Зохиогч: cool

Улсын гуравдугаар төв эмнэлгийн тархины судасны ангиографийн оношилгоо эмчилгээний баг ХБНГУ-ын Katharinenhospital Stuttgart эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч профессор Hans Henkes болон ОХУ-ын В.А.Алмазовын нэрэмжит Анагаах ухааны үндэсний судалгааны төвийн тархины судсан дотуурх мэс заслын зөвлөх, профессор Андрей Евгеньевич Петров нартай хамтран 2019 онд 3 дахь удаагаа тархины артерийн судасны хүнд хэлбэрийн том болон олон цүлхэнтэй эмгэгийг судсан дотроос нь цусны урсгал өөрчлөгч стент (имплант) тавьж эмчлэх судсан дотуурх мэс засал эмчилгээг нийт 12 хүнд амжилттай хийж гүйцэтгэлээ. Мэс заслын үед болон дараа гарсан хүндрэлгүй эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа. Дээрх хүнд хэлбэрийн тохиолдлуудад тавьж суулгасан нийт 308…

Цааш унших

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ. Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож байна. Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн…

Цааш унших

УИХ-ын баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөний 3.1.10-т туссан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд 2017 оны А/194 дүгээр тушаалаар холбогдох төлөвлөгөөг баталсан. Мөн Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т туссан умайн хүзүүний хорт хавдарыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхтэй холбоотой оношилгоо, шинжилгээний чанарыг сайжруулах арга хэмжээний хүрээнд дараах сургалтыг явуулахаар төлөвлөсөн. 2019 онд “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нарыг…

Цааш унших

Засгийн газрын Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх тусгайлсан үндэсний хөтөлбөр 2019 оны 193 дугаар тогтоолыг төвийнхөө эмч, эмнэлгийн мэргилтэн, ажилтнуудад танилцуулж, Эрүүл мэндийн сайд 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг үүрэг, чиглэл болгосны дагуу Эмгэг судлалын үндэсний төв 2019 оны 08, 09 дүгээр сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон, холбогдох төлөвлөгөөг баталж, энэхүү төлөвлөгөөний дагуу дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнд: 1.“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ийг угтаж өдөрлөг зохион байгуулж, энэхүү өдөрлөгөөр Засгийн газрын тогтоолыг танилцуулж, нийт эмч, эмнэлгийн…

Цааш унших

Очир нь бат бөхийн бэлгэдэл юм. Бурханы шашинд очирыг түлэгддэггүй, тасардаггүй, хэмхэрдэггүй, хагарч бутарч үл болох чанар лугаа барилдуулан хоосон чанарын бэлгэдэл утган дор таалж бүтээжээ. Үзүүр нь хурц бөгөөд гадагш эргэснийг хилэнт очир, үзүүр нь хурц биш бөөрөнхийг нь амирлангуй очир гэнэ. Хуврагууд тарни ном айлдахдаа баруун мутартаа барьдаг ба энэ нь гай түйтгэрийг үлдэн хөөж буй утгатай. Очирын дээд биеийн 5 үзүүр нь Язгуурын таван бурханы бэлгэдэл болно. Харин тэдгээр үзүүрийн доод хэсэгт “хамаг амьтныг хоцроолгүй асран нигүүлсэх” хүчний бэлгэдэл болгож матрын толгой дүрсэлдэг. Дараа нь “саран хот мандал” хэмээх хүрээлсэн тойрог бий. Төгс гэгээрсэн бурхадын “суудал” ажээ. Түүний…

Цааш унших

ХОНЬ – Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүтээлч авьяас, оюун ухаан тань амжилтад хүрэхэд тусална. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Мөн бусдын өмнөөс ажиллах хэрэг ч гарч магадгүй. Хэрвээ ямар нэгэн бизнес аялал төлөвлөх гэж байгаа бол эхлээд үнэхээр хэрэгтэй, хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Зарлагаа нарийн тэмдэглэж, хэрэгцээгүй зардлыг танахыг хичээгээрэй. Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд эв зүйгээр, уян хатан хандахыг од эрхэс зөвлөж байна. Хардалт, үл итгэсэн байдлаас шалтгаалж, гэр бүлд багагүй асуудал үүсэх бололтой. Ганц бие хүмүүс сарын дундуур танилцсан хэн нэгэнтэй богино хугацаанд…

Цааш унших

Мэнгэ гэж юу вэ? Хүний бие дээрх мэнгэний тоо нь бие махбодийн хөгшрөлтийн үйл явцын хурдны маш сайн илэрхийлэл болж болох юм гэж Британийн эрдэмтэд үзжээ. Тэдний хэлснээс үзвэл, мэнгэний тоо нь эс хуваагдах бүрийд цooрдoг хромсомын сүүлчийн хэсгүүдийн урттай тэнцүү байдаг аж. Бие дээрээ хэтэрхий олон мэнгэтэй хүмүүс нь арьсны хорт хавдраар өвчлөх магадлал илүү байдаг хэмээн судлаачид үзжээ. Судалгааны удирдагч доктор Верноник Батайн хэлснээр олон мэнгэтэй холбоотойгоор хорт хавдар тусах магадлал шалихгүй байдаг ч, харин зүрхний элдэв өвчин, яс сийрэгжилт зэрэг насжилтын өвчин тусах магадлал нэлээд их байдаг байна. Гэхдээ энэ бүх таамаглалыг нэмэлт судалгаагаар батлах ёстой гэж…

Цааш унших

Жилийн өмнө “Жавзандамба хутагт” төвийн багш, Гавж Д.Нямсамбуутай ярилцсанаа дахин хүргэж байна. Бидний яриа Бурханы шашин, итгэл үнэмшил, үйл үр гэж байдаг уу зэрэг олон ойлголтын талаар өрнөсөн. -Удахгүй Цагаан сар болох гэж байна. Та Шинийн 1-ний өглөө эхэлж хэнд золгодог вэ? -Багшдаа золгоод, аав ижий хоёртоо золгоно. Тэгээд ерөнхийдөө амрахаа л боддог доо. Учир нь, Монголын томоохон сүм хийдүүдэд өвлийн сүүл сар дөнгөж гараад л тосон урлалаар балин бүтээх хүмүүс нь хөл хорьж балингаа бүтээж эхэлдэг. Уншаач лам нар нь унзад ламдаа бараалхаж янгийн сургуулилтаа хийж, цанидынхан буюу нотлохуй ухааны лам нар нь ерөөлийн үеэр номын мэтгэлцээндээ бэлтгэх гээд…

Цааш унших

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна. Уг этгээд нь бусдын овог, нэр, регистрийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ. Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол 92263619, 92007770, 106 дугаарын утсаар холбогдож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах болно. Үнэн зөв мэдээлэл ирүүлсэн тохиолдолд Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А-297,360 дугаар тушаалын хавсралт №…

Цааш унших