Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Д.Эрдэнэбилэгийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэх нь
Папарацци

Д.Эрдэнэбилэгийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэх нь

Эрхэм админBy Эрхэм админ12/20/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Худалдаа, хөгжлийн банкны 64 хувийн хувьцаа эзэмшигч, Сингапурын хөрөнгө оруулалттай “Globull Investment and Development PTE. LTD” компанийн эцсийн өмчлөгч, тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ¬ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад шилжүүлжээ.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” -ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д давуу байдал бий болгон шилжүүлсэн, Хөгжлийн банкны, “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн гэх хэд хэдэн хэрэгт холбогдуулан улс төрд нөлөө бүхий болон дээрх хүний байгуулсан аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан билээ. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэгийг дээрх банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью си эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир зэрэг хүмүүстэй урьдчилан нэгдэж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлж, татан оролцуулсан, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн 20.3, 18.6 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тооцоод буй билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК¬ийн эзэмшлийн Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн төмрийн хүдрийн ордын чиглэлд Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл авч төмөр зам тавихдаа төсөвт өртгийг их хэмжээгээр нэмэгдүүлэн завшсан гэх зэрэг үйлдлийг нь ч нэгтгэн шалгасан байдаг.

Бидний авсан мэдээллээр Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэрэгт дээр дурдсан хүмүүсээс гадна тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганбат, Н.Золжаргал нарт ч бас яллах дүгнэлт үйлдүүлэхээр болж буй гэнэ. Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 12-16-нд эрүүгийн 777 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 22¬т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсний нэг нь дээрх хэрэг байгаа юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.