Зохиогч: cool
2019 оны 10 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотод болсон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын ээлжит хурлаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын талаар Монгол Улсын сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан ахиц дэвшлийн талаар хэлэлцээд хяналтад байх орнуудын жагсаалтад оруулах шийдвэр гаргасан байна. Тус хурлын өмнөхөн Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ тогтолцооны үр дүнтэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ФАТФ болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АРG) байгууллагатай тус тус хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд улс төрийн өндөр түвшний энэхүү амлалтыг ФАТФ…
Монголын урлагт чансаатай уран бүтээл туурвиж, дуулсан дуу болгоноо хит болгон тунхаглаж чаддаг дуучин бол Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд. Тэрбээр үндэсний язгуур урлагийг рок попоор баяжуулж, Монголд өөрийн гэсэн рок поптой болсон цор ганц дуучин. Түүнээс гарсан уран бүтээл болгон нь залуусыг байлдан дагуулдаг. Өөрийн үүсгэн байгуулсан “440Hz records”-ынхоо үйл ажиллагааны хүрээнд “Зүүдний хаалган дээр” шинэ уран бүтээлээ цацсан даруйд FM-н чартыг тэргүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус уран бүтээлийн клип нь хөгжим сонирхогч залуусын дунд хүлээлт үүсгээд байсан бол өнөөдөр 19:00 цагаас албан ёсны Youtube сувгаар нь цацагдаж, олны хүртээл болно. “Зүүдний хаалган дээр” дууны аяыг Д.Болд өөрөө зохиосон…
Бодьгэрэлт зам ХХК нь 2000 оноос хойш оёдол хувцас захиалгын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай хамт олон юм. Олон жилийн туршлага үйлчлүүлэгч нарын талархал урмын үгийг түшиглэн энэ оноос YUMON гэсэн брэндийг бий болгон нэрийн барааны дэлгүүрээ нээн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. YUMON брэндийн хамт олон нь захиалагч нарынхаа хүсэл сонирхолд нийцүүлж загварлаг бөгөөд чанартай бүтээгдэхүүнийг мэргэжлийн өндөр түвшинд гаргасаар иржээ. Хамгийн гол нь чанартай материалаар мэргэжлийн дизайнерууд өнгө болоод загварын талаар танд зөвлөгөө өгч өөрт тань нийцсэн ганц хувь бүтээгдэхүүн гаргадаг гэдгээрээ онцлог юм. Мөн улирлын чанартай шинэлэг коллекцууд ч байгаа гэдийг дуулгахад таатай байна. Өнгө загвар…
Монголын урлагийн салбарт тэр дундаа рок поп гэх том айлд хөл тавиж, уран бүтээлээрээ олон нийтэд сайшаагдана гэдэг тийм ч амар зүйл биш болов уу. Тэгвэл өөрийн гэсэн онцлогтой, уран бүтээлээрээ өнөө үеийн хүүхэд залууст ухаарлын мессежийг өгөх зорилгыг тээж яваа дуучин Сонио гэх эл залуу хэдийнэ рок попын гал тогоонд хөл тавиж, өдгөө анхны уран бүтээлээ олон нийтэд хүргээд буй. Хүмүүнлэгийн элч дуучин гэх тодотголтой тэрбээр анх Камертон – 2 шоунд оролцож, дуучин болох сэдэлээ төрүүлж байсан гэдэг юм билээ. Анхны томоохон тайз нь БНХАУ-ын Эрээн хотод байсан гэгддэг тэрбээр “Заавал сайн дуучин болоорой” гэсэн өвөөгийнхөө захиасыг биелүүлж яваа…
ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБОО ПАРЛАМЕНТЧДЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХОРОО Монгол Улсад ажилласан томилолтын тайлан 2019 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүд MNG01 – Санжаасүрэнгийн Зориг Ерөнхий дүгнэлт Санжаасүрэнгийн Зоригийг 1990-ээд онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эцэг байсан гэж үздэг. 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр түүний амь насыг хөнөөсөн. Тэрээр тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан бөгөөд алагдсан тэр өдөр нь тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчээр яригдаж байсан. Бараг 17 жилийн турш ахиц дэвшил гараагүй хэрэг дээр 2015-2017 оны хооронд гэнэт гурван сэжигтнийг баривчилж, цагдан хорьжээ. Тэднийг С.Зоригийн аллагад оролцсон гэж хүлээн зөвшөөрүүлэхээр…
Г.Анархүү хүүдээ Аатөр гэж нэр өгчээ Загвар өмсөгч Ю.Балжидмаа болон “Ньюс агентлаг”-ийн захирлын хүү Г.Анархүү нар хүүтэй болоод удаагүй байгаа билээ. Тэгвэл тэд шинэ хүндээ Аатөр гэдэг содон нэр өгчээ. Энэ тухайгаа Г.Анархүү “Төр улсыг минь түвшин байхыг ерөөж Английн агуаа хаан Артурыг билэгдээд Viking бурхан Thor-ыг билэгшээж Түмнээ манлайлж яваарай А үсгийг дараалалуулан Анархүүгийн Аатөр хэмээн нэрийдэв” гэж цахим хуудаснаа бичжээ.
Хөтлөгч Г.Анхаа бүл нэмжээ “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр түүний гэргий Дөлгөөн нар саяхан шинэ хүнээ өлгийдөн авчээ. Тэд 2017 онд анхны охиноо төрүүлж байсан юм. Г.Анхбаяр том охиныхоо тухай “Ер нь их олон цагийг эхнэр хүүхэдтэйгээ өнгөрөөмөөр санагдаад байгаа. Урьд өмнө нь аав болсон хүмүүс хүүхдүүдээ хоорондоо яриад л, хүүхдэдээ тохиолдсон юм аа яриад л, хүүхдийнхээ тухай пост бичээд л байхаар нь миний дургүй хүрдэг байсан байхгүй юу. Өөрийнх нь хүүхэд өөрт нь хөөрхөн харагддаг юм байгаа биз, надад ямар хамаа байхав дээ гээд л. Тэгээд ийм л ээж, аав болдоггүй юм шүү гэж боддог байсан.…
“Холливуд” Б.Ганчимэг Ж.Цолмонгийн шавь Б.Ганчимэг хэмээх энэ Монгол бүсгүй Холливудын 10 гаруй кинонд тоглоод амжжээ. Үүний дотор “Wonder Woman” (2017), “Ex Machima” (2014), “In the Name of Ben Hur” (2016), “Fast and Furious 6” (2013), Ronan-47 (2013) кинонд тоглосон. Хэдийгээр тэрээр жижиг дүр бүтээж байгаа ч Холливудын шилдэг бүтээлүүдэд тоглож байгаа нь чамлахаар зүйл биш юм. Тэгвэл тэрээр “Хулан” тураах төвийн захирал Ж.Цолмонгын гарын шавь нь гэнэ шүү. Жүжигчин модель Б.Ганчимэгийг 10 гаруй жилийн тэртээ анх Ж.Цолмон сэнхрүүлж хөөргөж, нэг үгээр шордсоор байгаад загварын ертөнцөд оруулж, “Улаанбаатар мисс” тэмцээнд хүртэл сойж байжээ. Ж.Цолмонгийн хувьд Төрийн соёрхолт Д.Болдын газар дээрх ганц…
