Төрөөс 33 тэрбум төгрөг авчихдаг, ахмадууддаа мөнгөн аяга бэлэглэж, хөрөнгө бэлээрээ аархдаг гишүүн бол Хассуурийн Ганхуяг. Бэлтэй хэрнээ жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ урдуур дайрч, улам илүү хөлжсөн гишүүдийн нэг гэгддэг түүнийг манай папараци дуран онцлон буулгалаа.
Хассуурийн Ганхуяг гишүүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө нэрээ сийлсэн үнэ бүхий мөнгөн аяга, жааз бэлэглэж, хөрөнгөөрөө аархаж улстөрчид дундаа шинэ моод дэлгэрүүлж амжсан нэгэн.