхэд болон амаржих гэж буй ээжүүд буюу нийт 100-аад эх хүүхдэд гарын бэлэг агч баярлууллаа. Тус ажилд Энэтхэгийн Сэрамэ хийдийн хувилгаан лам, Монгол дахь Далай багшийн бие төлөөлөгч болох жавжэ Одсэр Ринбүчи өөрийн биеэр оролцож шинэ төрсөн нярай болон ээж нарт адис хүртээж, монголын үрс маш олон болохыг ерөөхийн зэрэгцээ…

Цааш унших

Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газар, Онцгой байдлын албаны техник, багаж хэрэгслийн хангамж нэмэгдэж, сайжирч байгаа хэдий ч одоо ч гэсэн хүрэлцээ муутай байдаг байна. Тус нөхцөл байдлыг соргогоор мэдэрсэн Имарт хайпермаркет буюу Скай хайпермаркет ХХК, Солонгосын Имарт Компанийн зүгээс хүнд нөхцөлд нийт иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалахын төлөө хөлс хүч, бие сэтгэлээрээ хичээнгүйлэн ажилладаг гал сөнөөгч албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор БНСУ-ын Гал сөнөөх албанд ашиглагддаг хамгийн сүүлийн үеийн хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвжээ гэх мэт нийт 60 гаруй сая төгрөгийн үнийн дүн бүхий багаж, хэрэгслийг бэлэглэлээ. Скай Хайпермаркет ХХК нь нийт ажилтан, албан хаагчидтайгаа хамтран нийгмийн…

Цааш унших

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Нийт 10,853 га газрыг хамарсан хяналт шалгалтын ажлыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоов. Тэдгээрт албан мэдэгдэл өгч, тухайн газар оронд байсан 363 иргэнийг тухайн газар нутгаас албадан гаргав. Мөн 128 экскаватор, 57 ковш, 8 бульдозер, ачааны 103 машин, суудлын 73 тээврийн хэрэгсэл, контейнер 12, 199 эсгий гэр, 58 ширхэг усан буу, 8 ширхэг гитран буу, чиргүүл 2 ширхэг зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжийг буулгаж,…

Цааш унших