БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга Фэн Юйжэнь тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт албан ёсны айлчлал хийж байна. Зочид төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй аймгийн удирдлагын баг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Хөх хот нь урд хөршийн газар тариалан, техник технологи бүтээн байгуулалтын гол бүс нутаг ажээ. Сэлэнгэ аймаг ч мөн газар тариалангийн гол бүс учир харилцан туршлага солилцох, арга туршлага судлах, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, өсч дэвжих арга замыг нь нээх боломжтойг уулзалтын үеэр хоёр талын удирдлагууд онцолж байв. Энэхүү айлчлал нь хоёр талын найрамдалт харилцааг бэхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг танилцуулах, хамтран ажиллахад гүүр болоход чиглэгдлээ. Сэлэнгэ аймгийн Засаг…
Зохиогч: cool
Эхнэртээ хичнээн хайртайгаа өдөр тутам цахим орчинд зарладаг хүн бол Эмоци хамтлагийн жүжигчин Цогтоо. Тэрбээр цахим орчинд эхнэрээрээ гангарсан зургуудаар бөмбөгддөг бөгөөд энэ удаад “Чамайг инээлгэхийн тулд би аймшгийн кинонд ч инээдмийн тоглоно” хэмээн мэдэгдсэн байх юм. Эхнэрээ дэмжиж, гангарч, аз жаргалтай зургууд, хөгжилтэй постуудаараа эерэг хандлагыг залууст уриалдаг залуу хосын зургуудаас хүргэж байна.
Сүнс нь ямар гэр бүлд хүүхэд болж төрөхөө өөрөө шийддэг. Ухамсартай шийдсэн байдаг учраас тодорхой даалгавартай байдаг байна. Жишээлэхэд эцэг эхэд юм ойлгуулах гэж. Нийтээр боддог шиг эцэг эх хүүхдээ сургадаггүй, харин ч хүүхэд нь эцэг эхээ сургадаг байна. Хүүхдүүд нь эцэг эхийн үйлийн үр юм. Хэрэв хүүхэд төвөгтэй зам сонговол (жишээлбэл хүүхэд цаанаасаа өвчтэй, тахир дутуу төрөх гэх мэт) тэр нь шийтгэл биш, эцэг эхээ ухааруулах арга юм. Том хүмүүсийг өөрчлөх өөр арга үлдээгүй учраас АМЬДРАЛ нь хайртай хүүхдээр нь дамжуулж байгаа нь энэ билээ. 16 нас хүртэл хүүхдийн өвчин, биеэ авч яваа байдал, дүрсгүйтэл зэргээр АМЬДРАЛ өөрөө ярьдаг.…
Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ, “Улаанбаатар” фитнесс клубийн тамирчин, МУГТ Гамбагын Угалзцэцэгийг хүмүүс Үнсгэлжин гэж дуудах болжээ. Үүнд тэрбээр ихэд эгдүүцдэг байна. Тэрбээр эгдүүцдэг шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ. Тодруулбал, “Жаахан байхаас маань л хүмүүс намайг хэтэрхий зөөлөн сэтгэлтэй, гэнэн, бас царай муутай, бүдүүн бүрэг гэдэг байлаа. Одоо намайг яг л ҮНСГЭЛЖИН шиг болжээ гэдэг. Би хэзээ ч үнсгэлжин шиг хэн нэгэн ирж аврахыг бас хувь заяатайгаа эвлэрээд л байж байдаг, хэзээ нэг өдөр ид шид болноо гэж боддог үлгэрт тийм ч дуртай биш. Би одоо ч материаллаг зүйлийг илүүд үздэггүй. Машин унадаггүй, брэнд хөөдөггүй,олон өрөө байранд амьдардаггүй.…
Дорнод аймгийн төрийн байгууллага, төрийн албан хаагчдад зөвлөн туслах, үйл ажиллагаатай нь танилцах зорилгоор Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль сурталчилж, холбогдон гарсан дүрэм, журмыг танилцуулж, “Санхүүжилт шаардахгүйгээр ажил сайжруулах боломж”, “Сэтгэлзүйн удирдлагын зарим асуудал”, “Төрийн албаны шинэчлэлт” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Дорнод аймгийн төвд болон Халхгол, Хэрлэн суманд зохион байгуулсан бөгөөд ЗДТГ-ын болон Засаг даргын харьяа агентлаг, төрийн байгууллагуудын удирдах, гүйцэтгэх зэрэг төрийн албан хаагчдийн төлөөлөл оролцлоо. “Шинэ сум” төсөл хэрэгжиж, шинэ орчинд ажиллах төрийн албан хаагчид өөрсдөө шинэчлэлийг үлгэрлэж, хандлага, соёл, ажлын арга барил, ажлын бүтээмжээ өөрчлөхийг зөвлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилга, бүх талын дэмжлэгтэйгээр…
