Удам дамжсан авьяасаа ургуулж арчилж яваа алаг нүдэн, авьяаслаг бүсгүй болох жүжигчин, мисс тодотголт Ц.Аззаяа өөрийн нэрийн брэндийн дэлгүүрээ нээжээ. Тэрбээр гоёлын даашинзыг төрөл бүрээр нь борлуулж байгаа гэнэ.
МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяагийн охин,хошин урлагийн нэрт зүтгэлтэн, МУГЖ Л.Чаминчулууны ач охин гэгддэг тэрбээр 2018 онд Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд оролцсон “Miss Asia 2018” тэмцээний ялагчийн титмийн эзэн болж байсан.Мөн “Ододтой бүжиглэе” шоунд оролцож бас үзэгчид таалагдаад амжсан бүсгүй.
Түүний хувьд чамгүй уран гартай нэгэн бөгөөд өөрийн дээл хувцсаа гараараа оёдог гэдгээрээ алдартай.

