Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хахуулийн мөнгөөрөө “Энканто”-д байр авсан А.Мөнхтайванд яллах дүгнэлт үйлдүүлнэ
Папарацци

Хахуулийн мөнгөөрөө “Энканто”-д байр авсан А.Мөнхтайванд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/08/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн дунд шатны албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдсоор буй.

АТГ-ынхан тэдгээр албан тушаалтныг илрүүлэн шалгаж, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүлсэн тохиолдол ч цөөнгүй. Тус газраас ийм хоёр ч хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүллээ.

Тухайлбал, эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, хамгийн сүүлд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний хахууль авсан үйлдэлд холбогдсон А.Мөнхтайваны хэргийг мөрдөж дууссан байна.

Тэрбээр 2017 оноос хойш хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудаас 2018 оны өвөл хахууль авч, “Энканто таун” хорооллыг барьсан “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 264 сая төгрөгийн хахууль хясан боогдуулах замаар авсан хэмээн түүнийг буруутгаж буй билээ.

Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн аравдугаар сарын 31-нээс энэ сарын 4-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 44 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 137-г шалгажээ. Үүнээс 11-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол өдгөө 106-г нь хянан шалгаж буй аж. Түүнчлэн тус хэлтсийнхэн эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есийг нь шүүхэд шилжүүлэхээр болсны нэг нь дээрх ЭМСХХ төслийн зохицуулагч асан А.Мөнхтайванд холбогдох хэрэг байгаа юм.

Уг хэргээс гадна Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын эрх бүхий албан тушаалтнууд, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын, Экологийн Цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулсан хэргүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод байгаа юм.

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.