Зохиогч: cool

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаглал” болон “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрт тус тус тусгагдсаны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын нийт сумдыг иргэний Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох ажлыг эхлүүлээд байна. Тус аймгийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сард Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтанбулаг, Ерөө, Цагааннуур сумдыг цахим сүлжээнд холбосон бөгөөд 08 дугаар сарын 22-ны өдрөөс бусад сумдыг холбох ажлыг эхлүүлээд байна. Сумдыг иргэний Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох хөрөнгө, санхүүгийн асуудлыг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр шийдвэрлүүллээ. Мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсоноор төрийн төрийн бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үнэн зөв, чирэгдэлгүй, шуурхай хүргэх, иргэний…

Цааш унших

2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгч Э.Галбадрах, Бүгд Найрамдах Солонгос улсын Ханган-Соо эмнэлгийн захирал Жан Ёон Чол нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг солилцон ажилуулах, мэдээллийн шинэ технологи нэвтрүүлэх, түлэнхий нөхөн сэргээх эмчилгээний талаарх мэдлэг, туршлага хуваалцах зэрэг олон чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр талууд тохиролцов. Мөн Ханган-Соо эмнэлгийн захирал Жан Ёон Чол, ГССҮТөвийн ТНСМЗТасгийн эмч нартай хамтран 25 үйлчлүүлэгчид үзлэг оношлогоо хийж, 3 үйлчлүүлэгчид сорвины нөхөн сэргээх мэс засал хийлээ. “Глобал Шейр” олон улсын хүмүүнлэгийн байгууллага нь Ханган-Соо эмнэлгийн захирал Жан Ёон Чолыг Монгол…

Цааш унших

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аяны хүрээнд энэ сарын 22-ны өдөр БЗД-ийн ЭМТ-өөс 2019 онд шинээр орсон ажилтнууддаа сургалт, уулзалт зохион байгууллаа. Сургалт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, халдварын сэргийлэлт хяналт, ёс зүйн сургалт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн. Энэ үеэр шинэ ажилтнуудад байгууллагаа товч танилцуулахын зэрэгцээ санал сэтгэгдлийг хуваалцлаа. Мөн шагнал урамшуулалд нэр дэвших журам, ажилтнуудын болон  болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, эерэг харилцаа хандлагын талаар БЗД-ийн ЭМТ-ийн Тархвар судлаач Ч.Бямбасүрэн, Чанарын албаны дарга С.Энхцэцэг нар сургалт зохион байгуулж, чөлөөт ярилцлага хийсэн байна.

Цааш унших

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ы хүрээнд эмч, ажилчдынхааэрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хяналтыг сайжруулах, тэдний гэр бүлийн гишүүдийн эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, шалтгаан нөхцөлийг бууруулах зорилгоор ”Эмч, эмнэлгийн мэргэжилтний  эрүүл мэндийг дэмжье, хамгаалъя” сэдэвт өдөрлөгийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төв, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр хүрээнд эмнэлгийнхээ эмч, ажилчдыг Зүрх судас, Мэдрэл, Хоол боловсруулах, Бөөр, Уушги, Чих хамар хоолой, Нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүд, цээжний хөндийн мэс засал, хүзүү толгойн мэс заслын эмч нартай хамтран нийт 294 ажилтныг үзлэг, зөвөлгөө, оношилгоонд…

Цааш унших

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ы хүрээнд эмч, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хяналтыг сайжруулах, тэдний гэр бүлийн гишүүдийн эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, шалтгаан нөхцөлийг бууруулах зорилгоор ”Эмч, эмнэлгийн мэргэжилтний  эрүүл мэндийг дэмжье, хамгаалъя” сэдэвт өдөрлөгийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төв, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр хүрээнд эмнэлгийнхээ эмч, ажилчдыг Зүрх судас, Мэдрэл, Хоол боловсруулах, Бөөр, Уушги, Чих хамар хоолой, Нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүд, цээжний хөндийн мэс засал, хүзүү толгойн мэс заслын эмч нартай хамтран нийт 294 ажилтныг үзлэг, зөвөлгөө,…

Цааш унших

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар нар өнөөдөр Япон Улсын Токио дах Олон Улсын Эрүүл мэнд, Анагаах Ухааны Үндэсний төвийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Кокүдо-г хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон Улсын Жайка байгууллагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтэний төгсөлтийн дараах сургалт, үйл ажиллагааны цаашдын зорилтын талаар ярилцлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Япон Улсын Токио дах Олон Улсын Эрүүл мэнд, Анагаах Ухааны Үндэсний төвийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Кокүдог Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдэгээр шагналаа.

Цааш унших

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаныхан өнөөдөр Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу хуучинаар II-р төрөх эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-ын санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэднийг эсэн мэнд амаржуулахад зориулагдсан, өндөр намыг нь тохируулж болдог төрөхийн 4 орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хүлээлгэн өглөө. Мөн тус амаржих газарт “ИМЖ” эхийн асаргааг нэвтрүүлсэн туршлагатай нь танилцсан юм. 2014 оноос “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”-ийг улсын хэмжээнд  хэрэгжүүлсний үр дүнд 2016 оноос хойш УБ хотын эрт нярайн эндэгдэл буурч нэг оронтой тоо руу шилжсэн, мөн дутуу нярайн амьдрах чадварыг дээшлүүлдэг “ИМЖ” эхийн асаргааг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсээр…

Цааш унших

Солонгосын Цусны хорт хавдартай тэмцэх нийгэмлэгийн тэргүүн Ан Ги Жун, нарийн бичгийн дарга Ин Ён нар ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр төвийн захирал Н.Эрдэнэбаяр хүлээн авч уулзаж ярилцлаа. Ноён Ан Ги Жун байгууллагынхаа талаар товч танилцуулахын зэрэгцээ Солонгосын Цусны албаны үйл ажиллагаа, донорын хөдөлгөөний талаар мэдээлэл хийж Монголд салбараа байгуулах, цусны хавдартай хүмүүст туслах зорилготой ирсэн талаараа тайлбарлав. Гэхдээ цусны өвчтэй хүмүүст мөнгөн дэмжлэг үзүүлэхээсээ илүү Солонгос руу өндөр зардлаар эмчилгээнд явах бус Монголдоо эмчлүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судлах зорилготой ирсэн гэлээ. Захирал Н.Эрдэнэбаяр ЦССҮТ-д хүрэлцэн ирсэн эрхэм зочдод талархаж байгаагаа илэрхийлээд төвийн үүсэл, хөгжил, өнөөгийн үйл бодлого…

Цааш унших