Иргэний боловсролын хичээлийн агуулга, номд бага зэрэг өөрчлөлт орсон ба 1-5-р ангийн сурагчдад Монгол ёс хүмүүжлийн хичээл, 6-12-р ангид Иргэний ёс зүй хичээл орно. Сурах бичгийн агуулга дээр эрдэмтэд, зургийн баг ажилласан. Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засан сайжруулж явна. Ерөнхий болосвролын 644 мянган хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх үүрэгт шинэ заалтуудыг нэмсэн. Тодруулбал, хүүхдийнхээ нас хүйс зан төлөвийг ойлгож бүх талын дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарах, ном сурах бичгийг нь бүртгэх, хоцрогдолгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн зөвлөгөөнд заавал оролцох, хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчний үзлэг…
Зохиогч: cool
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ. Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож байна. Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн…
Эрүүл мэндийн салбарт 2019 оныг “Инээмсэглэл-Эерэг хандлага” зорилтот уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Тус зорилтот жилийн хүрээнд Эрүүл мэндийн яам, “Эрхэс сувд” ХХК-тай хамтран “ИНЭЭМСЭГЛЭЛ БА ЭЕРЭГ ХАНДЛАГА” сэдэвт эмнэлгийн байгууллагын эмч, ажилчид, иргэд, үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэнд зориулсан харилцаа, ёс зүйн чиглэлээр хэрэгжих төслийн нээлтийг Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр 2019 оны 08 сарын 21-ний өдөр зохион байгуулж, нийт 250 гаруй иргэд, үйлчлүүлэгч, эмч, ажилчдын төлөөлөл оролцлоо. Энэхүү төсөл нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, эмнэлгийн ажилчид ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих, иргэд, үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэн эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчдын нөр их хөдөлмөрийг ойлгох чиглэлээр…
Найман жилийн өмнөөс залуу хос Анастасия болон Сергей Луценко нар хүн шиг харагддаг хүүхэлдэй хийж эхэлжээ. Тэдний хүүхэлдэй хийх санаагаа гудамжинд явж байгаа хүмүүсийг харж олдог байна. Залуу хосын бүтээлүүдээс хүргэж байна.
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн Ерөнхий продюсер Гэрэлийн Агааноровтой ярилцлаа. Тэрбээр 2004 оноос “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнтэй холбогдож, өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Түүнтэй Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа хамтран зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019 Mongolia” тэмцээний талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Энэ сарын 25-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болох энэхүү тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр…
Төрийн байгууллагын дарга нарын “том толгой” гаргаж, хүнд суртал үзүүлснээс болж төрийн албаны нэр хүнд унаж, иргэдэд чирэгдэл учруулахын зэрэгцээ төрийн ажил гацах эрсдэл үүсч байгаа. Үүний нэгэн жишээ бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хуягцогт юм. Түүний хүнд суртлын улмаас таван залуу 2019 оны 04-р сараас өнөөдрийг хүртэл цалингаа авч чадахгүй хохирч байгаа нэгэн жишээг хүргэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Боловсролын салбарын мэдээллийн системийн багт таван шинжээч ажилуулахаар болсон байна. Энэ дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2019 оны…
ЗХЖШ-ын орлогч дарга нарын нэгийг чөлөөлж, оронд нь Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатарыг томилуулах саналыг эрх бүхий албан тушаалтнуудаас гаргажээ. Үүнийг БХЯ-ны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэнийг тус яамны эх сурвалж мэдээллээ. Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.14-т зааснаар ЗХЖШ-ын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн тус штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх эрх Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид бий. Энэ эрхийнхээ дагуу хурандаа Б.Жавхланбаатарыг томилуулах санал гаргасан гэх мэдээлэл БХЯ, ЗХЖШ-ынхны дунд байна. Батлан хамгаалах салбарынхны дунд энэ томилгоог эсэргүүцэх…
