Сүнс нь ямар гэр бүлд хүүхэд болж төрөхөө өөрөө шийддэг. Ухамсартай шийдсэн байдаг учраас тодорхой даалгавартай байдаг байна. Жишээлэхэд эцэг эхэд юм ойлгуулах гэж. Нийтээр боддог шиг эцэг эх хүүхдээ сургадаггүй, харин ч хүүхэд нь эцэг эхээ сургадаг байна. Хүүхдүүд нь эцэг эхийн үйлийн үр юм. Хэрэв хүүхэд төвөгтэй зам сонговол (жишээлбэл хүүхэд цаанаасаа өвчтэй, тахир дутуу төрөх гэх мэт) тэр нь шийтгэл биш, эцэг эхээ ухааруулах арга юм. Том хүмүүсийг өөрчлөх өөр арга үлдээгүй учраас АМЬДРАЛ нь хайртай хүүхдээр нь дамжуулж байгаа нь энэ билээ.
16 нас хүртэл хүүхдийн өвчин, биеэ авч яваа байдал, дүрсгүйтэл зэргээр АМЬДРАЛ өөрөө ярьдаг. Хөвгүүд ээжийгээ, охидууд аавыгаа ухааруулдаг. Энэ бол тоглоом шоглоом биш юм. Жишээ авья л даа.
Сайхан хосоос сохор хүүхэд төржээ. “Харамсалтай юм, эцэг эх сайхан л залуучууд байна ш дээ. Бурхан шударга биш байна” гэж өвөө эмээ нар шивнэлдэв ээ. Танилууд л харамсав, харамсалтай байгаагаа бүгд интернетээр илэрхийлэв. Эцэг эхийн инээмсэглэсэн зургийг хараад сайн хүмүүс байгаа юм гэж бодож л дээ.
Гэтэл эмээ нарын нэг туслах гэж гэрт нь очоод нүдэндээ итгэсэнгүй ээ. Романтик байдал, сайхан хосын харилцаа хаачив аа? Жижиг зүйл ч байсан хэрүүлд хүргэнэ. Муур нохой хоёр шиг үргэлжийн хэрүүл тэмцэлтэй байж, шөнийн цагаар л эвлэрнэ. Ийм байдлыг харахад ч хэцүү байлаа. Туслахаар очсон хосуудын нэгний ээж бүү хэл хүүхэд ч харахад хэцүү байсан тул хүүхэд нь сохор төрсөн юм. Хүүхэд нь сохор төрсөн болохоор болино гэж найдсан хэрэг. Гэвч тэр хоёр болиогүй юм.
Сэтгэцийн шалтгааныг бие махбодийн илрэлтэй холбохыг бид заалгаагүй. Бид хэтэрхий материаллаг үзлээр хүмүүжсэн, гутранги үзэлтэй мөртлөө “Зөн билгийн тулаан”-ыг алгасалгүй үздэг билээ. Бид “ажил-гэр-ажил” нь хэв загвараар амьдарч байгаа мөртлөө энэ үүрдийн нойрноосоо сэрэлгүй, нэг л мэдэхэд тэтгэвэрийн хөгшин болсон байна. Юу сэтгэлд хоногшин үлдэх вэ? Аз жаргалтай ховорхон мөч: далайн эргийн амралтын газар, хурим, хүүхдийн амжилт. Харин өөрийн амжилт хаана байна вэ? Орон сууц уу, зуслангийн байшин уу, хоёр машин уу? Энэ нь бусдын нүдэнд амжилт болж харагдах байх. Буян нүглийн үүднээс юу хийсэн бэ? Санаж байгаа юм байна уу?
Хүүхэд гаргасан гэж үү? Хүүхдүүдээ жаргалтай байлгахын тулд мөнгө олох гэж чи дургүй ажлаа өглөөнөөс орой болтол эрхэлж байсан биз дээ. Өсөхөд нь чи байгаагүй, яагаад гэвэл шөнө дунд болтол ажил эрхэлдэг байсан. Ажил хийж байгаад чи бэлгийн сулралтай болсон. Одоо чи сексийг хийдэг биш, үздэг болсон биз дээ.
Ээж нар ч гэсэн тэр! Хүүхдээ өвдсөн гэж эмч нараар чирээд л. XXI зуун гарчаад байхад, шинэ технологи нэмэгдээд байхад өвчтэй хүүхдүүд багасахгүй байна.
