Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн” гурав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр дууслаа. Эрүүл мэндийн АСЕМ хэмээн нэрлэгддэг энэхүү зөвлөгөөн манай улсад анх удаа зохиогдсон гэдгээрээ илүү онцлогтой болж өнгөрөв. Зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож, шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргалаа. Зөвлөгөөнд оролцож…
Зохиогч: cool
Аймгийн Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, өвөлжилт, хаваржилтыг хохиролгүй даван туулах албан даалгаврыг гаргалаа. Албан даалгаврын хүрээнд: 1.Сумдын Засаг дарга нарт 1.1.Өвөлжилтийн бэлтгэл хангах, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хэсгийг байгуулж, байгууллага, өрх бүрийг бүрэн хамруулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг 10-15 хоног тутамд дүгнэж, бэлтгэл сайн хангасан байгууллага, өрхийг урамшуулах, хангалтгүй ажиллаж байгаа байгууллага, иргэдэд хариуцлага тооцож нийтэд мэдээлэх арга хэмжээг зохион байгуулах 1.2.Сумын халаалтын зуух, дулааны эх үүсвэрүүд, дулаан, усан хангамж, цахилгааны шугам, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангасан байдалд хариуцсан байгууллагуудаар үзлэг шалгалтыг сайтар хийлгэж, засварын ажлыг чанартай гүйцэтгэх,…
Яг яаах ёстой бэ миний дүү өнөөдөр ой хүрч байна. 2019 оны 08 сарын 19-ны өдөр халуураад Хан-уул дүүргийн хүүхдийн эмчид хандан Халуун бууруулах тариа хийлгээд маргааш нь буюу 20-ны өдөр тарьсан хэсэгт хөхрөлт үүсч эх нялхаст очиж үзүүлэхэд өмхий ногоон тос түрхээд явуулсан байх юм. Яагаад ийм байдалтай хүүхдийг эрчимт эмчилгээ авахгүй явуулсан юм бол 21-ны өдрийн 11цагт их нялхаст хэвтүүлээд орой 5цаг гэхэд дөнгөж эмчилгээн эхэлсэн одоо дотор эрхтэнүүд нь гэмтсэн байна хүүхдийн биеийн байдал маш муу байгаа бараг л эмчилгээгүй гэж хэлж байнаа яагаад ийм хариуцлаггүй юм бэ? Хариуцсан эмч нь энэ хүүхдийн төлөө чадах бүхнээ хииж…
Монгол улсын хүн амын дунд амны хөндийн өвчлөлийн тархалт дунджаар 88% гэсэн судалгаа байдаг. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд Молар шүдний эмнэлэг болон Гламоур шүдний эмнэлэг нь “Урьдчилан сэргийлэх үзлэгийн аян-2019”-ийг 2019.08.15-09.15-ны хооронд “Түншлэлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд үнэгүй үзэж, зөвлөгөө өгөх юм. Та үзлэгт хамрагдахын тулд 75051181, 89281181, 77119323, 88029323 утсаар холбогдож мэдээлэл авах юм. Тус хоёр эмнэлэг нь 2019 оны 1-2-р улиралд цэцэрлэг, сургууль, их сургууль, сувилал, аж ахуй нэгж байгууллагын дунд “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг зохион байгуулсан бөгөөд өвчлөлийн хувь 78,56% гэсэн тоо гарсан байна. Дээрх судалгаанд 2-88 насны 2458 хүн хамрагдсан…
Өдгөөгөөс 12 жилийн өмнө авьяас чадвараараа шалгарч, Германы бүжигчдийн нүдэнд өртөж эх орноосоо мордсон хүү одоо Германы театр гоцлол бүжигчнээр ажиллаж байна. Түүнийг эх орондоо ирээд байхад нь цөөн хором ярилцлаа. -Бүжигчний мэргэжил яагаад сонгох болов. Хэзээ бүжиглэж эхэлсэн бэ? -Намайг Дагвын Одсүрэн гэдэг. Би Баянхонгор аймагт төрсөн. Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрт хүүхэд байхаасаа бүжиглэж байгаад Хөгжим бүжгийн коллежид сонгодог бүжгийн ангид элсэж ороод 2003 онд төгссөн. Тэрнээс хойш Монголын дуурийн театрт бүжиглэж байсан. Тэр хугацаандаа маш олон балетын тэмцээнүүдэд явж тодорхой хэмжээний амжилтууд үзүүлсэн. Нуриев гэж хүний нэрэмжит тэмцээнд “Өсөх ирээдүйтэй бүжигчин” гэдэг шагнал аваад Герман компанитай гэрээгээр ажиллах…
Фантастик продакшны шинэхэн уран бүтээл “37-Р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийн үзэгчдэд хүрч эхлэх гэж байна. Нээлтийн өмнөхөн буюу 8-р сарын 28-ны 11:30 цагаас “Ауруг” төвд “37-Р ТОЧКА” ОАК-ны уран бүтээлчид хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд зөвхөн хэвлэл мэдээллийнхэн гэлтгүй үзэгчид, кино сонирхогчид гээд ирэхийг хүссэн хүн бүхэн хүрэлцэн ирж, уран бүтээлчдээс сонирхсон асуултынхаа хариултыг авах боломжтой юм байна. Тэд энэхүү үйл ажиллагааны үеэр албан ёсны трейлерээ цацах бөгөөд киноны талаар бүхий л сонирхолтой баримтууд, бусад мэдээллийн дэлгэрэнгүйг үзэгчдэдээ танилцуулна гэлээ. Тухайлбал, 37-Р ТОЧКА киноны хэсэгт 1200 хүнийг нэг дор цуглуулсан нь…
Цэлийсэн том өрөөнд сүүл үеийн макбүүк дэлгэчихсэн. Твиттерээ шалгангаа “Том n Тоms”-ын кофе шимээд л. Хаалгыг нь тогшоод “Орох уу” гэж туслах нь асуувал дурамжхан зөвшөөрөн хөмсөг зангидаад “Би ажилтай байна. Харж байна уу чи” гэж омогдоод л…Би шүүгчийн ажлыг ийн төсөөлж зорьсон. Гэрэл зургийг MPA.mn Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн өрөөнд орвол төсөөллөөс тэс ондоо юм. Өглөө 08.40 цагт эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих анги руу эрх чөлөөгөө хасуулсан эмэгтэйг хугацаанаас нь өмнө магадлангаар суллахаар явсан ерөнхий шүүгч 12.30 цагийн үед ажлын байрандаа буцаж ирэв. Өрөөнд хоёр ширээ байх. Хоёр талаар нь дөрөв дөрвөн сандал эгнүүлэн…
АНУ-ын Лас-Вегас хотноо энэ сарын 21-25-ны хооронд болж жюү-жицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн блож байгаа билээ. Тэмцээний эхний өдөр эх орноо төлөөлөн барилдсан ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Гунаажавын Эрхэмбаяр М3 ангиллын бор бүсний +100кг жинд хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр Г.Эрхэмбаяр аварга Мастерсын Дэлхийн аваргаас гурав дахь медалиа авч байгаа юм. Өмнө нь тэрбээр 2013 онд АНУ-ын Лос Анжелес, хөх бүсэнд 2015 онд АНЭУ-ын Абу-Даби, ягаан бүсэнд 2019 он АНУ-ын ЛасВегас, бор бүсэнд барилдаж амжилт үзүүлж байсан. Дашрамд дуулгахад МЖЖХ-ний Алтан гишүүн С. Жавхлангаар ахлуулсан, Г. Эрхэмбаяр аварга тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй баг АНУ-ын Лас Вегас хотноо жюү-жицүгийн мастерсын…
