Нийслэлийн асуудлаар бодлого боловсруулагчид хурал зөвлөгөөнийг багагүй зохион байгуулдаг. Тэгвэл яг ийм хурал зөвлөгөөний үеэр хэрхэн иргэдэд таатай, нийцтэй бодлого боловсруулахаа зарим дарга нар бясалгаж, бодож суудаг бололтой.
Тухайлбал, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдыг бясалгал хийж байх үед манай папараци дуран онцлон дурандлаа.
Түүний хувьд өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр Нийслэлийн сонгуулийн хороон дарга гэгддэж олонд танигдаж байсан нэгэн юм.