Өрх толгойлсон эмэгтэй утасдаж байна. Хүнд байна гэнээ. Мөнгө хүрэлцэхгүй, арван настай жаал нь байнга өвддөг гэнэ. Туслах хүн ч байдаггүй ажээ. Яаж туслах вэ? Бодьё л доо. Эмчид төлөх мөнгө яаж олох вэ гээд тэр хүүхэн тэрэнтэй мантай байгаа. Би утасдав.
– Үзээд л байна уу?
– Үзээд л байна даа. Өдөр шөнөгүй л. Юу болоов? Чи “үйлийн үр”-ээ ярьсаар байна уу? Надад бодох биш, ажиллах хэрэгтэй байна.
– Хүүхэд чинь эхийн хайр дутагдаад, түүнийгээ өвчнөөрөө хэлээд байгаа юм биш үү? Аав нь байхгүй шүү дээ. Тэр ганцаараахнаа байгаа. Чи мөнгө хийгээд, завгүй байгаа биз дээ.
– Юу хийх хэрэгтэй вэ?
– Ажлаа соль, эсвэл хагас өдрийн ажил хий.
– Чи мөнгө төлөх юм биш биз дээ?
– Ингэж шийдье. Чи хагас өдрөөр явдаг ажилд ороод хүүхэддээ цагаа зориул. Хэрэв хоёр долоо хоногийн дараа хүүхэд чинь эдгэрэхгүй бол би сарынхаа цалинг өгье.
Дахиад нэг долоо хоног тэр бодов. Бид амьдралаас сайхан болно гэсэн баталгаа хүсч байдаг шүү дээ. Гэвч Дэлхий даатгалын компани биш, харин боломж олгодог газар билээ. Хүүхэд наснаасаа Зөн билэгтээ итгэж сурах нь чухал юм.
Өрх толгойлсон эмэгтэй миний саналыг зөвшөөрөв. Тэрээр хамгийн гол нягтлан бодох байснаа жирийн нябо болж, муу юманд бэлтгэж эхлэв. Түүнээс гадна ажил дээр нь хэн ч ойлгож чадахгүй байлаа. Яагаад ингэж байгаа юм бэ? Эмч нарт төлөх мөнгөө чи яаж олох юм вэ?
Төлбөр хийх шаардлага гарсангүй. Эмч нарт ч, эмэгтэйдэд ч. Өрх толгойсон эмэгтэй гэж амьдралын шийтгэл биш, хувь заяа бөгөөд хүү нь бүр төрөхөөсөө өмнө сонголт хийсэн байна. Энэ нь хүүхдэд бүр илүү хэрэгтэй юм. Хувь заяатайгаа эвлэрэх хэрэгтэй бөгөөд эмчид төлөх мөнгө, эмний мөнгө дуусчихна гэж айх хэрэггүй билээ. Айдсаа хая! Хүүгээр чинь дамжуулан үг хэлэх гээд байгаа Хувь заяандаа итгэ.
Хүү өвдөхөө болилоо. Долоо хоноход ужгирсан өвчин алга боллоо. Дахиад хоёр долоо хоноход хүү сургуульд явья гэв.
– Мөнгөөр туслах уу? гэж би асуув.
Эмэгтэйд доромжлол мэт сонсогдлоо.
– Чи надад илүү ихийг өгсөн. Амьдралыг өөрөөр харахад тусласан. Би чамд өртэй.
– Чи ямар ч өр байхгүй ээ. Амьдралд баярлаж яв. Асуудлыг олж харах нь гайхамшгийг бүтээхэд тусладаг. Хүн амьдралыг өөрөөр харах бүр дэлхий ертөнц өөрчлөгдөнө.
Хэнд ч, юугаар ч өргүй гэж шийдэцгээв.
Тэр эмэгтэйн орчин тойрныхон хүүхдээ яаж эмчлэв гэж асуудаг гэнэ лээ. “Хүүхэд-эцэг эхийн үйлийн үр” гэсэн хариулт сонсоод, ойлгосон ч юмгүй, мөрөө хавчаад яваад өгдөг гэсэн.
Орос хэлнээс орчуулсан Д.Баярцэнгэл