Монголын урлагийн салбарт өөрийн нэр нөлөө, авьяасаараа онцгойрч дөнгөж 40 насны босгон дээрээ МУГЖ болсон бүсгүй бол Д.Ганцэцэг. 
Өдгөө хоёр хүүгийнхээ сайн ээж, сайн зөвлөгч болж яваа тэрбээр Аримун продакшныг үүсгэн байгуулсан.
“Гэм зэм” жүжигт тоглосноос хойш нам жим амьдрах болсон тэрбээр эхлээд хүн байхыг эрхэмлэдэг гэнэ шүү. Энэ тухайгаа цахим хуудаснаа “Оюутан болчихоод хамгийн анхны жүжигчний уран чадварын хичээл дээр сонссон үг. МУУГЗ Л.Лхасүрэн багшийн минь “Эхлээд хүн бай, тэгээд жүжигчин бол” гэсэн үг байлаа… Энэ үг бүх хүнд хамаатай үг юм байналээ…Эхлээд ХҮН БАЙ…” гэжээ.

