Хөөрхөн Дөлгөөн гэдгээрээ олонд танигдсан жүжигчин О.Дөлгөөн цахим хуудаснаа албан есоор тайлбар хийж уучлал хүсчээ.
Тэрбээр” Өөрийгөө өмөөрч байгаа пост биш шүү! Маш олон хүн намайг яагаад энэ асуудалд холбогдож буруутан болоод байгаадаа тайлбар хийхийг үнэхээр хүсэж байгаа бололтой…. Хэрвээ тийм бол энэ доор би болсон бүх явдлыг болон яагаад талбайн жагсаалд очихгүй таг чиг байснаа үнэнээр бичиж оруулъя! Та харин гүйцэт уншихыг хичээгээрэй…
Тиймээ би сонгуульт ажилд оролцсон. Сонгуулийн үеэр маш олон хүмүүс тэр дундаа урлагийн гэлтгүй энгийн хүмүүс, оюутан залуус ч нэр дэвшигчийн арын албанд оролцож баг болоод цагийн ажил хийдгийг та нар мэдэх байх… Оюутан байхдаа ч мөнгө олох гээд брошур тараагаад явж л байлаа…
Үзэл бодлоо худалдсан гэдэг үгийг хүлээн зөвшөөрөхгүй ээ!!! Би үзэл бодлоо дагаж л сонголтоо хийсэн…
Өмнө нь ч хэлж байгаагүйгээ одоо дэлгэрэнгүй хэлье яагаад ийм шийдвэр гаргаснаа:
Анх санал тавихад би тэр хүнээс нэг асуулт асуусан:
За үнэндээ би улс төрийн тухай мэдлэг маш муутай… Тиймээс яг одоо би шууд Үгүй эсвэл За гэж чадахгүйнэ ээ… / Учир нь нэр дэвшигчдийн 2ланг нь би танихгүй алийг нь сонгохоо үнэндээ мэдэхгүй байсан/ Гэхдээ чи надад яагаад энэ хүнийг сонгож байгаагаа бас би яагаад сонгох ёстой хамгийн гол шалтгааныг энгийн үгээр чин үнэнээр хэлээд өгөөч дараа нь би шийдвэрээ гаргаад хэлье гэсэн юм… / намайг бодвол энэ салбарт ажилладаг мэдлэгтэй мундаг залуу байсан/
Хариулт нь “ энэ хүнээс бусад нь нэг нам юмаа тиймээс нэг талд нь бүгдийг нь гаргачихвал талцаад нэг нэгнийхээ ажлыг гацаагаад байхгүй ажил илүү урагшилна. Чи өөр намаас гарч ирсэн зарим нэг хүмүүсийг харж байна уу тэд хөдөлж чаддаггүй нөгөөдүүл нь эсэргүүцээд хэн хэнийгээ буруутгаад суучихдаг… Ядаж л эргээд буруутлаа гэхэд хариуцлагыг нь үүрүүлэхэд хэн хэнрүүгээ түлхээд байхгүй… тэгээд ч шинэ хуулиар ерөнхийлөгчийн эрх мэдэл багасаад ер нь бэлгэдлийн чанартай л болсон… гэсэн хариултыг өгсөн юм. Ерөнхий сайд байхдаа ард түмний хайрыг татаад л тэвэрч үнсүүлээд л явсныг нь харж байсан болохоор дааж авсан ажлаа бол сайн хийдэг хүн байсан даа гэж дотроо бодсон.
Ингээд удаан бодсоны эцэст миний хувьд миний сонголт энэ хүн байсан. Тиймээс ч дэмжиж байгаа хүнийхээ сонгуульт ажилд оролцохоор шийдсэн гэхдээ би хэнийг ч уриалахгүй бас нэр дэвшигчийг магтсан пост хийхгүй шүү сонгох сонгохгүй нь хүний эрх учир ганцхан сонгуульдаа идэвхитэй оролцохыг л уриалж өөрийнхөө сонголтыг л зарлая гэсэн юм…
Хэрвээ та өнгөрсөн сонгуулиар миний сольсон профайл зургийг, постыг хараад өөрийн мэдэлгүй Хүрэлсүх гэдэг нэрийг дугуйлсан бол би таниас үнэн сэтгэлээсээ сонголтонд танд нөлөөлсөндөө уучлалт гуйя . Үнэндээ би миний постыг хараад үзэл бодлоо өөрчлөх хүн байхгүй гэж итгэсэн…
Харин буруутгаад байгаа бусад хүмүүсээс уучлалт гуйх ёстой хүн нь би биш Одоогийн ерөнхийлөгч маань байх ёстой гэж бодож байна!
Миний хувьд ямар ч намд харъяа байхгүй, улс төрийн гишүүдтэй холбоо сүлбээтэй байж тусламж туслалцаа энэ насандаа авч үзээгүй ээ… Урдах ажлаа хийгээд та нартай л адил энэ хэцүү нийгэмд амьдрах гээд зүтгэж байна. Ахиж хэзээ ч ийм зүйлд ороцохгүй гэдгээ л сайн мэдэж байна…
Нэг удаа сонголтоо зарлаж сонгуульд ороцлоо гээд цаашид улс төрийн холбогдолтой бүхий л жагсаал цуглаанд уриалж, манлайлж, буруутгагдаж, мэдэх мэдэхгүй зүйлээ ярьж явж чадахгүйгээ бас хэлмээр байна. Иймэрхүү зүйл болох тоолонд талбайруу гараад байх боломж бололцоо нь бас таараачуу үгүй ч үү…
Хамгийн гол асуудлыг энд бичье!
Одоо болж байгаа үйл явдлыг үнэндээ бүрэн ойлгоогүй ч нүүрсний хулгай, аманд багтахгүй их мөнгөний луйварчдыг ил болгон зарлуулах, зохих хариуцлагыг нь тооцуулах гэж ойлгож байгаа… Яагаад би чимээгүй байсан бэ гэвэл зохион байгуулалттайгаар нэр нүүргүй хаягнаас олон дагагчидтай хүмүүсрүү ярианы сэдвийг өөрчлөөд яг л нөгөө “ажлаа хий” жагсаал шиг үр дүнгүй болох вий гэдгээс айсан юмаа… Тэнэг хүн л биш бол Монгол улсын иргэн мөн л бол тэр мөнгөнөөс нь идэлцээгүй л бол угаасаа бүгд энэ жагсаалыг дэмжиж байгаа шүү дээ… Миний хувьд очихыг хүссэн ч чадаагүй… учир нь энэ хэргийн тухай шэйр хийх төдийд л олон хүн дайрч давшилж чи дуугүй бай гээд л эхэлсэн… дотуур мэссэжээр ямар аймшигтай сүрдүүлэг ирдгийг та нар мэдэхгүй ээ энэ сэтгэгдлүүд юу ч биш…Би үнэндээ тэр мэссэжнүүдээс эмээгээд очиж чадаагүй ээ . Харин дуугүй байхаар бүр буруу ойлгогдох гээд байсан учраас тэсэхгүй энэ постыг бичлээ… За тэгээд надад өөр нуугаад байх хэлээд байх зүйл алга болж сэтгэл бага ч гэсэн уужирлаа…