Зохиогч: cool

Фантастик продакшны 10н жилийн ой SKYtel group-ын 20н жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “37-р ТОЧКА” ОАУСКиноны нээлт өнөөдөр болж байгаа билээ. Уг продакшны залуу жүжигчин Э.Одбаяр шинэхэн киноны нээлтэн дээрээ МУСТА цол тэмдгээр шагнагдлаа. МУСТА Э.Одбаяр нь  Маш нууц, Байтаг богд, Зүрхний хилэн, 18 нас, Паралель ертөнц гэх мэт олон уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг чадварлаг гарган олонд танигдсан билээ.

Цааш унших

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах төв комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. МХЕГ-ын дарга  Н.Цагаанхүүгээр ахлуулсан тус ажлын хэсэг архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч арилгуулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын  зохион байгуулалтын явц байдлыг тогтоон дүгнэх зорилготой. Төрийн архивын улсын үзлэгт аймгийн ЗДТГ-ын харьяа агентлагууд, төрийн байгууллагууд, аймгийн болон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд хамрагдах бөгөөд ХЗДХ-ийн Сайдын баталсан удирдамжийн хүрээнд 96 үзүүлэлтээр дүгнэх юм. Үзлэгээр албан бичгийн стандарт, горим, хүний нөөц, найруулга…

Цааш унших

Монгол хүн та эртнээс эхтэй бүсний домыг үр хүүхэд ач зээдээ домнол хийж заншаарай. Учир  нь хүний амьдралд хамгийн нэгдүгээрт анхаарах зүйл бол мэдээж ирээдүйн хань ижил байдаг шүү дээ! Тэгэхээр бидний цэцэн мэргэн арга билгийн ухаант ихэс дээдэс,ѳвгѳд эмгэдийн минь зааж сургаж үлдээсэн энэхүү зан үйл зүгээр ч нэг уншаад хараад ѳнгѳрѳх зүйл бус харин оюунт Монгол хүний ѳвлүүлэн үйлдэж арга билгийг тэнцүүлэхийн ухаан оршиж байгааг болгооно биз ээ! Ингээд энэхүү үйлийг хүүхдийн аав ээж өвөө эмээ ах эгч болон асарч өсгөсөн хэн ч хийж болох бөгөөд Эрэгтэй хүүхдэд адууны хомоол,багадаа гурав бүтэн бүслэх дурдан бүс, 3эр ,3 эм явуу…

Цааш унших

 Жорлонд унасан нярайг цагдаагийн албан хаагч аварчээ. Дундговь аймгийн Цагдаагийн газрын дэслэгч Б.Даваадорж жорлонд төрөөд хүүхдээ унагасан нэгэн эхэд тусалжээ. Тэрээр 2017.03.30-ны өдрийн 08 цаг 25 минутад иргэн М-ээс ирсэн дуудлагын дагуу тухайн газар очиж үүрэг гүйцэтгэжээ. Дэслэгч Б.Даваадорж нь тухайн газарт шуурхай очиж түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубаагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгчээ. Одоо эх, нярайн бие сайн бөгөөд аймгийн Төрөх тасагт хэвтэн эмчлүүлж…

Цааш унших

Ямар ч үед өөрийн гэсэн хобби, тогтмол хйидэг зүйлтэй байх нь чухал болохыг судалгаагаар баталжээ. Хоббитой байснаар нийгмийн хүрээ өргөжиж, ажлын бүтээмж нэмэгдэж, найз нөхөдтэй болж, ажил амьдрал тань тэнцвэртэй байхад тусална. Хэрвээ та шинэ төрлийн хобби туршиж үзэх гэж байгаа бол бид та бүхэнд эмэгтэйчүүдийн дуртай хоббиг сонирхуулж байна. 1Ном унших Унших, мэдэхдээ цаг гарган өөрийгөө хөгжүүлдэг залуу хэзээ ч моодноос гарахгүй. Таалагдсан эмэгтэйнхээ дуртай зохиолчийнх тухай, зохиол бүтээлийнх нь тухай ярьснаар тэр танд хурдан татагдана. 2Ургамал, цэцэг арчлаh Зарим эмэгтэйчүүд жижиг ч хамаагүй цэцэг тарьдаг эрчүүдэд дуртай байдаг гэсэн судалгаа байдаг байна. Ургамал, цэцэг тарьж ургуулах нь тэвчээр,…

Цааш унших

Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88, Атар газар эзэмшсэний 60 жилийн ой аймгийнхаа баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд Мандал сумын Түнхэл тосгоны бөх сумын начин Ш.Энхбаясгалан түрүүлж, Мандал сумын харъяат өсвөрийн залуу бөх Түвдэндорж үзүүрлэлээ. Сэлэнгэ нутгийн идэрхэн залуу хүчитнүүддээ спортын өндөр амжилт хүсье.

Цааш унших

Монгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  гишүүн орны хувьд “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээг 2019 оны 08 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 06-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Тус үнэлгээний зорилго нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үндсэн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн өнөөгийн ололт амжилтад дүн шинжилгээ…

Цааш унших

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмен-г үүрэгт ажлаа дуусган, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АХБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, ялангуяа эрүүл мэндийн салбарын хөгжилд тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн хөгжлийн томоохон түнш мөн болохыг онцлохын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, салбарын засаглал, санхүүжилт, чадавхийг бэхжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлээд эдгээр үйл ажиллагаануудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт, идэвх зүтгэл гарган…

Цааш унших

Польш улсад үболсон хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ий  эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон Ц.Раднаа түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг 2019 оны 03-р сард шинэчилсэн билээ.  Тэгвэл 85 настай Ц.Раднаа гуай амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр Австралид болж буй тэмцээнд оролцож байна. Тэрбээр одоогоор  гурвын харайлт, 60м гүйлт, 80м саадтай гүйлт зэрэг 3 төрөлд ДЭЭД АМЖИЛТыг ШИНЭЧЛЭН тогтоогоод байна. Тэрбээр энэ тэмцээний 5 төрөлд оролцож байгаа бөгөөд 9-р сарын  сарын 5,6 ны өдрүүдэд 200м, 400м т уралдах юм.

Цааш унших