Монголын улс төрийн томоохон хоёр хүчний нэг нь даргагүй, нөгөөх нь генсекгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Учир нь МАН-ынхан Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргаар томилоод багагүй хугацаа үдсэн.
Уг нь тэрбээр намынхаан генсекийн албан тушаалд дөрөв улиран сонгогдсон анхны улс төрч байсан юм. Гэвч Засгийн газар түүнийг “өөртөө татснаар” тус суудал эзгүйрсэн.
Гэхдээ уг асуудал тэгж ингэсхийгээд цэгцрэх биз. Харин намынхандаа нэр нөлөө, амбиц алдараараа тэргүүлдэг эрхэм бол Д.Амарбаясгалан. Засагт ханы хөх харчуудын нэг түүнийг энэ цаг үеийн улс төрийн “бэрс” хэмээн нэрлэх хүн олон. Үүнийгээ баталж УИХ-ын 2020 оны сонгууль, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиудад намаа удирдаж улс төрийн “тулаан” хийж, үнэмлэхүй ялалтыг намдаа авчирсан. Улс төрийн амбицын хувьд алсын хараатай, стратеги сайтай явдаг түүнийг папараци дурандаа онцолж байна.