Нүүрсний хулгайн эсрэг жагсаал өдгөө наймдахь өдрөө үргэлжилж байна. Хэдийгээр залуус үзэл бодол дээрээ нэгдэж, тууштай өдөр шөнөгүй жагсаалд оролцож дуу хоолойгоо илэрхийлж байгаа ч “сайны хажуугаар саар гэгч”-ээр төлбөртэй жагсагчид багагүй байгаа гэх мэдээлэл байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр зарим албан байгууллагын дарга нар ажилчдаа жагсаалд хамруулж, “хоёр цаг жагсаалд оролцоход 150 мянган төгрөг өгье” гэх амлалтыг өгөөд байгаа сурагтай.
Хэрэв уг яриа үнэн бол, нүүрсний “мафи”-ийнхан хуурамч жагсаал зохион байгуулж, Төрийн дээд шатны байгууллагуудыг “буулган” авах санаатай байгаа бололтой.