Зохиогч: cool

Дуучин Б.Амархүүг өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 19-20 шилжих шөнө мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж саатуулжээ. Одоогоор энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх газар шалгаж байгаад бөгөөд хэргийн талаар тодруулсан боловч хэргийг шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Амархүүг хар тамхи хэрэглэх үед эхнэр О.Ариунзул хамт байсан ажээ. Одоогоор Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулж байгаа бол эхнэрийг нь цагдан хориоогүй аж. Хар тамхи нь эрүүл мэнд, сэтгэцэд сөрөг нөлөөтэй бөгөөд хар тамхи хадгалсан, хэрэглэсэн бол гэмт хэрэгт тооцогдож, ял шийтгэл авдаг. Тиймээс болзошгүй эрсдэлээ…

Цааш унших

‘Hero’ Б.Баатар 3 дахь үрийн зулайгаа үнэрлэсэн мэдээлэл гараад байна. Тодруулбал, түүний хүүхдийг ‘Торгоны зам’-ын Ц.Гантөмөрийн бага охин Г.Дэлгэрмаа төрүүлсэн гэнэ шүү. Эх сурвалжийн мэдээллээр, ‘Херо’ Баатар шинэ төрсөн үрээ өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж, бараг л ДНК-ын шинжилгээ хийлгэх нь холгүй юм болсон сурагтай. Гэвч эцэст нь төрсөн үрээ хүлээн зөвшөөрч, Г.Дэлгэрмаа авхайтай найрсаг хандах болжээ. Энэ цаг үеийн шилдэг найруулагчийн хүүхдийг төрүүлсэн гэх Г.Дэлгэрмаа бүсгүйн хувьд ‘Шунхлай’-н босс П.Бат-эрдэнэтэй хэсэг хугацаанд амьдарч байсан нэгэн гэдгээс өөр мэдээлэл одоогоор байхгүй байна. Дашрамд дуулгахад, ‘Херо’ Б.Баатар жүжигчин Ч.Ундралаас нэг хүүтэй, түүнээс өмнөх амьдралаас бас нэг хүүтэй хөөн.

Цааш унших

П.Анужин хоёр хүүгийнхээ эцгийг эхнэрт нь буцаажээ. Эрүүл хоололтын багш П.Анужин хоёр охин, хоёр хүүгийн ижий болж, алдарт эхийн болзол хангаад удаагүй байна. Тэгвэл тэрбээр дэрсхэн төрүүлсэн хоёр хүүгийнхээ эцэг Э.Нандинзүрхтэй таарч тохирохгүйгээс хамтын амьдралаа дуусгаж, цэг тавьжээ. “Минт” баарны эзэн гэдгээрээ олонд танигдсан Э.Нандинзүрх өөрийн эхнэр, хоёр хүүхдээ орхиж П.Анужинтай ил далд болзож, ирэн очин амьдрах болсон. П.Анужин гал халуун хайрынхаа гэрч болгож хоёр жилийн зөрүүтэй Э.Нандинзүрхийн хоёр хүүг төрүүлсэн. Гэвч тэдний хайр 5хан жилийн настай байж. Ноён Э.Нандинзүрх нэг л өглөө өөрийн хуучин гэргий н.Онон, өнчирч үлдсэн хоёр хүүхэд рүүгээ бүр мөсөн явна гэдгийг эрүүл хоололтын багш минь…

Цааш унших

Элчин сайд Ё.Отгонбаяр эхнэрээ сольжээ Боловсролын сайдаар чамгүй олон жил ажилласан Ё.Отгонбаяр өдгөө АНУ-д эх орноо төлөөлөн Элчин сайдын албыг хааж байгаа. Хэдхэн жилийн өмнө түүний эхнэр О.Эрдэнэсолонго их хэмжээний мөнгө угааж 4 банканд 21 дансанд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болох нь илэрч хэрэг мандааж, дуулиан дэгдээж байлаа. Энэ хэргийн улмаас О.Эрдэнэсолонго тэргүүтэй хэд хэдэн хүн төмөр торны цаана суусан ч сонгуулийн шуугианд дарагдан тэгсхийгээд замхарсан гэдгийг уншигч та бүхэн санаж буй байх. Тэгвэл ноён Ё.Отгонбаяр “сахилгагүй” эхнэрээ сольж, залуужуулжээ. Түүний шинэ гэргийг Ш.Батнасан гэдэг бөгөөд “Нүүдэлчин” группын ТУЗ-ийн гишүүн аж. Баттай эх сурвалжийн мэдээллээр, Ё.Отгонбаяр…

