Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Ж.ШИЖИР: ЭНЭТХЭГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАНГАА МЭДЛЭГЭЭ ҮНЭЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
нийтлэлчид

Ж.ШИЖИР: ЭНЭТХЭГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАНГАА МЭДЛЭГЭЭ ҮНЭЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

coolНийтэлсэн: cool09/16/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмших боломжийг танд олгох БНЭУ-ын Банглорын их сургуулийн Монгол дахь төлөөлөгч Энэтхэгийн их сургуулийн ээлжит нээлтээ хийлээ.

Мэдээлэл технологи, инженер техник, бизнес, анагаах ухаан зэрэг салбарт дэлхийд тэргүүн эгнээнд зогсох болсон Энэтхэгийн боловсролын арга барилаар “Програм хангамж-Англи хэл”, “График дизаын-Англи хэл” гэсэн үндсэн мэргэжлүүдээр таныг олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэхээр хоёрдахь элсэлтийн нээлтээ өнгөрөгч баасан гаригт нээжээ.

Тус сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Шижир нээлтийн үеэр оюутан залуучуудад хандаж, орчин үеийн хөгжлийг хурдасгаж буй мэдээлэл технологийн салбарын талаарх онцлог, хэрхэн мэргэжлээ бүрэн эзэмшиж олон улсад үнэлүүлэх, цэгцтэй зөв мэдлэгийг практикаар богино хугацаанд хэрхэн олж авах тухай болон суралцаж байх хугацаанд давхар цалинтай оюутан хөтөлбөрт хамрагдаж болох боломжуудын талаар онцлон дурдаж байлаа.

Энэтхэгийн сургуулийн багш ажилчдын хувьд мэдээлэл технологийн салбарт ууганд тооцогдох 12 жилийн туршлагатай “Том-Амжилт” ХХК-ийн ахлах графикч, программистууд мэргэжлийн хичээлийн суурийг эх хэл дээр заах бөгөөд Банглорын их сургуулийн багш ажилчид үндсэн мэргэжлийн хичээлийг англи хэл дээр олон улсын түвшинд заахаар бэлтгэгдсэн тухай гадаал харилцааны менежер Асгар Салар хэлсэн юм.

Тэдний хэлж буйгаар, мэдээлэл технологийн салбарын өнөөгийн хөгжилтэй эн тэнцэхүйц мэдлэгийг цогцоор олгож, чанартай чадварлаг мэргэжилтэн гол зорилго хэмээн онцолж байлаа. Мөн тус сургууль англи хэл дээр хичээл заахаас гадна танд англи хэлний мэдлэгийг Кэмбриджийн их сургуулийн хөтөлбөрөөр мэргэжлийн англи хэлтэй болгон төгсгөж, үүнээс гадна амжилттай төгсөгчдийг ажлын байраар 100 хувь хангах боломжтойгоороо онцлог сургууль юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.