Шүлэг, найраглалыг тайзнаа нүдэнд харагдтал уран яруу уншиж үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөн, тэр ч бүү хэл нулимсыг нь унагаж чаддаг цөөхөн уран уншигчдын нэг бол яах аргагүй МУГЖ Д.Жагдаг билээ.
Бүхий л амьдралаа урлагт зориулсан түүний охиныг “UBS” телевизийн нүүр царай болсон сайхан бүсгүйчүүдийн нэг нэвтрүүлэгч М.Энхтуяа гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.
Ээжийнхээ авьяасыг өвлөж өдгөө цагийн уран уншигч болохоор зорьж буй энэ сайхан эмэгтэй М.Энхтуяа төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялаажээ.
“Уран уншлагыг яг л гайхалтай хээ хуар шиг уран шаглах хэрэгтэй” хэмээн сургасан ээжийнхээ үргэлжлэл болж байгаа охинд амжилт хүсье.
Б.Мөнхжаргал