Цааш унших

МУГЖ, Зууны манлай дуучин Б. Сарантуяагийн хүү Б.Эрхэмбилэг өчигдөр  22 нас хүрлээ. Өсөж том болох тусмаа аавтайгаа адилхан болж буй Б.Эрхэмбилэгийн зургуудаас хүргэж байна. Зууны манлай дуучин, поп хатагтай Б. Сарантуяагийн бяцхан үрс өдрөөс өдөрт өсөн том болсоор байна. Ээжийн эрх хүү Эрхэмбилэг өдгөө эрийн цээнд хүрч байгаа бол бяцхан гүнж Хулан нь сургуулийн босго алхаад байна. Хүү Б.Эрхэмбилэг нь хар багаасаа л “Сараагийн эрх шар” хэмээн дуудуулж, олны нүдэнд өртсөн билээ. Харин Эрхэмээ хүүг өнөөдөр хэн ч харсан “Яг аав байна шүү дээ. Ямар том эр болоо вэ” гэдэг аж. Түүний төрсөн аав УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуяг…

Цааш унших

Эрүүгийн хуулинд асар олон цоорхой бий. Үүний нэг нь зам тээврийн ослын тухай заалт юм. Энийг маш энгийнээр тайлбарлан хүргэе. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл: Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол буюу /50 сая төгрөг/ тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан бол 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх нь байна. Тиймээс сүүлийн үеийн айхтар, айхтар машиныг мөргөж хохирол учруулбал дээлээ нөмөрнө гэсэн үг. Харин та 15 сая төгрөгийн машинтай, таны машиныг яаж ч мөргөөд дахин ашиглах боломжгүй болгож, эрүүл мэндэд тань хүндэвтэр хохирол учраагүй бол ёстой л…

Цааш унших

Монголын төрийг хагас зуун жил жолоодсон Цэдэнбалын газар дээрхи ганц хүү Зориг эдүгээ Москвад амьдарч байна. Тэрээр гурван жилийн өмнө аавынхаа зуун жилийн ойгоор Монголд, эх орондоо ирж, их л дүргүйцэж, шахуулж байж ганцхан манай телевизэд бүрэн хэмжээний ярилцлага өгсөн. Түүнийг ирэх өглөө эрдэм судлалын “Цэдэнбал” академийн дэд ерөнхийлөгч, түүхч Ц.Жамбалсүрэн тэргүүтэй бидний нөхөд их удирдагчийн хүүг онгоцон дээр тосов. 44 жил Монгол улсыг удирдаж, хөгжлийн манлайд хүргэсэн Ю.Цэдэнбалын хүү социализмын үеийн загвартай савхин хүрэмтэй, хааяагүй л байдаг цүнх үүрчихсэн, зузаан нүдний шилтэй бидэн рүү гар даллан орж ирэхэд өрөвдөх, хайрлах, харамсах сэтгэл зэрэг төрж, эндээсээ шууд эцгийнхээ шарил руу…

Цааш унших

“Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалъя” эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээлэл, сурталчилгаа, хийх нээлттэй өдөрлөг орон даяар өнөөдөр эхэлнэ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хүн амыг уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, мэдлэг, арга барилтай болгох мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх” үйл ажиллагаа тусгагдсан билээ. Энэ дагуу 2019.09.18-09.20-ны өдрүүдэд Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд үзлэг оношлогоо хийж, Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна.

Цааш унших

Симпозиумын үйл ажиллагаа 2019 оны 9-р сарын 18-ны өдөр Новотел зочид буудлын Хурлын танхимд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар болон АНУ-ын Дюк Их сургуулийн профессор Др. Грей нар хурлыг нээж үг хэлэв. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нэг эрүүл мэнд” эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсэж илгээлт ирүүлснийг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хуралд оролцогсдод уншиж танилцуулсан юм. “Дэлхий дээр халдварт өвчний дотор зоонозын халдвар 75-80 хувийг, түүний дотор вирүст халдвар 75 хувийг эзэлдэг. Монгол орон 70 сая гаруй мал, ан, араатан, жигүүртэн, хачиг, шумуул, эгэл биетэн, халдварын агуулагчтай байгаа нь зоонозын 30 гаруй өвчин…

Цааш унших

Люксенбургийн Засгийн газар, Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн “Монгол улсад эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр 179,7 сая төгрөгийн 11 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт болон засвар үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна. ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Эрүүл мэндийн салбарын хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт хийх зориулалттай 89,6 сая төгрөгийн үнэ бүхий АНУ-ын Fluke biomedical үйлдвэрийн 3 нэр төрлийн 7 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. ЭМХТөв нь 14 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтыг хийдэг байсан бол энэхүү…

Цааш унших