Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»1072 хувьцаа эзэмшигчдийг төлөөлсөн гэх хүмүүсийн цаад зорилго юу вэ
Папарацци

1072 хувьцаа эзэмшигчдийг төлөөлсөн гэх хүмүүсийн цаад зорилго юу вэ

Эрхэм админBy Эрхэм админ12/13/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаан дуусаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн.

Тухайлбал, хурандаа Т.Сүхболд “Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хувьцааны 51 хувь нь орон нутгийнх, 19.69 нь “Ажнай корпорац”, 16.31 нь “Шандас импекс”, 12 хувийг бусад байгууллага эзэмшдэг. Тус компаниас нүүрс худалдан авсан аж ахуйн нэгжүүд мөнгө нэмж, экспортод гаргадаг болох нь батлагдсан. 2013-2017 онд 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл 32 230 удаагийн давтамжтай хоосон гарсныг аудитын байгууллагаас тогтоосон. Үүнээс манай улсын 19, БНХАУ-ын 27 аж ахуйн нэгж гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942 000 тонныг экспортод илүү гаргасан байна. Гашуунсухайтын боомтоор хоосон гарсан гэх тээврийн хэрэгслийг шалгахын тулд 2450 жолоочоос мэдүүлэг авсан. Нэг автомашинд хамгийн багадаа таван жолооч бүртгэлтэй байгаа. Гаалийн ерөнхий газар, ХХЕГ-ын 2013-2017 онд хилээр гаргасан нүүрсний хэмжээ, тээврийн хэрэгслийн мэдүүлгүүд хоорондоо зөрсөн. Хил, гаалийн байгууллагынхны бүртгэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шүүж үзэхэд “Приус”, “Портер” загварын автомашиных байсан” гэсэн мэдээлэл өгсөн.

Харин АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Мөрдөн байцаалтын долоон хэргийн 47 объектод нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шүүх авсан. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас долоон албан тушаалтныг хахууль авсан, 16-г хахууль өгсөн, тавыг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан, хоёрыг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Албан тушаалтнууд нийт 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байгаа” гэсэн мэдээлэл өгөв.
“Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татаж өчигдөр цагдан хорих, эсэхийг шийдвэрлэх шүүх хурал хийх гэж байгаа талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих захирамж гаргажээ. Х.Нурлатыг “Тавантолгой түлш” ХХК-ийнхантай хамтран нүүрсний тээвэрлэх бизнес эрхэлж, орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж буй юм.

Дайны хажуугаар дажин гэгчээр өчигдөр “Эрдэнэт Тавантолгой” ХК-ийн үүдэнд 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэдэн хүн цуглаан зохион байгуулсан юм. Тэд өөрсдийгөө 1072 хувьцаа эзэмшигч Монгол Улсын нийт иргэдийг төлөөлсөн хэмээж байгаа. Гэтэл эл цуглааныг зохион байгуулсан Ц.Бээжингийн хувийн эрх ашиг хөндөгдсөн учраас ийм арга хэмжээ төлөвлөсөн байх магадлалтай аж. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сараас хойш орон нутаг, олон нийттэй харилцах зөвлөх гэх албан тушаал хашиж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, сард нэг сая гаруй төгрөгийн цалин авч байж. Гэтэл Засгийн газраас эл компанид томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч хөлсөөр ажиллаж буй 80 гаруй хүний гэрээг цуцалсан гэсэн мэдээлэл байдаг.

Сарын орлого нь үгүй болсон хүмүүс дээрх байдлаар шударга ёсны төлөөх жагсаалын хажуугаар өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө цуглаан зохион байгуулсан нь энэ бололтой.

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.