2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Ган-Очирын оролцсон сошиал сувгуудаар тараагдсан лайв бичлэгийг үндэслэн Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тайлбарыг хийлээ.
Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдэл, шийдвэрийн дагуу харилцагчийн банкан дахь дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог.
Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцож өндөр дүнгээр барилт хийсэн байсан. Хаан банкны идэвхтэй хөрөнгө 13 их наяд төгрөг. Есөн их наядын гүйлгээ нэг харилцагч дээр гарах боломжгүй. Тэгэхээр иргэн Г.Ган-Очирын дансанд тийм их хэмжээний мөнгө байхгүй.
Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд нь энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш бөгөөд дансны хөдөлгөөнийг банк системийн боломжит дээд оронгоор хязгаарласныг харуулж буй хэрэг юм гэв.