Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Архи гэх зүйлээс болж олон залуус гэмт хэрэг үйлдэж байгаад сэтгэл их эмзэглэсэн
Зөвөлгөө

Архи гэх зүйлээс болж олон залуус гэмт хэрэг үйлдэж байгаад сэтгэл их эмзэглэсэн

coolНийтэлсэн: cool10/02/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Намайг Ц.Сэлэнгэ гэдэг. Би Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Үйлдвэрчний эвлэлийн бодлого зохицуулалтын газрын нарийн бичгийн дарга ажилтай хүн. Анх шүүхээс ярихад нь их гайхсан. Манай ажил маш олон иргэдийн хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэхээр шүүхэд ханддаг юм. Тэр үүднээс дуудсан байх гэж бодтол шүүх хуралд иргэдийн төлөөлөгч болон оролцоно уу гэсэн.

Энүүхэндээ гэхэд эхлээд их л дургүй байлаа. Эхний шүүх хурал хойшилсон. Дахин ирэх болоход яадгийн билээ гэтэл хамт ажилладаг хүмүүс маань та шүүхийн ажилд гар бие оролцож байна гэдэг нэр төрийн хэрэг, та томоохон сугалаанд хожсон байна гээд инээлдсэн нь надад дараагийн хуралд ирэх шалтгаан болсон.

Шүүхийн хаалгаар ороод, хавтас хэрэгтэй танилцаж, шүүх хуралдааны танхимд орох гээд бүгд надад хүнд санагдсан. Эхний шүүх хурал дээр шүүгдэгчийг их өрөвдсөн. Санаатай ч бай санамсаргүй ч бай шүүгдэгч гээд толгой гудайн зогсож байгаа нь харах хэцүү байсан. Харин сүүлийн шүүх хуралд ороод хурлын явц дунд шүүгдэгчийг гэм буруутайн байна гэсэн бодол төрж, дүгнэлтээ ч тэгж гаргасан. Архи гэх зүйлээс болж олон залуус гэмт хэрэг үйлдэж байгаад сэтгэл их энзэглэсэн.

Шүүхийн талаарх миний буруу ойлголт арилсан төдийгүй, иргэдийн дунд мэдээлэл өгөхдөө шүүхийн талаар эерэг мэдээлэл түгээх нь чухал юм байна гэдгийг ойлгож авсан. Олон нийтийн дунд үнэн худал нь мэдэгдэхгүй, шүүх ийм, тийм гэсэн ташаа мэдээлэл их тархдаг. Гэтэл цаг наргүй, үнэнчээр ажиллаж, иргэдэд эрх зүйн боловсрол олгох үүднээс хөндлөнгөөс иргэдийг төлөөлөл болгон шүүх хуралдаанд оролцуулж өөрсдийн ажлаа бүтээлчээр мэдрүүлж яваа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Хурлын дараа урамшуулал гээд цалин өгч, “Талархал” ч олголоо.

Шүүхийн хамт олонд маш их “БАЯРЛАЛАА”

Сэтгэгдэл илэрхийлсэн: Ц.Сэлэнгэ

2019.09.19

шүүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Шүүхийн ерөнхий зөвлөлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл үүссэнийг ХЭҮК тогтоолоо

10/14/2025

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.