Булган аймаг анхдагчдаараа алдартай. Хэн ч маргахгүй. Энэ нутгаас олимпийн анхны аварга тодорч, монгол хүн сансарт анх удаа ниссэн гэх мэтээр бидний бахархалт танил түүхүүд цааш хөвөрнө. Гэхдээ Булган аймаг хөгжлөөрөө, иргэдийнхээ амьжиргааны төвшингөөр улсдаа цуутай юу гэвэл тийм биш. Аймгуудыг өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлэн жагсаахад араасаа айргийн тавд бичигдсэн гашуун үнэн бий. Газар зүйн байрлал, байгалийн үндсэн өгөгдлөө харахаар Булган шиг тансаг нь ховор. Дээрээс нь дэргэдээ уулын баяжуулах Эрдэнэт хэмээх том айл саахалтын шахуу зайтай оршдог. Энэ бүхнийг том зургаар тольдвол Булган аймагт хөгжлийн асар том боломж, нөөц байгааг харж болно. Анхдагч гэх тодотголоороо алийн болгон голоо…
Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “Комеди лаборатори” буюу “Comedy lab” клубээс энэ сард “Нэг сая инээд” цуврал шоу зохион байгуулсан. Цор ганц ялагчид нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олгох тус шоуны нэгдүгээр шатанд нийт 21 залуу комедиан өрсөлдсөнөөс хагас шигшээд арав, үүнээс шигшээд Боогий, Даби, Зулаа, Мөнхүүш, Отгоо, Энки гэсэн зургаан комедиан үлдсэн аж. Тэгвэл “Нэг сая инээд” шоуны ялагчийг тодруулах финалын шоу өнөөдөр 20:00 цагт “Comedy lab” клубт болно.
Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтэнүүддээ нөлөөлж амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм байна. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ. Бид М.Уянгын гэр бүлийн хүн Ц.Ариунболдтой ярилцлаа. -Эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ? -Өнөөдөртөө бол гэр, эмнэлэг хоёрын хооронд л яваад байна. Биеийн байдал нь өдрөөс өдөрт дордож байгаа учраас яаралтай мэс ажилбарт орох шаардлагатай байгаа. -Ямар оноштой байгаа вэ. Энэ талаар тодруулахгүй юу? -Эхнэр маань бөөрны архаг дутагдал гэх оноштой. Энэ нь таван цулын…
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар өнөөдөр Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын ерөнхийлөгч Мицуюу Чиба, Шүдний эмнэлгийн холбооны зөвлөх Мурашигэ Фүжино, Масару Хасегава, Инагаки Томиказу нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.Нацагдорж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцов. УБ хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд төслийн эхний шатанд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 болон 37 дугаар сургуулийг сонгон авсан…
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацааны хяналт үнэлгээг Монгол Улсын Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-тай хамтран хийж байгаа билээ. Энэхүү үнэлгээний ажлын хүрээнд өнөөдөр ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллаж “Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалт, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдал”, “Лабораторийн үйл ажиллагаа”, “Дархлаажуулалт, өртөлтийн дараах сэргийлэлт, донорын сургалт, сурталчилгаа” гэсэн 3 асуудлын хүрээнд үнэлгээ хийлээ. Улмаар төвийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Үнэлгээний ажилд ДЭМБ-ын зөвлөх, доктор Юка Жиннай, ЭМЯ-ны мэргэжилтэн С.Энхжин, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Анузаяа, ХӨСҮТ-ийн мэргэжилтэн Ж.Нямсүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.
