Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Дэлхийд жил бүр 13.7 сая харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байна
Зөвөлгөө

Дэлхийд жил бүр 13.7 сая харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байна

coolНийтэлсэн: cool10/30/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий дахинаа жил бүрийн 10-р сарын 29-ны өдрийг тархины харвалттай тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Та тархины харвалтаас сэргийлж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

ДЭМБ, НҮБ-ийн 2013-2020 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд “Халдварт бус өвчнийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд тархины харвалтаас сэргийлэх, тархины харвалтын шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах талаар тусгасан байдаг. Дэлхийн тархины харвалттай тэмцэх байгууллагын албан ёсны баримтаар дэлхий дахинаа жил бүр 13.7 сая харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 52% нь эрэгтэйчүүд, 48% нь эмэгтэйчүүдэд тохиолдож байна.

Одоогоор дэлхий дахинд 80 сая хүн тархины харвалтаас амьд үлдсэнээс 50 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Харвасан тохиолдлын дийлэнхи буюу 60% нь 70-аас доош настайдаа харвасан. Амьд үлдэгсдийн 49% эрэгтэй, 51% эмэгтэйчүүд байна.

Харвалтын магадлан шинжээч 20 гаруй эрдэмтдийн оролцоотойгоор 2010 онд дэлхийн янз бүрийн бүсийн 119 орныг (өндөр орлоготой 58, бага, дунд орлоготой 61) хамруулан, хүн амын дундах тархины харвалтын эпидемиологийн судалгааны дүнгээр авч үзвэл, харвалтын жилд гарах давтамж 100.000-д 134-336; нас баралт 100.000-д 36-136 байгаа бол Монголд энэ үзүүлэлт нилээд өндөр түвшинд (харвалт 100.000-д 290; нас баралт 100.000-д 130) байна.

МОНГОЛД: Манай Улсын хүн амын 27.1 % нь тамхи, 64.6 % нь архи хэрэглэдэгээс 38.3% нь архины тогтмол хэрэглээтэй байна. Жимс ногооны хэрэглээний хувьд зөвлөмжийн хэмжээнээс 3.6 нэгжээр доогуур хэрэглээтэй, 22.3% хөдөлгөөний хомсдолтой, нийт хүмүүсийн 54,4% илүүдэл жинтэй байна. Түүнчлэн нийт хүн амын 27.7% артерийн даралт ихтэй, 61.9% нь холестрины хэмжээ ихтэй гарчээ. Халдварт бус өвчинөөр өвчлөх 5 эрсдэлт хүчин зүйлсийн 3-5 нь нийт эрэгтэйчүүдийн 35.2%-д илэрсэн бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн насжилт эмэгтэйчүүдээс бага байх гол шалтгаан болж байна. Хүн амын 19.6% нь цусан дах триглицеридийн хэмжээ ихтэй, Бага нягттай липопротейны хэмжээ 42.5%-д нь мөн их байгаа нь 25-64 насны 10 хүн тутмын 4 нь судас хатуурах өвчнөөр өвчлөх эрсдэлтэйг харуулж байна. Түүнчлэн 25-64 насны хүмүүсийн 6.9% нь чихрийн шижинтэй гэсэн үзүүлэлтүүд байна. (ХБӨ-ний СТЭПС 3-р судалгааны дүнгээс)

ЭМЯ эрүүл мэнд
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.